Энэ үдэш хамгийн доргио, шинэлэг, сэтгэл хөдөлгөм залуу одод “Хичээлийн дараа-2012” супер шоу тоглолтонд чуулах бөгөөд амьд хөгжмийн хамтлагуудыг төлөөлөн “A Sound”, “UFO”, “The Lemons” оролцох юм байна. Харин хип хопчидоос Rokit Bay, Gee, Цэцэ, Гантулга оролцох бол охидын “Anemone”, “Extacy” хамтлагууд оролцоно. Мөн дуучин Отгоо, Баярцэцэг, Daisy, Сонор, Маралжингоо, Мино & Амараа, “Universe Best Songs” наадмын шилдэг дуучид болох Мишээл, Соёмбо, Мөнх-Эрдэнэ, Төгсбаяр нараас гадна дуучин BX, A Cool гээд залуусын сонсох дуртай дуучид оролцох ажээ. Түүнчлэн бүжгийн “Улаан туг”, “Бөртэ чонын үрс” хамтлагууд бүжих юм байна. Мөн битбоксын хэмнэлийг залууст “Royal Beat Crew”-ийнхэн мэдрүүлнэ гэсэн.
Ангилал: Нийгэм
Попын домог болсон агуу дуучин Майкл Жексоны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрээр 1958 оны наймдугаар сарын 29-ний өдөр Индиана мужийн Гэри хотод афро-америк гаралтай ажилчин гэр бүлийн 10 хүүхдийн найм дахь хүү болон мэндэлсэн юм. Майкл есөн настайдаа төрсөн ах, дүү нартайгаа хамтарч, “Жексоны 5” нэртэй хамтлаг байгуулж, Харлемын Аполло театрт анх удаа тайзнаа гарч байсан түүхтэй. Тэр мөчөөс Попын домогт дуучны урлагийн гараа эхэлсэн ч дэлхий нийтийн хайртай дуучин маань ид хийж бүтээх насандаа харамсалтайгаар хорвоог орхиж, хайртай гэр бүл, үнэнч шүтэн бишрэгчдээ уй гашууд автуулсан билээ.
Опра Уинфри-165 сая ам.доллар
Телевизийн могул Опра Уинфри хэдий 25 жил хөтөлсөн шоугаа орхисон энэ жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байна. Тэрээр өөрийн “О” сэтгүүл, радио сувагтай бөгөөд “ОWN” хэмээх кабелийн сувагийг хөл дээр босгох гээд завгүй яваа юм.
Тус жүжиг ирэх есдүгээр сарын 15-ны хагас сайн өдөр 12,14-н цагуудаас хоёрхон удаа тоглогдох гэнэ. Уг жүжгийн зохиолыг Төрийн соёрхолт /МУСГЗ/ Д.Гармаа бичсэн бол хөгжмийн зохиолчоор МУУГЗ Б.Бямбабаяр, ерөнхий найруулагчаар /МУСТА/ О.Норолхоо, уран сайхны удирдагчаар /МУГЖ/ Ц.Төвшинтөгс нар ажиллаж байгаа бөгөөд сурган хүмүүжүүлэгч зөвлөхөөр /МУСТА/ А.Норовдорж, туслах найруулагчаар /МУСТА/ П.Урнаа, бүжиг дэглээчээр МУСТА Д.Энхгэрэл, зураачаар Л.Баярхүү нар ажиллаж байгаа гэнэ. Уг жүжигт “Улаанбаатар” чуулгын бүх уран бүтээлчид оролцон тогложээ.
Зургаан жилийн ойгоо саяхан тэмдэглэсэн “Маск” продакшн уран бүтээлийн ажилдаа ханцуй шамлан оржээ. Тэд есдүгээр сарын 17-ноос эхлэн шинэ шоу тоглолт хийхээр төлөвлөжээ. Тус тоглолт нь үзэгчдэдээ барьж буй төрсөн өдрийн бэлэг аж. Үүнээс гадна хамтлагийн уран бүтээлчид мюзикль хийх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Энэ талаар хамтлагийн тулгын гурван чулууны нэг жүжигчин Заанаа “Манай хамтлагийн залуу уран бүтээлчид дуулж бүжиглэх, жүжиглэх гээд өөрөөр хэлбэл урлагийн “потенциаль” өндөртэй.
Холливуудын сайхан хосууд Анжелина Жоли болон Брэд Питт нар долоон жилийн турш хамтран амьдарч, зургаан хүүхдийн эцэг, эх болсны эцэст өнгөрсөн дөрөвдүгээр сард Брэд Питт хайртдаа 159 мянган фунт стерлингийн үнэтэй алмаазан бөгжөөр санал тавьж, албан ёсоор сүй тавьсан билээ. Харин дараа нь хосууд ирэх сард Францын байгалийн үзэсгэлэн цогцолсон “Chateau Miraval” тосгонд хуримаа хийхээр товлосон гэдгээ олонд зарласан юм. Тэгвэл тэдний энэ тансаг хуримын жижиг, сажиг гэлтгүй бүхий л зүйлсийг Брэд Питт өөрийн биеэр нэг бүрчлэн нарийн төлөвлөж байгаа сурагтай. Одоогоор хосууд хүүхдүүдийнхээ хамт Францад байгаа бөгөөд саяхан тэд тэндэхийн дэлгүүрүүдээр зочилсон байна.
Лос-Анжелесийн прокурорын газар Америкийн нэртэй жүжигчин Линдсей Лоханы үнэт эдлэлийн хулгайд сэжиглэгдэж байсныг баталж чадсангүй.
Лоханы зочилсон гэрийн эзэн өндөр үнэтэй эдлэлээ алдлаа хэмээн цагдаад мэдэгдсэнээр жүжигчин бүсгүйг шалгаж эхэлсэн аж.
Дуучин Жастин Бибер 100 мянган ам.долларын үнэтэй, никель гадаргуу бүхий төмөр хөлөгөө хадгалж, хадгалж хурд хүчийг нь үзэхээр шийджээ. Тэрээр уг машинаа зөвхөн захиалгаар л автомашин үйлдвэрлэдэг “Fisker Karma”-аар бүтээлгэсэн бөгөөд 18 насныхаа төрсөн өдрөөр бэлгэнд авсан юм.
Жастин Бибер машиныхаа тухай “Твиттер”-тээ ийнхүү жиргэжээ “Энэ бол миний унах дуртай хөлөг. “Арьс” нь никель учраас миний сонирхлыг маш их татсан” гэжээ.
“SMP production”-аас Монголд анх удаа регги хөгжмийн “Afro radio reggae show” нэртэй шоу зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээнд “Souljahs” хамтлаг, “Coke’n beat” наадмын тусгай шагналт “Power” хамтлаг болон дуучин Л.Насанбуян нар оролцож, регги урсгалын үе үеийн шилдэг дуунуудаас толилуулах гэнэ. 10 мянган төгрөгийн тасалбартай регги шоуны үеэр DJ Сhin регги урсгалын сэтийг сонирхуулахаар төлөвлөжээ.
48 цаг” богино хэмжээний кино наадам монголд гурав дахь жилдээ болох гэж байна. Тус наадмын бүртгэл хэдийнээ эхэлсэн бөгөөд ирэх есдүгээр сарын 13-н хүртэл үргэлжлэх юм. Харин багууд ирэх сарын 14-нд сугалаа сугалж, сэдвээ сонгоод хоёр өдөрт багтаан уран бүтээлийнхээ ажилд орно. Улмаар ирэх сарын 16-нд оролцогчид бүтээлээ танилцуулж, шүүгчид шилдгийг нь шалгаруулах юм. Уг наадмыг уламжлал ёсоор “Rise pictures” компани, “Монгол фильм” групп хамтран зохион байгуулж байгаа юм.
