Францын кино урлагийн од Жерар Депардье Парисын төв гудамжинд нэгэн залууг нударгалсныхаа төлөө шүүхэд дуудагдах болжээ. “Тэд зөрчилдөөд эхэлсэн, тэгээд дараа нь залуу Депардьег шүүхэд өгчихсөн” гэж нэгэн эх сурвалж өгүүлсэн байна. Депардьегийн машин Парисын төв гудамжинд нэгэн машинтай бага зэрэг шүргэлцэж орхижээ. Тэгмэгц Жерар уур бухимдлаа барьж дийлэлгүй шууд нударга далайсан гэнэ.
Депардье асуудлыг эв зүйгээр бус нударгын хүчээр шийдэх дуртай, тэгээд асуудал орох нь байнга нэгэн юм байна.
Ангилал: Нийгэм
Холливудын намхан нуруутай эмэгтэй жүжигчдын тоонд багтах Эва Лонгориа шинэ киноныхоо зураг авалтыг дуусгачихаад өчигдөр гудамжаар явж байхдаа хэвлэлийнхний хараанд өртжээ.
157 см өндөр жүжигчин бүсгүй нэлээд өндөр өсгийтэй гутал өмссөн байв. Хэвлэлүүдэд бичсэнээр 18 см өндөр энэхүү гутал бяцхан Эваг ёстой л тэнгэрт хөөргөчихсөн байна. Тэрбээр байнга шахуу өндөр өсгийт өмсдөг ч ийм өндөртэй нь тун ховор юм.
“Цасан гоо ба анчин” кинонд тоглосон жүжигчин Кристиан Стюарт дараагийн цувралд нь тоглохгүй гэдгээ мэдэгджээ. Татгалзсан учир нь алдарт жүжигчин эмэгтэй тус киноны ерөнхий найруулагч Руберт Сандерстай янаг амрагийн холбоотой гэх мэдээлэл цацагдсанаас үүдэлтэй хэмээн тайлбарласан байна. Энэ дуулиан Кристиан Стюартыг найз залуу Роберт Паттенсоноос салгахад хүргээд байгаа юм.
Америкийн алдартай реалити шоуны од Ким Кардашьян Playboy сэтгүүлийн 2007 оны нэгэн дугаарт зургаа тавих гэж байсан нууцаа өөрийн Twitter-ээр зарлажээ. Тэрбээр энэ долоо хоногийн эхээр Twitter-ээр шүтэн бишрэгчидтэйгээ уулзах үеэрээ ийнхүү мэдээлсэн гэнэ. Өдгөө 31 настай үзэсгэлэнт бүсгүй уг сэтгүүлд зургаа тавихаар шийдэн, шалгаруулалтанд оролцох гэж байсан зургаа Twitter-тээ тавьсан аж. Тэрбээр энэхүү зурган дээрээ биеийхээ хэлбэрийг ил гаргасан улаан өнгийн дур булаам өмсгөл өмсөж, нүүр будалт хийлгэж байгаа нь энэ аж.
12 жилийн өмнө Брэд Питтэй гэрлэхдээ жүжигчин бүсгүй Лоуренс Стилийн даруухан хэрнээ загварлаг хуримын даашинз өмсөж байжээ.
Тэр цагаас хойш “Марли бид хоёр”, “Найзууд” зэрэг кинонд тоглохдоо өмсснийг эс тооцвол Женнифер амьдралдаа ахин хуримын даашинз өмссөнгүй.
Харин одоо 43 настай Женнифер Энистон 41 настай Жастин Терутай гэрлэхээр болж хуримын даашинзны асуудал хурцаар тавигдаж эхэлсэн байна.
Уржигдар Америкийн жүжигчин, продюссер бага Роберт Жон Дауни “Iron Man 3” киноны зураг авалтын үеэр бэртжээ. Тэрбээр шагайндаа гэмтэл авсан бөгөөд түүний гэмтсэн шагайг зүгээр болтол Уилмингтон хотод хийгдэж буй киноны зураг авалтыг түр зогсоосон байна.
Харин өдгөө 47 настай жүжигчин маань өөрийгөө үнэхээр “төмөр хүн” гэж итгэсэн бололтой бэртэлээ үл тоон зураг авалтаа үргэлжлүүлэхийг хүссэн гэнэ. Гэхдээ “Marvel Studios” албан ёсоор түүний бэртэлийг бүрэн эдгэртэл киноны зураг авалтыг түх зогсоолоо хэмээн мэдэгдсэн байна. “Iron Man 3” киноны зураг авалтыг өнгөрсөн зургадугаар сараас хойш Хойд Каролинад авч байгаа бөгөөд найруулагчаар нь Шейн Блэк ажиллаж байгаа аж.
Хүүхэлдэйн театраас дунд сургуулийн бага ангийнхан болон цэцэрлэгийн ахлах бүл гийнхний дунд үлгэрийн сэдэвтэй жүжгийн уралдаан зарлаж байна.
Бяцхан үзэгчдийг театрын урлагт дуртай болгон хүмүүжүүлэх зорилготой уг арга хэмжээг оны сүүлчээр дүгнэж, шилдгээр шалгарсан хүүхдүүд, анги хамт олныг оролцуулан шинэ жилийн үеэр үлгэрийн наадам, багтай шоу зохион байгуулах аж. Хүүхэлдэйн театрын хамт олон өнгөрсөн жил “Ах, дүү Гриммийн үлгэрүүд”- ийг онцолсон бол энэ жил монгол ардын үлгэр, домгийг уран бүтээлдээ шигтгэх аж.
Украины үндэсний шинжээчдийн комиссын шийдвэрээр “Спонж Боб”, “Лунтик ба түүний нөхөд”, “Маша баавгай хоёр”, “Покемон”, “Симпсоныхон” зэрэг хэд хэдэн хүүхэлдэйн киног нийгмийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байгаа хэмээн дэлгэцээр гаргахыг хоригложээ. Шинжээчдийн дүгнэлтээр эдгээр кинонд буруу суртал ухуулга шингэсэн, гэр бүлийн амьдралыг сарниулахад нөлөөлөх зүйл ихээр гардаг, ижил хүйстнийг сурталчилдаг гэнэ.
Домогт “Битлз” хамтлагийн хуулбар “Bootleg Beatles” хамтлаг Монголд ирнэ. НИТХ-ын төлөөлөгч буюу “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү хэсэг нөхдийн хамт эх орондоо урьсан бөгөөд тоглолт үнэ төлбөргүй болох аж. Bootleg Beatles”-ийнхэн бусад оронд тоглодог ханшны тал хувиар буюу 60 мянган ам.доллараар тоглож байгаа бөгөөд зардлыг “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү болон хамтран зохион байгуулж байгаа хүмүүс хувиасаа гаргаж байгаа гэнэ.
Домогт “Битлз” хамтлагийн хуулбар “Bootleg Beatles” хамтлаг Монголд ирнэ. НИТХ-ын төлөөлөгч буюу “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү хэсэг нөхдийн хамт эх орондоо урьсан бөгөөд тоглолт үнэ төлбөргүй болох аж. Bootleg Beatles”-ийнхэн бусад оронд тоглодог ханшны тал хувиар буюу 60 мянган ам.доллараар тоглож байгаа бөгөөд зардлыг “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү болон хамищтран зохион байгуулж байгаа хүмүүс хувиасаа гаргаж байгаа гэнэ.
