Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Соёлын өвийг сэргээн засварлах орчин үеийн лабораторийг ашиглалтад орууллаа
Музей

Соёлын өвийг сэргээн засварлах орчин үеийн лабораторийг ашиглалтад орууллаа

Урлаг Урлаг13/12/2024Шинэчлэгдсэн:14/12/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Музей нь тухайн улс орны соёлын дархлаа болсон соёлын өв, үүх түүхийг судлах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үүргийг хүлээдэг. Чингис хаан үндэсний музейд хадгалагдаж үзэгчдийн хүртээл болж байгаа үзмэрүүдийн насжилтыг уртасгах, үзмэр цуглуулгаа баяжуулахын тулд археологийн малтлага судалгаагаар илэрсэн олдвор хэрэглэгдэхүүнийг өөрсдийн нөөцөд тулгуурлан сэргээн засварлаж, хадгалалтын зохистой орчин бүрдүүлэх судалгаа шинжилгээ хийх хэрэгцээт шаардлага тогтмол үүсдэг. Энэ асуудлаа шийдвэрлэж Монгол Улсын музейн салбарт анх удаа соёлын өвийн мэдээллийн санг бүрдүүлэх орчин үеийн “Үзмэрийн хадгалалт хамгаалалт-Олдвор сэргээн засварлалт”-ын мэргэжлийн лабораторийг өнөөдөр /2024.12.13/ нээлээ.

Энэхүү лабораторид бүрдүүлсэн тоног төхөөрөмжийн хувьд анхан шатны болон зарим чиглэлд ахисан шатны цэвэрлэгээ, бэхжүүлэлт, сэргээн засварлалт, материал судлал, хүрээлэн буй орчны эрсдэлийн судалгаа хийх бүрэн боломжтой байдлаар шийдсэнээрээ онцлогтой юм.

Нээлтэд Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, ССАЖЗЯ-ны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн, Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат, музейн захирлууд болон бусад албаныхан оролцлоо.

Тус лаборатори нь өрөөний хувьд 250м2 хэмжээтэй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангасан, үзмэр, эд өлгийн зүйлийн материалын судалгаа хийх, XRF төхөөрөмж нь үзмэр, органик бус материалтай эд өлгийн зүйлийн элементийн найрлагыг тодорхойлох, Х-ray төхөөрөмжийн тусламжтай соёлын өвд бүтцийн зураглал хийх, биологийн бичил биетийн нөлөөллөөр эрсдэлд орсон үзмэр эд өлгийн зүйлийг нүүрсхүчлийн давхар исэл бүхий даралтад хийг ашиглан ариутгах, 3D scan том овор хэмжээтэй соёлын өвийг дижитал технологиор баримтжуулан, цахим мэдээллийн сан үүсгэх, гэмтлийг тодорхойлох, хэмжээст загвар хийх, хэт улаан туяаны камер нь нүүрс бүхий карбоныг таньж хүний нүдэнд үл үзэгдэх дүрслэл, хийц технологийг тодорхойлох зэрэг боломжуудаар бүрэн хангагдсан.

Музейн лабораторийн дэргэд цэвдэгтэй газраас илэрсэн том оврын үзмэр, эд өлгийн зүйлийг хадгалах тусгай хөргүүр, том оврын эд өлгийн зүйлийг хатаах зуух, X-ray төхөөрөмж зэргээр тоноглогдсон судалгааны өрөөг ашиглаж байна.

Цаашдаа музейн орчинд анх удаагаа X-ray зураглал хийх төхөөрөмжийг ашиглан музейн үзмэр, эд өлгийн зүйл, археологийн олдворыг задлалгүйгээр гадна талаас нь дотоод зураглалыг хийдэг, эрдэм шинжилгээ судалгааны өрөөг бүрэн хэмжээгээр ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Криштиану Роналдугийн музей Хонконгод нээгджээ

08/07/2025
Музей Урлаг

Эрдэнэзуу музейн үзмэрүүдэд сэргээн засварлалт хийлээ

02/07/2025
Музей Урлаг

Аялал жуулчлалын “Их хуралдай” цогцолбор үүд хаалгаа нээж, олон нийтэд үйлчилж эхэллээ

25/06/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

К-поп хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийгээд буй “Allday project” хамтлаг

15/07/2025

“Хөх саран” уран сайхны кино үзэгчдийн хүртээл болж байна

15/07/2025

Алдарт инфлюнсер Эштон Халл Монголд ирнэ

15/07/2025

Дэлхийн Монголчуудын анхдугаар наадмыг Брюссель хотноо амжилттай зохион байгууллаа

15/07/2025

“Тайга” фестиваль эхэллээ

15/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.