Ангилал: Нийгэм

УИХ-ын сонгуультай давхцсанаас тоглолтоо хойшлуулаад байсан олноо “Сахал” Пүүжээ хэмээн нэрлэгддэг хөгжмийн зохиолч, СТА Г.Пүрэвдорж анхны бие даасан тоглолтоо өсдүгээр сарын 21-ний баасан гаригт УБ Паласт хийхээр болжээ.

Тоглолтын найруулгыг “On and Off” хариуцан ажиллаж байна. Сүүлийн үөийн тоглолтуудыг амьд хөгжимгүйгээр төсөөлөхийн аргагүй болсон. Иймээс амьд хөгжмийн нэг хамтлаг тоглолтын гол ачааг нуруундаа үүрэхээр болжээ.

Солонгосын нэгэн поп дуучин Gangnam Style гэдэг дуугаараа жинхэнэ дэлхийг донсолгоод байна. Улс орон бүрт түүний Gangnam Style гэдэг үг цээжлэгдэж, дэлхийн алдартнууд хүртэл түүнийг сонирхож эхэлсэн байна.
Саяхан гэхэд Попын гүнж гэгддэг Бритни өөрийн твиттер хуудаснаа миний хамгийн дуртай дуу хэмээн клипийг нь тавьсан бөгөөд Gangnam Style-ийн бүжгийг надад зааж өгөх хүн байна уу хэмээн хошигножээ.

Аврагч Христосын сүмд “панк мөргөл” хийсэн гэх “Pussy Riot” хамтлагийнхан телевизээр уучлалт гуйхаас татгалзжээ. “Панк мөргөл” гэдэг нь шашны эсрэг, дайсагнасан утгатай мөргөл аж. Тэднийг өнгөрсөн хоёрдугаар сард Үнэн алдартны шашны гол сүм Москвагийн Аврагч Христийн сүмийн тахилын газар дээрх үйлдэлийг хийсэн гэж үзэн тус улсын шүүхээс хоёр жилийн хорих ял оноосон билээ.

Уучлалт хүсэх санаачлагыг Оросын телевизийн нэгдүгээр сувгийн “Хүн ба хууль” нэвтрүүлгийнхэн гаргасан байна. Харин дээрх хамтлагийн нэгэн гишүүний нөхөр нь энэ сувгаар дамжуулан тэд уучлалт гуйхгүй хэмээн мэдэгдэв. Тэрээр ярихдаа, Энэ бол доромжилсон хэрэг. Тэртээ тэргүй хоригдож байгаа бүсгүйчүүдийг дахин доромжлох гэж байна” гэжээ.

Монголын сайхан бүсгүйг шалгаруулах “Miss Mongolia 2012” наадмын шилдэг 20 оролцогч тодорчээ. Энэ тэмцээнд оролцохоор 100 гаруй бүсгүй бүртгүүлснээс 20 нь сүүлийн шатанд үлджээ. Тус тэмцээн нь олон улсын жишгээр “Мисс модель”, “Мисс фото”, “Мисс авъяас”, “Мисс бикини, “Мисс гүүдвил /ухаалаг, сайн үйлс/” гэсэн зургаан төрлөөр шалгаруулалт явуулах аж. Шалгаруулалтыг МҮОНРТ-ээр долоон цуврал нэвтрүүлэг болгон хүргэх юм байна.

УИХ-ын гишүүн, НББХ-ны дарга Ж.Баянсэлэнгэ, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл тэргүүтэй хүмүүс маргааш 07.30 цагаас Нийслэл дэх соёл урлагийн байгууллагуудаар зочлох нь.

Эрхэм түшээд энэ өдөр соёл урлагийн 17 байгууллагаар явж, үйл ажиллагаатай нь танилцахаар болсон байна.

Латин америкийн алдарт дуучин, жүжигчин, дизайнер, бүжигчин, гээд урлагийн бүх л төрлөөр уран бүтээлээ туурвиж дэлхий даяар алдаршсан “Jennifer Lopez” өнгөрсөн долоо хоногт Маяами арал дээр амрах үедээ хэвлэлийн дагуулуудад баригджээ. Тэд түүний гайхалтай шар Бикинитэй зурагнуудыг авсанаа европын чөлөөт мэдээллийн сайтуудаар цацсаар байгаа ажээ.

Найз залуугаа хуурч, Hollywood-д шуугиан тариад амжсан, Тwilight-ийн од Кристиан стюарт “On the road” хэмээх шинэ уран сайхны кинонд эротик дүр бүтээжээ. Тус киноны зураг авалтын үеэр буулгасан фото зурагнуудаас хүргэж байна.

Этгээд сонин үйлдэл, гаж хувцаслалтаараа хүмүүсийн анхаарлыг зүй ёсоор татдаг дуучин Лэди Гага өчигдөр шинэ шивээс хийлгэсэн байна. Өнгөрсөн сард Лэди Гага гаран дээрээ шинэ цомогтоо зориулан “ArtPop” хэмээн шивүүлээд байсан бол энэ удаад тэрбээр хавирган дээрээ “зангуу”-ны дүрсийг шивүүлжээ. Ингэснээр Лэди Гага биен дээрээ нийт 11 шивээстэй болсон ба тэдний ихэнхи нь биеийнх нь зүүн талд байрласан байна.

Өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн, аймшгийн кино сонирхогчдын хорхойг хүргээд буй “The Possession” хэмээх аймшгийн кино өнгөрөгч амралтын өдрүүдээр Америкийн зах зээлд 17.7 сая ам.долларын ашиг орлого цуглуулж, кино жагсаалтыг тэргүүлж эхэлсэн байна.

“Шинэ үе” продакшны “Азгүйтэл чи баяртай” инээдмийн шоу тоглолт МҮЭСТӨ-нд өдөр бүр хоёр удаа тоглогдож байгааг дуулаад өөрийн эрхгүй үзмээр санагдаж гэр бүлийн хамтаар үзэхээр боллоо. Би өдөр эрт очиж билетээ авсан ч 19:00 цагийнх нь дууссан байлаа. Тэгсэн хэдий ч тоглолтын үзэхсэн гэсэн сэтгэлдээ хөтлөгдөж оройны 21:30 минутынх нь билетийг авч харьлаа. Орой тоглолтын цагийг догдлон хүлээсээр 20:50 минутад гэрээсээ гарсан ч замын түгжрэл нь бага байдаг цаг болохоор шулуухан давхисааар 21:10 минутанд МҮЭСТӨ-н гадаа ирсэн байлаа. Дотогш ортол заал дүүрэн хүмүүс элдэвийг ярилцсаар зогсоцгоож байлаа. Учир нь тэдний 19:00 цагийн тоглолт арай тараагүй байсан ажээ. Удалгүй тоглолт нь дуусаж бид танхимд орж суудлаа эзэлцгээлээ. Үзэгчид суудлаа эзлэх зуур “Шинэ үе” продакшны жүжигчин Сөрөлтийн шинэ уран бүтээл “Аавдаа” хэмээх сайхан дуу уянгалж сэтгэлд нэг л дулаахан мэдрэмжийг төрүүлж эхэлсэн юм. Удсан ч үгүй тоглолт эхэлж “Шинэ үе” продакшны захирал Ариунболдын нэг л дотно мэндчилгээ танхимд байрлуулсан өсгөгчөөр дамжуулан үзэгчдийг тухлан сууж саатан үзэхийг уриалж тус продакшны гоо үзэсгэлэнт жүжигчин охид дуу хуур, бүжиг наадмаар үзэгч бидний хүлээлтийг тайлсан юм.