АНУ-ын Индиана мужийн Эвансвиллын нэрэмжит Дүрслэх урлаг, түүх, шинжлэх ухааны музейн сан хөмрөгөөс нэрт зураач Пабло Пикассогийн “Улаан бүрхтэй эмэгтэй” уран зураг олдсон байна. Энэ бүтээл 1963 оноос тус музейд хадгалагдаж байсан хэдий ч данслах үеэр алдаа гарснаар сан хөмрөгт хэвтэх болсон гэнэ.
1950-иад онуудын үед түүнийг нэрт бизнесмэн Раймонд Лоуи худалдаж авсан бөгөөд хожим нь тус музейд бэлэг болгон өгчээ. Уран зургийг музейн сан хөмрөгт бүртгэх үеэр эндүүрэл гарснаар түүнийг нэр нь үл мэдэгдэх зураачийн бүтээлд тооцсон аж.
