Ангилал: Нийгэм

Испанийн уран бүтээлч Девид Виктор YouTube-ээс зохион байгуулсан “Your Film Festival” хэмээх богино хэмжээний онлайн кино наадамд “The Guilt” киногоороо тэргүүн байрыг эзэлжээ.

Дэвид Викторын тэргүүн байрын шагналыг ням гаригт Венецийн олон улсын кино наадам дээр YouTube-ийн албан ёсны төлөөлөгчид гардуулан өгсөн байна.

Дэлхийн супер оддын нэг Пэрис Хилтон саяхан Өмнөд Солонгосын дуучин Ким Жэнг Хунийн клипт зургаа авахуулсан гэнэ.

Дээдсийн хүрээлэнгийн сайхан бүсгүй Пэрисийг клиптээ оролцуулахын тулд Ким Жэнг Хун бүсгүйд нэг сая ам.доллар төлсөн байна. Малибу арал дээр зургаа авахуулахдаа Пэрис наран шарлагын газарт бикини болон өндөр өсгийттэй зургаа даруулснаас гадна далайн эргээр цагаан даашинзтай явсан аж.

Засгийн газраас баталсан “Монгол тууль” хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх ажлын хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас “Монгол туульчдын урын сан” улсын үзлэгийг зохион байгуулахаар болжээ. Ирэх сарын 11-13-ны хооронд болох уг арга хэмжээ нь туульч, ардын авьяастны урын санг баяжуулж, туульчдын залгамж халааг бэлтгэх, туульчдын ур чадварыг бодитой үнэлж, зэрэг дэв олгох, алдаршуулах зорилготой юм. Үүнд туулийн урлагийг сонирхдог хэн бүхэн оролцох боломжтой юм байна.

Нэрт дуучин Николь Шерзингер найз залуу “Формула 1”-ийн нисгэгч Льюс Хамилтоны оролцсон нэгэн уралдааныг үзэн түүнийг хөгжөөн дэмжихээр ирсэн гэнэ.
Grand Prix-т оролцсон найз залуугийнхаа уралдааныг үзэхээр сэтгэл догдлон сууж байгаа нь ийнхүү папараццид өртжээ.

Түүний найз залуу Хамилтоны залуурдаж явсан машин уралдаан эхэлмэгц замын хашлага мөргөн осолдсон байна.

Азаар Хамилтон биедээ ямар нэг гэмтэл аваагүй гэнэ. Энэ тухай Николь Twitter-ээр шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцжээ. Харин Хамилтоны хувьд иймэрхүү зүйл уралдааны зам дээр гарах нь түгээмэл хэмээн төдийлөн хүндээр хүлээж аваагүй гэнэ.

“ТВ Коктейль” хамтлагийнхан тун удахгүй анхны драмын жүжгээ үзэгч түмэндээ өргөн барих гэж байна. Тэд энэ сарын 8-нд 19.00 цагт Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт “Хоёр ертөнцийн буудал” Францын жүжгийг толилуулахаар болсоноо албан ёсоор зарлажээ.

Тэд Францын Элчин сайдын яамнаас эл жүжгийг тайзнаа тавихаар албан ёсоор зөвшөөрөл аван монголд анх удаа тайзнаа толилуулахаар болсон юм. Францын шинэ үеийн шилдэг зохиолчдын нэг Эрик Эммануэль Шмитийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн эл жүжгийн найруулагчаар Б.Сэнгэдорж ажиллажээ. Тэрбээр “Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Диваажингаас амьдралд хүрэх зам”, “Адам”, “Бодлын хулгайч” зэрэг киног найруулсан авьяаслаг уран бүтээлч билээ. Жүжгийн гол дүрд тус хамтлагийн Н.Цэнд-Аюуш, А.Өнөржаргал, Э.Цолмонбаяр, Д.Энхбаяр болон Амбий буюу Ц.Батхуяг тоглох юм байна.

“Матрикс” киногоор олонд танигдсан Холливуудын жүжигчин Keanu Reeves өнөөдөр 48 нас хүрч байна. Сайхан залуу, чадвартай жүжигчин гэж үнэлэгддэг тэрбээр өнөөдөр уйтгартай ганц бие эрийн амьдралаар замнаж байна. Түүний “гунигтай” гэж тодорхойлох болсон амьдрал руу хором өнгийе.

Кино ертөнцийн хамгийн баян эрхмүүдийн нэг, жүжигчин Арнольд Шварцнеггер 250.000 ам.долларын үнэтэй “Mercedes Benz” худалдан авчээ. Тэрбээр өнгөрсөн пүрэв гаригт Санта Моникад өөрийн худалдан авсан армийн машиныг санагдуулам “Mercedes Benz”-ээ хөлөглөж яваа нь энэ. Түүнийг энэхүү шинэ төмөр хүлэгээ саяхан тоглосон “Total Recall” киноныхоо орлогоор худалдан авсан хэмээн зарим сэтгүүлүүд бичиж байна.

Лхагва гаригт эхэлсэн Венецийн олон улсын 69 дэх кино наадамд Филиппин улс “Чингис хаан” хэмээх киногоор оролцож байна. Филиппинийн алдартай найруулагч Мануэл Кондэ энэ киног 1950 онд бүтээсэн бөгөөд Парисын кино архивт байсан эх хувийг нь филиппинчүүд хуучин кино сэргээн засварлах төслийнхөө хүрээнд Франц, Италийн мэргэжилтнүүдтэй хамтран сэргээжээ. Венецийн кино наадамд орон орны хуучны сонгодог 10 киног үзүүлэх гэж байгаагийн нэг нь энэхүү “Чингис хаан” кино юм.

Трансформерс”, “Женниферийн цогцос” зэрэг киноны жүжигчин Меган Фокс энэ жилийн эхээр өгсөн ярилцлагадаа “Хүүхэдтэй болохдоо баяртай байх болно, гэхдээ төлөвлөсөн зүйл байхгүй. Болох ёстой зүйл болох ёстой үедээ л болог” хэмээж байсан. Албан ёсны мэдэгдэл хийгээгүй ч Меган усны хувцастай, гэдэс нь цүдгэр зургаараа бие давхар болсноо мэдэгдэж байсан билээ.

Тэгвэл өдгөө долоон сар орчимтой жирэмсэн жүжигчин түүнийгээ нуух гэж их л хичээж байх шиг. Халамжтай нөхөртэйгөө үдийн зоог бариад явж байхдаа тэрээр нилээд санаа зовсон байдалтай барьж явсан зүйлээрээ гэдсээ халхлах гэж хичээж байв. Гэхдээ л түүнийг урьдын адил үзэсгэлэнтэй хэвээр байгааг бид харж байна.

Хүүхэлдэйн театр бяцхан үзэгчдийнхээ хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулан өнөөдрийн үзвэрээ үнэ төлбөргүй хүргэхээр болжээ. Тус театрын уран бүтээлчид өнөөдөр 14.00 цагт “Өнхрүүш”, 15.00 цагт “Чоно ба долоон ишиг”, 16.00 цагт “Могжоохон даагатай Жогжоохон хүү” жүжгүүдээ тус тус тайзнаа толилуулах юм байна. Хэдийгээр тэд эдгээр жүжгүүдээ өөрийн театрын гадаа талбайд тавин олон хүүхдүүдэд хүргэхээр төлөвлөөд байсан ч цаг агаарын байдлаас шалгаалан дотор тайзнаа толилуулахаар болжээ. Тиймээс үзэгчдийн тоо хязгаартай тул цагтаа амжиж очоорой, багачууд аа.