Ангилал: Нийгэм

Шил толь мэт гял цал байдал, нэр алдар, гоё ганган төрх, үрчлээгүй гөлгөр арьс…Энэ бүгд Холливуд хэмээх нэгэн ертөнцийн илэрхийлэл. Тэрхүү талбайд гарсан хэн ч хүссэн хүсээгүй нүүр дүүрэн инээмсэглэж, ганган хээнцэр байх “хуультай”. Гэхдээ эл “хууль”- ийн гадуур байж, гадаад төрх, имиждээ анхаардаггүй, хэнэггүй нэгэн бол “Индиан Жонс” буюу Харрисон Форд. “Би ажил л сонирхдог болохоос тэр хувцас хунарт анхаардаггүй. Гэхдээ тав, зургаан ээлжийн хүрэмнүүд минь оёдол сайтай байх нь чухал” хэмээдэг тэрбээр тун энгийн байхыг хүсдэг.

Өнөөдөр 10.00 цагт Монголын Үндэсний музейд “Музейн тогтвортой хөгжлийн чадавх дээшлүүлэх” Японы итгэлцлийн сангийн санхүүжилтээр хэрэгжих Юнеско-гийн төслийн нээлт болно. Хоёр жилийн хугацаанд хэрэгжих уг төсөл нь Монголын бүх музейн боловсон хүчинд үр өгөөжөө өгөх зорилготой. Музейн боловсон хүчний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхийн тулд Монголын Үндэсний музейн Сургалт, арга зүйн төвийг түшиглэн Улаанбаатар хотод болон хөдөө орон нутагт нийт 12 сургалт зохион байгуулах юм.

Олон улсын энхийг дэмжих ажиллагааны Khaan Quest 2012” буюу “Хааны эрэлд- 2012” хамтарсан сургуулилт энэ сарын 12-нд Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд эхэлсэн.

Харин өнөөдөр энэхүү ажиллагааны хаалт өнөөдөр 10.00 цагт Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болно.

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг. Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар худалдан авах санал ирүүлсэн.

Валютын дотоодын захын ам.долларын эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байна гэж үзээд Монголбанк энэ удаагийн ам.долларын арилжаанд оролцоогүй байна. Харин юань худалдан авах санал ирүүлсэн банкууд 214.4 төгрөгийн хаалтын ханшаар саналыг 100 хувь биелүүлжээ.

Монголын рок поп хөгжмийн урлаг, тэр дундаа орчин үеийн хөгжмийн олон талт урсгалаар уран бүтээлээ туурвидаг шинэ залуу хамтлаг, дуучдыг “UP MUSIC” продакшн дэмжин, жил бүр уламжлал болгон “ХИЧЭЭЛИЙН ДАРАА…” супер шоуг хамгийн олон үзэгчтэйгээр зохион байгуулж ирсэн билээ. Уг шоу тоглолт нь жил бүрийн 9 дүгээр сарын 1 буюу хичээлийн шинэ жилийн эхний өдөр зохион байгуулагддагийг уншигчид маань санаж байгаа биз.

Холливудын алдарт жүжигчин Том Круз болон түүний эхнэр Кэти Холмс нар таван жилийн турш хамт амьдарсны эцэст гэр бүлээ албан ёсоор цуцлуулжээ.

“People magazine” сэтгүүлийн цахим хуудсанд бичсэнээр, Нью-Йоркийн шүүхэд хосуудын гэр бүлийг цуцлах тухай баримт бичигт гарын үсэг зурсан байна. Тэдний гэр бүлийг цуцлах ажиллагаа маш богино хугацаанд болжээ. Кэти Холмс Холливудын кино одоос салах өргөдлөө хоёр сар орчмын өмнө өгсөн юм.

Холливудын “дэггүй охин” Линдсей Лохан өнгөрсөн жилийн хоёрдугаар сард “Beverly Hills”-ээс үнэт эдлэл хулгайлж байгаад баригдаж дөрвөн сар шоронд суух ялаар шийтгүүлсэн ч шүүгчид энэрэнгүй зан гаргаж, шийдвэрээ өөрчлөн түүнийг нийгэмд тустай хөдөлсөр хийлгэх шийтгэл оноосон билээ.

Аврил алдарт Nickelback хамтлагийн гитарчин Чад Крогертэй сүй тавьснаа зарлалаа.

37 настай Чадын хувьд энэ бол анхных нь гэрлэлт, харин 27-той Аврилын тухайд түүний хоёр дахь гэрлэлт юм. 2006-2009 онд панк попын гүнж Аврил Лавин Канадын рок од Sum 41 хамтлагийн Дерик Виблейтэй зохиосон амьдрал нь бүтэлгүйтэж “хоёр тийш” болсон.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Сонгодог урлаг II” хөтөлбөрийн хүрээнд энэ жил Римски-Корсаковын “Шахеразада”, Э.Чойдогийн “Шарилжин дундах цэцэг” балетийн бүх хувцсыг шинэчилж, тоглуулахаар болжээ. Өдгөө Дуурь бүжгийн эрдмийн театрынхан бүжгэн жүжгийн хувцсыг шинээр хийж байгаа агаад арванхоёрдугаар сар гэхэд бэлэн болгох төлөвлөгөөтэй. ДБЭТ-ын урын санд хамгийн олон жил болж байгаа бүтээлүүдийн тоонд дээрх бүжгэн жүжгүүд багтдаг юм билээ. “Шахеразада” балетийг 1962, “Шарилжин дундах цэцэг”-ийг 1963 онд Монголын тайзнаа анх тавьсан түүхтэй.

“Помогите нам-1, 2” уран сайхны цуврал киногоор үзэгчдээс сайн үнэлгээ авсан уран бүтээлчид гуравдугаар ангийг нь бүтээжээ. Тэд “Помогити нам- 3”-ыг 3D форматаар хийсэн бөгөөд үйл явдал нь өмнөх хоёр ангитайгаа холбогдоогүй гэнэ. Мөн “Помогите нам-1, 2” кинонд тоглосон жүжигчдээс соёлын тэргүүний ажилтан М.Саранцэцэг, “Захиалгат инээд” хамтлагийн Адьяа нарын цөөхөн жүжигчин шинэ ангид тоглосон бөгөөд бусад нь солигдсон гэнэ. Өмнөх ангиудын үйл явдал Сибирийн тайга, Монголын говьд өрнөж байсан бол энэ удаа Хөвсгөл далайгаас тусламж хүсэж байгаа аж. “Помогите нам-3”-ын зохиолыг Ш.Даваадорж бичиж, өөрөө найруулсан бөгөөд зургийн даргаар М.Саранцэцэг ажиллажээ. Уг кино энэ сарын 25-нд нээлтээ хийнэ.