Ангилал: Нийгэм

Холливудын алдартай хосуудын тоонд зүй ёсоор ордог Кристен Стюарт, Роберт Паттинсоныг хуурсан талаархи мэдээлэл тараад байгаа билээ.
Тэгвэл Кристен 22 настай бөгөөд харин түүний нэр холбогдсон гэх найруулагч Руберт 41 настай юм. Кристен “Руберт болон түүний эхнэр хүүхдээс ийм мэдээ гарсанд уучлал хүсээд Робийтэй харилцаагаа үргэлжлүүлмээр байна“ хэмээн мэдэгдсэн байна. Мөн Руберт энэ талаар “Кристен бол үнэхээр авьяаслаг жүжигчин. Түүнийг “Цасан цагаан ба анчин” кинонд яг тохирох жүжигчин гэж сонгосон.

“Sex and city” киногоороо бидэнд танигдсан жүжигчин Sarah Jessica Parker хүүхэд гаргаснаасаа хойш нэлээн нам гүмхэн амьдарч байгаа. Тэгвэл саяхан нэлээн эвгүй дүр төрхтэйгээр папарацид өртжээ. Өдгөө 47 настай жүжигчин бүсгүй их хөгширчээ эмэгтэй хүн гарнаасаа эхэлж хөгширдөг гэж үнэн бололтой. Sarah ямар хурдан огцом хөгшрөө вэ гэсэн гарчигтай доорх зурагтай нийтлэл гадаадын нэгэн сайтад тавигджээ.

“Америкийн шүтээн” шоуны шүүгчээр ажиллах саналыг Америкийн рэппэр Ники Минажид тавьсан байна.

“Us Weekly” сайтад нэгэн эх сурвалж мэдээлэхдээ “Ники Минаж “Америкийн шүтээн”-ий шүүгчдийн эгнээнд нэгдсэн. Хараахан гэрээ хэлэлцээр хийгдээгүй байгаа ч тэрбээр шүүгчээр ажиллах нь тодорхой болсон” гэжээ. Мөн өөр нэгэн эх сурвалж “Ники Минаж “Америкийн шүтээн”-ий шүүгчид 100 хувь тохирно. Гэхдээ тэрбээр бидэнд хараахан хариу ирүүлээгүй байна” гэж мэдэгдсэн байна.

Америкийн хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх өвөрмөц дуу хоолойгоороо бусдыг байлдан дагуулж чадсан дуучин Мэрайя Кэри нэгэн шинэ кинонд тоглох гэж байгаа талаараа өнөөдөр анх удаа мэдээлжээ.

Түүний тоглох шинэ кино нь “The Butler” нэртэй кино гэнэ. Өдгөө 42 настай нэрт дуучин уг кинонд тоглож эхэлсэн ч киноны талаар тодорхой мэдээлэл өгөөгүй аж. Киноны зураг авалт өнөөдөр Нью-Орлеанст үргэлжилсэн байна.

Тэрбээр энэхүү зураг авалтанд оролцохоор урт хар даашинз өмсөж толгойндоо цэнхэр өнгийн алчуур зүүсэн нь ийнхүү папарацид өртжээ. Зураг авалтынхаа дараа Мэрайя кинонд оролцон тоглож байгаа хүүхдүүдтэй халуун кофе уусан байна.

48-хан насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн нэрт дуучин, жүжигчин Уитни Хьюстон агсны амьдралынхаа сүүлчийн хормуудыг зориулан бүтээсэн “Sparkle” мюзикл кино энэ сарын 17-нд буюу өчигдөр АНУ-д нээлтээ хийлээ.

Энэ нь алдарт дуучин, жүжигчин, бүхний хайртай од Уитнигийн хамгийн сүүлийн дүр байсан бөгөөд тэрээр киноны зураг авалт дуусаад удалгүй 3 сарын дараагаар таалал төгссөн ажээ.

“Extacy” хамтлагийнхан ирэх намраас багш болох дуучин Ж.Алтанцэцэгтэй хамтран тоглолт хийхээр болжээ. Тэд сүүлийн үед клипний ажилтай байгаа бөгөөд “Тэх үү” шинэхэн клипээ цацаад байгаа билээ. Үүнээс гадна хамтлагийн цоо шинэхэн цомгоо гаргахаар завгүй ажиллаж байгаа гэнэ. Тэдний анхны цомог нь поп транс чиглэлийнх байх аж.

Сүүлийн жилүүдэд Монголын телевизүүд бие биетэйгээ өрсөлдөн олон ангит кино хийж байгаа. Тэр дундаа МҮОНТ цэрэг, цагдаа, эмчийн тухай кино хийж, тэдний жаргал зовлон, ажил хөдөлмөрийн хүндийг олон нийтэд үзүүлж байгаагаараа онцлогтой. Тэгвэл МҮОНТ-ийн найруулагч н.Гантулга “Огцом эргэлт” нэртэй олон ангит кино хийж байгаа ажээ. Энэ кинонд өрхийн эмч нарын ажил хөдөлмөрийн онцлог, тэдний жаргал, зовлонг харуулах юм байна. Кинонд Монголын нэр цуутай олон жүжигчин тоглож байгаагаас гадна МҮОНТ-ийн уран бүтээлчид ч дүр бүтээж байгаа аж.

Хичээлийн шинэ жилийг тохиолдуулж Хүүхэлдэйн театрт ирэх есдүгээр сарын 1-3-нд үлгэрийн наадам зохион байгуулах гэнэ. Уг наадмыг энтертайнмент хэлбэрээр хийхээр төлөвлөсөн байгаа аж. Театрын уран бүтээлчид энэ намар тайзнаа тавих жүжгүүдээ үлгэр домгоос сэдэвлэн хийж байгаа юм байна. Хүүхэлдэйн театрынхан өнгөрсөн зургаадугаар сард “Ногоон дарь эх” хүүхэлдэйн жүжгээрээ олон улсын хүүхэлдэйн XXI их наадамд амжилттай оролцоод ирсэн. Уг жүжгээ хөдөө орон нутгийн бяцхан үзэгчдэд тун удахгүй зориулан тавихаар явах гэнэ.