Ангилал: Нийгэм

“Бүтэлгүй новш”, “Зугтаарай”, “Ядуугийн зовлон”, “Сүүлчийн бүжиг”, “Бор чоно”, “Сая долларын олз” зэрэг инээдмийн уран сайхны киног дэлгэцнээ гаргасан “Шилдэг өнгө” продакшны уран бүтээлчид ээлжит сюрпризээ дэлгэх нь.

Тэд хайрын түүхээр өрнөх сонирхолтой адал явдал бүхий “Дурлалын сум” киногоо маргаашнаас эхлэн кино тетаруудад гаргаж эхлэх ба албан ёсны нээлтээ энэ сарын 25-нд “Тэнгис” кино театр хийхээр зэхжээ.

Энэхүү киноны гол дүрд Гавьяат жүжигчин Б.Туяа, Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай, “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай, жүжигчин С.Өлзийхүү болон “Шилдэг өнгө” продакшны жүжигчдээс гадна СУИС-ийг дөнгөж төгссөн залуу жүжигчид тоглосон юм байна.

Хүн бүр эдгээр эмэгтэйчүүдийг мэднэ. Тэдний тухай домог ярьж, ном бичиж бас кино хийдэг. Яагаад гэвэл…

Хүн бүр эдгээр эмэгтэйчүүдийг мэднэ. Тэдний тухай домог ярьж, ном бичиж бас кино хийдэг. Яагаад гэвэл тэд амьд байх хугацаандаа өөрийн мэргэн ухаан, гоо үзэсгэлэн болон ялалт, тэвчээр зоригоороо бусдыг байлдаан дагуулж эрчүүдийн удирддаг энэ хорвоо ертөнцийг өөрчлөхөд үнэтэй хувь нэмэр оруулж чадсан юм. Ирээдүйд ч тэдний тухай гайхалтай ярианууд яригдан хийсэн бүхнийг нь санан дурссаар байна гэдэгт итгэлтэй байна.

Өвөр монголын ордос хотноо болж буй “Дэлхийн мисс 2012″ тэмцээний ялагчийг тодруулах сүүлийн шалгаруулалт дөнгөж сая болж 118 орны гоо бүсгүй өрсөлдсөнөөс шилдэг 15-д Энэтхэг, Мексик, Австрали, Яамайк, Хятад, Өмнөд Судан, Англи, Бразил, Испани, Филиппэн, АНУ, Нидэрланд, Индонеза,Вельс, Кениийн 15 бүсгүй шалгарсан. Түүнээс долоо нь тунаж миссийн титмийн төлөө өрсөлдсөнөөс шилдэгийн шилдэгээр Хятад улсын мисс “Wen Xia Yu” шалгарлаа. Түүний хувьд 23 настай 177см өндөр, хөгжмийн багш болох сонирхолтой бүсгүй юм. Гуравдугаар байранд Австралийн гоо бүсгүй, Хоёрдугаар байрт Вэльсийн үзэсгэлэнт бүсгүй шалгарсан юм. Дараа жилийн Дэлхийн миссийн тэмцээнд Индонезийн Балид болох юм байна.

Монгол туургатны хөгжмийн “Пентатоника” наадам анх 2009 онд Элстэйд болж байсан юм. Энэ наадмыг санаачлагч, Халимагийн хөгжмийн зохиолч Аркадий Манжиевын хэлснээр монгол туургатны хөгжмийн өв соёлд аль болох олон хүнийг татах нь наадмын үндсэн зорилго ажээ. Зохион байгуулагчдын зорилго биеллээ олж байгаагийн нэг жишээ нь жил ирэх тутам төлөөлөн оролцож буй газар нутгийн хүрээ нэмэгдсээр байгаагаас харж болох юм.

Америкийн жүжигчин Стивен Сигал эхнэр хүүхдийн хамт Тувад хүрэлцэн иржээ. Тэрээр энэ өдрүүдэд болж байгаа Тувагийн наадмын бөхийн барилдаан үзэж сонирхсон байна. Өчигдөр түүнийг нисэх буудалд Тувагийн шадар сайд Анатолий Дамба-Хуурак болон тэргүүн хамба угтан авч, ушугийн дугуйлангийн хүүхдүүд үзүүлэх тоглолт хийсэн байна.
Сигал эхнэрийн хамт мөн тува үндэсний хуреш бөхийн барилдаан үзэж сонирхов. Энэ наадамд 256 бөх зодогложээ. Үүний дараа 60 настай хүргэн хүү хадмынхаа нутаг Монгол улс руу хөлгийн жолоо залжээ.

Дуучин Леди Гага улс даяар “Born this way”аялан тоглолтоо хийж байгаа билээ.

Аялан тоглолтын үеэр дуучнаас гарын үсэг авахаар ойртон ирсэн фенийг нь Леди Гагагийн хамгаалагч түлхэн унагааж зоджээ. Дуучны фен залуу газарт унан үлдсэн бөгөөд хөнгөн гэмтэл авсан байж болзошгүй аж. Энэ явдал Болгарын Софиа зочид буудалд болсон байна.

Холливудын алдартай студиудын нэг “Universal Studios” энэ жил 100 нас хүрч байна. Тэд энэхүү түүхэн ойдоо зориулж онцгой 25 киногоо нэгтгэн коллекц гаргажээ.

Энэхүү коллекцоо Blu-ray болон DVD хэлбэрээр гаргаж байгаа ба ирэх арваннэгдүгээр сарын 6-наас худалдаалж эхлэх юм байна.

Их Британийн нэрт дуучин, жүжигчин Робби Уильямсийн жирэмсэн эхнэр Айда Филд нөхрийнхөө нэгэн шинэ клипний зураг авалтыг сонирхохоор Лондонд иржээ. Тэрбээр Америкаас Лос-Анжелесийн нислэгээр нөхөртөө гэнэтийн бэлэг барихаар ийнхүү Лондонд ирээд байгаа аж. Өдгөө 33 настай Айда Филд Америкийн телевизийн од бөгөөд түүний эцэг нь Турк, ээж нь Америк хүн гэнэ. Энгийн хар майк, өмд өмссөн Айда Лондоны “Spitalfields Market”-д болж байгаа нөхөр Роббигийн нэгэн шинэ дууны клипний зураг авалтыг их л сонирхон харж суужээ. Эмч нар түүнд удахгүй хорвоод мэндлэх үр нь охин хүүхэд хэмээн хэлсэн гэнэ. Дэлхийн хөгжмийн ертөнц болоод кино урлагт өөрийн байр суурийг аль хэдийнэ эзэлсэн Робби эхнэр хүүхдээ “миний хайртай охид” хэмээн өхөөрддөг аж.

Холливудын нэрт жүжигчин Ума Турман өнгөрсөн сарын 15-нд амаржиж, охинтой болсон билээ. Тэрбээр өчигдөр бяцхан охинтойгоо гадуур гарч яваад адтай зурагчдын дуранд өртжээ.

Хорвоод мэндлээд сар гаруйхан болж буй бяцхан охин Ума Турман болон түүний найз залууч Арпад Буссон нарын анхны хүүхд юм. Ума экс-нөхрөөсөө Маяа, Левон гэх хоёр хүүхэдтэй билээ. Охин Маяа нь 14 настай, хүү Левон нь 10 настай аж.

Өчигдөр орой “X Factor” шоунд нэгэн гайхалтай үйл явдал болжээ. Өдгөө дөнгөж 16хан настай Элатэд Элла Эндэрсон бүсгүйг дуулж эхлэхэд шоуны үзэгчид битгий хэл шүүгчид ангайж орхижээ. Түүнийг дуулж эхлэх үед үзэгчид суудлаасаа босон хүндэтгэл үзүүлсэн байна. Шүүгч Луис Вэлш “Эдгээр үг, хоолойны өнгө бүгд миний сэтгэлийг хөдөлгөж орхилоо. Чи бол туйлын гайхалтай” гэсэн бол дуучин N-Dubz “Чи бол яалт ч үгүй од” гэжээ. Mel B хэлэхдээ “Чиний энэ дуу миний бяцхан ертөнцөд асар их ухаарлыг хайрлалаа. Би чамайг дэмжмээр байна” гэсэн байна. Мөн түүний нүүр царай болоод биеийн галбир нь дуучин Аделийг санагдуулам аж. Дуу хоолой нь ч тэр Аделиас дутахааргүй гэдгийг барууны хэвлэлүүд бичжээ. Улмаар алдарт дуучин Аделийн өрсөлдөгч 16хан настай ч ширүүхэн тулалдахад бэлэн байгааг харлаа хэмээсэн байна.