Ангилал: Нийгэм

Дуучин Мадонна өнгөрөгч баасан гаригт ОХУ-ын Санкт-Петербург хотноо хийсэн аялан тоглолтынхоо үеэр ижил хүйстнүүдийг дэмжиж буйгаа илэрхийлж, хууль зөрчсөн хэмээн шүүхийн танхимд дуудагдах болжээ. ОХУ-ын нийгмийн идэвхтнүүд Мадоннагийн дээрх үйлдлийн эсрэг шүүхэд гомдол гаргаж, 333 сая рубль буюу 10,5 сая орчим ам.доллар нэхэмжилсэн байна.

ОХУ-д ижил хүйстнүүдийн эсрэг хандлага хүчтэй байдаг бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сард баталсан хуулийн дагуу Санкт-Петербургт ижил хүйстнүүдийг сурталчлах, дэмжих нь хориотой аж. Мадонна тоглолтынхоо үеэр шүтэн бишрэгчдээсээ ижил хүйстнүүдийг дэмжиж буйгаа илэрхийлж гараа өргөхийг хүссэн байна. Одоогоор Мадонна өөрийг нь шүүхэд өгөөд буй заргын талаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй байгаа юм.

“The Social Network” кинонд Марк Зукербергийн дүрийг бүтээснээрээ олны танил болсон Америкийн жүжигчин Жесси Айзенберг Монголд байгаа эсэх тухай нутгийнх нь хэвлэлүүдэд болон цахим ертөнцөд маргаан дэгдэж байна.

Учир нь Барак Обамаг дэмжигч жүжигчин ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны 90days90reasons.com сайтад Монголын хөдөө нутагт гэрт амьдарч буй тухай бичил эсээ бичжээ. Тус сайтад явуулсан уг эсээндээ тэрбээр “Би одоогоор Монголд аялж, гэрт амьдарч байна. Найзууд маань намайг хамт аялахад ятгасан бөгөөд хэрвээ боломж байсан бол гэрээ, тэр дундаа унтлагын өрөөгөө хэзээ ч орхихгүй байв.

Дэлхийн кино урлагийн түүхэнд шуугиан тарьсан орчин үеийн ололт амжилтыг богино кино илтгэж чадах юм. Учир нь хэн боловч өөрийн санааг кино-бүтээл болгон хувиргахад богино хэмжээний кино л ойр байдаг аж. Тэгвэл танд дэлхийн кино ертөнцөд цоо шинэ өнгө төрх нэмсэн богино хэмжээний 10 киног танилцуулах гэж байна. Эдгээр кинонд орчин тойронд оршин буй зүйлс бүгдээрээ бүхэл бүтэн түүхийг өгүүлж чадахуйц дурсамж, дуртгалыг хадгалж байдгийг үзүүлэх болно.

Өдгөө 90 настай Stallone ийн ээж Jackie Stallone амьдралынхаа туршид маш олон хагалгаанд орж байжээ. Анхны зургийг 1981 онд авч байсан бол, сүүлийн зурагнуудыг хэдхэн хоногийн өмнө авсан байна.

Алдарт дуучин Лэди Гага Рум улсын нийслэл Бухарест хотын нэгэн зочид буудалд буудлаад гарах үед нь түүний нэгэн фен гарын үсгийг нь авах гэж гэнэт дайран, “довтолжээ”.Гэвч Лэди Гагагын хамгаалагч нар энэхүү үйлдлийг таслан зогсоожээ.

ОХУ-ын Олимпийн цэнгэлдэхэд хийсэн тоглолтынхоо үеэр “Пусси Риот”-ын төлөө залбирах болно гэж амлаж байсан дуучин Мадонна өнөөдөр өөрийн сайтдаа нэгэн захидлыг тавьжээ. Энэ захидалдаа тэрээр дэлхийн бүхий л урлаг соёлын уран бүтээлчдийг Оросын панк-хамтлагт өгсөн ялыг эсэргүүцэхийг уриалсан байна.

Дэлхийн кино индустригийн нутаг гэгдэх Холливуд хэмээх дүүрэг нь Лос Анжелесийн баруун хойд хэсэги оршдог билээ. Тэнд байртай бас эдлэн газартай болно гэдэг хэн бүхний хүсээд байдаг мөрөөдөл биш гэнэ. Хэрвээ та хэвэн арваар тоологдох саяын хөрөнгөтэй л бол тэнд хүссэн байшингаа худалдан авч болох ажээ. Ингэхдээ алдартнуудын амьдарч байсан үл хөдлөх хөрөнгө таных болно гэсэн үг. Ингээд яг одоогоор хэн хэн гэдэг эрхэм Холливуд дахь өөрийн үл хөдлөх хөрөнгөө худалдахаар зэхэж байгааг танилцуулья:

Нэрт жүжигчин бүсгүй Жоди найз залуугаа араар тавьсан гэх хэрэгт унаад байгаа Кристен Стюартын талаар өөрийн сэтгэгдэлээ хуваалцжээ. Кристений хувьд найз залуудаа үнэнч байгаагүй гэх дуулиан өнөөг хүртэл намжаагүй л байгаа. Энэ бохир түүхийн талаар дэлхий нийт тэр дундаа хэвлэлийнхэн анхаарлаа хандуулсан бас шинэ мэдээлэл нийтлэсэн хэвээрээ байгаа юм. Эргэн сануулахад Кристений хувьд “Цасан гуа ба анчин” хэмээх киноныхоо найруулагч 41 настай Руперт Сандерс гэгчтэй сүүлэрч, тэр явдлыг нь гэрчилэх гэрэл зургууд хэвлэлээр нийтлэгдэхэд бүсгүй өөрөө хүлээгн зөвшөөрсөн хэрэг дандаад удаагүй байгаа билээ. Энэ нь залуу бүсгүйн хувийн амьдралыг түйвээгээд зогсохгүй карьерийг нь ч булшлахад энүүхэнд байна.

Италийн кино од тэрээр зургаан настай хүүгийнхээ эхтэй гэрлэхээр шийдсэн нь энэ. Домогт комиссар Каттани хэрхэн Италийн мафитай тэмцдэг болохыг үзэгч олон шимтэн үздэг байсан цаг саяхан билээ. Энэ бол Микелегийн гуравдахь гэрлэлэт юм. Шинэ эхнэр нь түүнээс 37 насаар дүү гэнэ. 66 настай жүжигчин эр, 29-тэй Федерика Винченти гэх бүсгүй нарын хурим Чистерино хотын гэгээн Николайн хуучны сүмд болжээ. Ёслолын арга хэмжээнд ойролцоогоор 200 хүн оролцсон бөгөөд хүндэтгэлийн хүлээн авалт нь орон нэгэн таван одтой зочид буудалд даруухан байдалтай болж өнгөрсөн байна.

Түүнд байдаг зарим нэгэн зүйлийг өөнтөгч нөхдүүд шүүмжлэх нь их. Хэтэрхий жижиг хөхтэй, өргөн өгзөгтэй, буржгар үстэй хэмээнэ. Гэхдээ энэ бүсгүй шүднээс авахуулаад бүх зүйл ямар байхаас хамаарахгүй загварын ертөнцөд чадвар, дайчин шинж чанар байхад амжилтанд хүрч болдогийг өөрийн биеэр батлан харуулсан цөөн хэдэн топуудын нэг билээ. Нэгэн багахан тосгонд амьдардаг байсан түүний хэлснээр могой шиг хүйтэн төрхтэй эмэгтэй ч гэсэн өөрийгөө орчин үеийн “ДИВА”-ны нэг болгох боломж их байдаг ажээ.