Америкийн хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх өвөрмөц дуу хоолойгоороо бусдыг байлдан дагуулж чадсан дуучин Мэрайя Кэри нэгэн шинэ кинонд тоглох гэж байгаа талаараа өнөөдөр анх удаа мэдээлжээ.
Түүний тоглох шинэ кино нь “The Butler” нэртэй кино гэнэ. Өдгөө 42 настай нэрт дуучин уг кинонд тоглож эхэлсэн ч киноны талаар тодорхой мэдээлэл өгөөгүй аж. Киноны зураг авалт өнөөдөр Нью-Орлеанст үргэлжилсэн байна.
Тэрбээр энэхүү зураг авалтанд оролцохоор урт хар даашинз өмсөж толгойндоо цэнхэр өнгийн алчуур зүүсэн нь ийнхүү папарацид өртжээ. Зураг авалтынхаа дараа Мэрайя кинонд оролцон тоглож байгаа хүүхдүүдтэй халуун кофе уусан байна.
