Ангилал: Нийгэм

Энэ үдэш хамгийн доргио, шинэлэг, сэтгэл хөдөлгөм залуу одод “Хичээлийн дараа-2012” супер шоу тоглолтонд чуулах бөгөөд амьд хөгжмийн хамтлагуудыг төлөөлөн “A Sound”, “UFO”, “The Lemons” оролцох юм байна. Харин хип хопчидоос Rokit Bay, Gee, Цэцэ, Гантулга оролцох бол охидын “Anemone”, “Extacy” хамтлагууд оролцоно. Мөн дуучин Отгоо, Баярцэцэг, Daisy, Сонор, Маралжингоо, Мино & Амараа, “Universe Best Songs” наадмын шилдэг дуучид болох Мишээл, Соёмбо, Мөнх-Эрдэнэ, Төгсбаяр нараас гадна дуучин BX, A Cool гээд залуусын сонсох дуртай дуучид оролцох ажээ. Түүнчлэн бүжгийн “Улаан туг”, “Бөртэ чонын үрс” хамтлагууд бүжих юм байна. Мөн битбоксын хэмнэлийг залууст “Royal Beat Crew”-ийнхэн мэдрүүлнэ гэсэн.

Хичээлийн шинэ жилийнхээ нээлтийн баярыг Монголын шинэ үеийн шилдэг хамтлаг, дуучидтай тэмдэглэн өнгөрөөхийг хүсвэл залуус та бүхэн 9 дүгээр сарын 1-нд 18 цагаас “UB Palace”-н “Open Air”-т болох “Хичээлийн дараа-2012” супер шоу тоглолтыг зориорой.

Дуучин Рианнаг үдэшлэг шоунд дуртай гэдгийг нь хүмүүс сайн мэддэг. Гэхдээ энэ долоо хоногт Лондонгийн нэгэн шөнийн клубт байхдаа Рианна арай л хэтрүүлсэн бололтой.

Тэрээр ширээн дээр гаран үсэрч, оргилуун дарс хундага зэргийг хагалан ширүүн авирласнаас болж хамгаалагч түүнийг клубээс хөөн гаргасан байна. Хамгийн гол нь хамгаалагч болон клубын эзэн түүнийг хэн болохыг таниагүйгээс ийнхүү хөөжээ. Түүнтэй хамт явсан найз охид нь хамгаалагчтай удаан ярилцсаны эцэст түүнийг хэн гэдгийг ойлгуулахад клубын эзэн тэднийг буцаан оруулж, үнэгүй уух юмаар дайлсан байна.

Жеймс Камероны “Титаник” киноноос эхлээд олон шилдэг бүтээлээр дэлхийд нэр алдар нь түгсэн жүжигчин Леонардо Ди Каприо саяхан өөрийн шинэ хайрын романсыг дэлгэсэн билээ. Түүний ээлжит хайрын эзэн “Victoria”s Secret”-ийн сахиусан тэнгэр 23 настай супер модель Эрин Хэлтрон юм.

Холливудын хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг гэгддэг жүжигчин Женнифер Энистон, Жастин Терокс нар Сансет Тоувер зочид буудалд сүйн баяраа тэмдэглэжээ. Тэдний баярт Женниферийн сайн найз болох жүжигчин Кортни Кокс зочилсон байна.

Монгол улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын авлигын хэргээс үүдэлтэйгээр “ТВ-9” телевиз төрийн өмчийнх болох нь тодорхой болоод байгаа юм. Ийм цаг үед тус телевизийнхэн удирдлагаасаа эхлээд ар араа бодож эхэлсэн бололтой.

Ноён зууч 1950-ын телевиз болох “Е-ТВ” телевизийн захирал Ч.Даваабаяр, “ТВ-9”-ийн захирал Ц.Энхбат нар үй зайгүй найзалж, нөхөрлөдөг. Хөгшин, залуу хоёр эрхмийн нөхөрлөлийг телевизийн салбарынхан андахгүй сайн мэднэ. Тэгвэл “ТВ-9” телевизийг найман жилийн турш авч явсан Ц.Энхбат захирал “Е-ТВ”-г толгойлохоор болж байгаа аж.

Нэрд гарсан алдартан тэр бүр эхээс мэндлэхдээ “од” болон гялалзаж, олны өмнө танигдсан “цуутан” болж төрдөггүй шүү дээ. Эгэл жирийн бидний л адил “амьдрал”-аа авч явах гэж элдвийн л ажил төрөл хийж байсан нь лав. ОДДЫН АМЬДРАЛ булан энэ өдөр алдартнуудын нэрд гарахаасаа өмнө “хашиж” байсан “хачирхалтай” ажлуудын талаар сонирхлоо.

Монголын хошин урлагийн шилдэгийн шилдэг “Шинэ үе” продакшны “Азгүйтэл чи баяртай” инээдмийн шоу тоглолт үзэгчдийг үнэхээр байлдан дагуулж байгаа бололтой. Учир нь орой бүр 19-н цагаас 20 гаруй хоног тоглогдож буй тус тоглолтын тасалбар 2-3 хоногын өмнөөс л худалдаалагдаж дууссаар байгаа гэнэ. Тиймээс үзэгчдийн хүсэлтээр өдөр бүр 00:19, 21:30 минутаас тоглолтоо толилуулахаар болжээ. Ийнхүү өдөрт 2 удаа тоглогдож эхэлсэн ч үзэгчид танхим дүүрэн байгаа “Азгүйтэл чи баяртай” инээдмийн шоу тоглолт их хотын иргэн бүрийн азгүйтлийг инээд хөөр, баяр баясалаар цагаатгаж байгаа нь дамжиггүй юм.

Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат энэ намар буюу ирэх аравдугаар сарын эхээр дан хөгжмийн тоглолт хийхээр болжээ. Тэрбээр зөвхөн “Аравт” түүхэн киноны хөгжмийг тайзнаа тоглон үзэгчдэд хүргэхээр төлөвлөөд байгаа гэнэ. Тиймээс тайз, дэлгэц хосолсон уг тоглолтоо “АСА” циркт хийх бөгөөд тоглолтын зохион байгуулагчаар “On&Off” продакшн ажиллах юм байна.

Дуучин Лэди Гага олны дургүйцлийг хүргэсэн байлаа ч ер бусын ганган хувцаслалтаасаа хэзээ ч татгалзахгүй бололтой. Учир тэр өчигдөр буюу пүрэв гаригт Нью-Йоркийн “Stockholm”s Grand” зочид буудалд болсон нэгэн үдэшлэгт дахиад л амьтны арьсан хувцсаар гангарч олны дургүйцлийг хүргэжээ.

Тэр өнгөрсөн мягмар гаригт ч мөн шувууны өд мэт харагдах цагаан өнгийн ангийн хүрмээр гоёж явсан нь папараццичдын дуранд өртсөн байна. Түүний энэхүү ер бусын гэмээр сонголт нь сүүлийн үед хамгийн их шуугиан дэгдээгээд байгаа.