Поп дуучин Риана Лондонд энэ сард явагдаж буй паралимпийн сүлд дууг дуулсан талаар “МТВ” мэдээлжээ. Харин түүнтэй хамтарч “Колд плэй” хамтлагийнхан хаалтын ёслолд уг дууг хамтран дуулах юм байна. Энэ талаар Риана “Тийм ээ. Гайхалтай. Миний дуу хоолой паралимпийн түүхэнд үлдэнэ гэдгийг сонсоод их баярласан” гэжээ. Риана урьд нь олон улсын шинж чанартай тэмцээн, уралдаанд нээлт болон хаалтын бүтээл дуулж байгаагүй бөгөөд энэ нь түүний хувьд анхных аж.
Ангилал: Нийгэм
Монголын анхны загварын телевиз “Загварын суваг”-ийн нээлтэд зориулсан “Forever Fashion” шоу энэ сарын 31-нд
“Нийслэл асар”-т болно. Тус загварын шоунд Франц, Японы нэрт дизайнерууд, загварын салбарын бизнесменүүд оролцох аж.
Гэтэл сүүлийн үед “Forever Fashion” шоуны рейтингийг өсгөх нэг сайхан мэдээ “Зууны мэдээ” сонингоос эхлээд мэдээллийн сайтуудад “дуу дуугаа аван” цацагдав. Францын алдарт дуучин Ализе Жакоте монголд урилгаар ирж тус шоунд оролцох гэнэ.
УДЭТ-ынхан жил бүрийн намар хөдөө орон нутгийг зорьж, сонгодог урлаг, тэр дундаа драмын урлагийн бүх нийтэд хүртээлтэй хүргэх үйлсэд сэтгэл шулууддаг. Тэгвэл энэ жил 37 хүний бүрэлдэхүүнтэй баг баруун аймгуудыг зорихоор төлөвлөжээ. Тэд Д.Мэндсайханы “Ээж ээ”, Ш.Гүрбазарын “Надаар тоглосон хайр”, Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” драмын жүжиг болон С.Михалковын “Бардам туулай” хүүхдийн жүжгийг толилуулах гэнэ. Баруун аймгуудаар аялах багийн ахлагчаар Ардын жүжигчин Г.Мягмарнаран гуай томилогджээ.
Энэхүү мэдээ түүний шүтэн бишрэгчдийн сэтгэлийг зовоож эхэлжээ. Алла Пугачева Кузьминскийн оршуулгын газарт өөртөө байршил захиалсан байна.
Өмнөд Солонгосын рэппэр PSY-ын “Ганнам стиль” хэмээх дуу хөгжилтэй басхүү өвөрмөц содон шийдлээрээ Азийн орнуудыг төдийгүй АНУ-ын оддыг ч гэсэн шүтэн бишрүүлж байна. Учир нь тус дууг алдарт дуучин Нелли Фуртэдо нэгэн тоглолтынхоо үеэр дуулж байсан бол попын гүнж Бритни Спирс, Венесса Хадженс нар өөрсдийн фэйсбүүк болон блогтоо байршуулж “энэ дуунд үнэхээр дуртай” хэмээн бичжээ.
Тэр дундаа Бритни “Би энэ клипэн дурлаж байна. Үнэхээр хөгжилтэй гээч. Энэ бүжгийг ч бас сурах хэрэгтэй байна. Хэн нэгэн надад зааж өгөхгүй биз? haha” гэсэн тэмдэглэлийг фэйсбүүкдээ үлдээжээ.
Үндэсний урлагаа дэлхийд сурталчилж яваа Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгын уран бүтээлчид “Хятад, Монголын бүжгийн гуравдугаар уралдаан”-д анх удаа оролцох гэж байна. ӨМӨЗО-ны Ордос хотод ирэх есдүгээр сарын 7-12-ны өдөр болох уг уралдаанд тус чуулгын арван бүжигчин ахлагч, удирдагчийн хамт оролцох юм. Тэд уг уралдаанд бие биелгээгээр болон Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын хөгжимд чуулгын бүжгийн багш М.Мөнгөнцэцэгийн дэглэсэн “Аварга зээр”, мөн алтан үеийнхний бүжиж байсан “Сугсраан донж” бүтээлээ сойхоор болжээ.
Кино ертөнцөд алдартай Италийн Венецийн кино наадам өчигдөр эхэлжээ. Тус наадам Энэтхэгийн кино найруулагч Мира Найрын “Дурамжхан фундаменталист” киногоор нээлтээ хийсэн байна.
Дуучин Адель анхныхаа хүүхдийг төрүүлж ээж болох бэлтгэлээ базаасаар байгаа. Харин түүний хувьд найз залуутайгаа яг хэзээ гэрлэх нь хамгийн ихээр нууцалдаг сэдвүүдийнх нь нэг юм. Гэсэн хэдий ч тэр найз залуу Саймон Конекитой сүй тавьж, Аделийн шүтэн бишрэгчид тэдний хуримыг хүлээх үлджээ. “Life&Style” сэтгүүл түүний хуруундаа зүүсэн бөгжийг онцолсон байна.
Бүх төрөл, жанарын дуучдын хувьд ид сезоны улирал үргэлжилж байгаа аж. Наадмаас хойш дуучид Цагаан сар хүртэл өндөр орлоготой байдаг аж. Наадмын дараа аймаг, сумын наадмуудаар нутгийн болон морины сэдэвтэй дуу дуулдаг дуучид халтуур гэж нэрлэдэг ажил ихтэй байдаг бол хайрын болон найрын сэдэвтэй дууны уран бүтээлчид намрын гурван сар ядаргаанд ортлоо ажилладаг ажээ.
Монголын дуурийн урлагт өөрсдийн дуу хоолой, өвөрмөц байдлаараа бусад хамтлагуудаас ялгаран поп опера чиглэлээр уран бүтээлээ туурвисан анхны хамтлаг бол “Ньюанс”-ын залуус билээ. Тэд өнгөрсөн сард Буриадад болсон “Алтаргана-2012” наадамд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон билээ. Тэгвэл Ньюанс хамтлагийнхан дахин Улаан-Үд хотыг зорьжээ. Тэднийг Бүх Оросын телевизүүдийн наадамд оролцохыг Улаан-Үдийн телевизээс урьсан гэнэ. Ньюанс хамтлагийнхан уг наадамд оролцохоос гадна Улаан-Үдэд бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөжээ.
