“ТВ коктейль” хамтлагийнхан Францын зохиолч Эрик-Эммануэль Шмиттийн бүтээлээс сэдэвлэсэн “Хоёр ертөнцийн буудал” хэмээх жүжгээ есдүгээр сарын эхээр үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Тус жүжиг зургаан гол дүртэй. Гол дүрд нь тус хамтлагийн жүжигчин А.Өнөржаргал, Д.Энхбаяр нар тоглох гэнэ. Жүжгийн найруулагчаар “Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Диваажингаас амьдралд хүрэх зам”, “Адам”, “Бодлын хулгайч” зэрэг киног найруулсан Ж.Сэнгэдорж ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн тус хамтлагийнхан Францын Элчин сайдын яам болон зохиолч Эрик-Эммануэль Шмиттээс албан ёсны зөвшөөрөл авсан ажээ. Цаашлаад энэхүү жүжгээ хийчихээд “ТВ коктейль”-ийнхон хүүхдэд зориулсан бүтээл хийхээр төлөвлөжээ.
Ангилал: Нийгэм
Дуучин Жастин Бибер, Селена Гомез хоёр кинонд болзон зугаалж явахад нь паппарацууд салахгүй дагаснаас залуу одыг галзууртал нь уурлуулж орхижээ. Папарацуудын байнгын хараа хяналтад тэвчээр алдсан Жастин уурласандаа гэрэл зурагчид руу гутал, малгайгаа шиджээ. Гэсэн ч хэсэгтээ тайвширч чадахгүй байсан түүнийг найз охин Селена нь аргадаж тайвшруулан, малгай гутлыг нь өмсгөжээ.
Хачин жигтэй хувцаслалт болон байнга өнгөө өөрчилдөг үс нь Леди Гагагийн стилийг тодорхойлдог. Тэрээр дахин үснийхээ өнгийг өөрчилжээ. Гэхдээ илүү “энгийн” байдлаар өөрчилсөн ба үүнийгээ “Louis Vuitton бор” хэмээсэн байна.
Сурагчдын зуны амралтын төгсгөлд “Өргөө” кино театр нөгөөдрөөс эхлэн “Ice Age: Continental Drift”-ийг 3D-гээр гаргахаар болсон байна. Мөн “Өргөө-1” кино театрт тасалбар авсан хүүхэд бүрт “Орео” амттанг бэлэглэх нь. Харин “Тэнгис” кино театр энэ зун “Мадагаскар”, “Мэлхий гүнж”, “John Carter”, “Evengers” зэрэг киног 3D-гээр үзүүлж байсан бол одоо “Эрэлхэг гүнж” онц сонирхолтой хүүхэлдэйн киног энэ сарыг дуустал гаргана. Мөн Үндэсний соёл амралтын хүрээлэнд тасалбар худалдан авсан хүүхдүүдэд бэлэг өгч байна.
Өнөөдрөөс 27-ныг дуустал ”Зүүн Азийн хүүхдийн урлагийн X их наадам”-ыг Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хоёр дахь жилдээ зохион байгуулахаар болсон билээ.
Тус наадам нь Ази тивд соёлын олон төрлийг сурталчлах, хамгаалах, соёл хоорондын харилцаа холбоог хөгжүүлэх, харилцан ойлголцол, хүндлэлийг бий болгох, энх тайвныг тогтооход хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэдэг ажээ.
Монгол, Хятад, Япон, Солонгос улсын төлөөлөгч хүүхдүүд, гишүүн орнуудын ЮНЕСКО-ийн нарийн бичгийн дарга нийт 350 төлөөлөгч оролцох бөгөөд наадамд оролцох хүүхдүүд өнөөдөр ирнэ. Тодруулбал, манай улсын 100 гаруй хүүхэд, багш нар оролцохоор болжээ.
Нэрт дуучин Женнифер Лопесийн төгс эзэмшсэн өөр нэгэн мэргэжил бүжиг. Женнифер өчигдөр Лас-Вегасийн “Las Vegas” шөнийн клубт зочлохдоо папарацид өртжээ. Мэдээж тэр залуу амраг Каспер Смарттай явсан аж.
Женнифер Las Vegas-т цугларсан олон бүсгүйчүүдээс хамгийн үзэсгэлэнтэй нь байсан төдийгүй түүний дэгжин даашинзанд нүд унагах олны хараа тасраагүй гэнэ. Женнифер экс нөхөр Марк Энтонигоос салсан ч түүний ихрүүд болох дөрвөн настай Макс болон Эмми нарт хамгийн хүндтэй байр суурь эзлэх хүн нь эцэг нь хэмээн үздэг юм.
Алдарт цуврал болох ” Twilight”-н хамгийн сүүлийн анги тун удахгүй нээлтээ хийх билээ. Үзэгч фэнүүдээ тэсэн ядан хүлээлгэж байгаа цувралын сүүлийн анги адал явдал, сэтгэл хөдлөлөөр дүүрэн болсон хэмээн найруулагч нь онцолжээ. Тэгвэл киноны сүүлчийн зураг авалтууд болон триллэрийг нь хүргэе.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан соёлын өвийг хамгаалах эрх зүйн зохицуулалт, ялангуяа палеонтологийн олдворыг хамгаалах эрх зүйн зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар маргааш нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. “Иргэний танхим”-д 14.00 цагт болох уг хэлэлцүүлгийн үеэр палеонтологийн олдворыг хамгаалах олон улсын туршлага, Монгол улсад хийж буй санаачилга, цаашид хийх арга хэмжээний талаар ярилцана. Хэлэлцүүлгийн үеэр палеонтологийн олдворыг хамгаалах олон улсын туршлага, Монгол улсад хийгдэж буй санаачилга, цаашид хийх арга хэмжээний талаар ярилцана.
Манай үе үеийн шилдэг загвар өмсөгчдийг төрүүлэн гаргасан загварын анхны агентлаг бол “Шилмэл загвар” ХХК билээ. Тус агентлаг нь цор ганц загварыг зохион бүтээхийн зэрэгцээ манай орны гоо сайхан үнэт зүйлсийг өөрийн орон төдийгүй дэлхий дахинаа сурталчлах Монгол залуучууд, охид бүсгүйчүүдийн мэдлэг боловсрол соёл гоо сайхны мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа явуулдаг. Энэ зорилгынхоо хүрээнд жил бүр “Mongolian beauty” тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг юм.
Дорнод аймгийн Хөгжимт жүжгийн театрын шинэ барилга ирэх сард ашиглалтад орно. Тус театрын барилгыг улсын төсвийн хөрөнгөөр барьж байгаа бөгөөд сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангах юм байна. Уран бүтээлчид нь 600 суудалтай шинэ театртаа тавих уран бүтээлийн бэлтгэлдээ оржээ. Энэ талаар Дорнод аймгийн Хөгжимт театрын дарга Л.Наранхүүгээс тодрууллаа.
