Ангилал: Нийгэм

Дэлхийн хамгийн том чөлөөт нэвтэрхий толь, мэдлэгийн сан болсон Википедиа жил ирэх тусам хөгжиж, уншигчдийн тоо нь өссөөр байгаа билээ.

Харин саяхан Википедиа нэгэн сонирхолтой судалгаа явуулсан байна. Судалгааны үр дүнд Википедиа нийт 17 орчим сая мэдээ оруулагч, нийтлэгчтэй болсон ба түүний ердөө 9 хувь буюу 1.5 сая нь эмэгтэйчүүд болох нь тогтоогдсон байна. Үлдсэн 15.5 сая нь бүгд эрчүүд аж.

Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид ирэх сарын 1-3-нд үлгэрийн наадам зохион байгуулахаар болжээ. Уг наадмаа театрынхан энтертайнмент хэлбэрээр тавихаар болсон байна. Олон улсын хүүхдийн их наадамд амжилттай оролцоод ирсэн жүжигчид бүх аймгаар аялан тоглолт хийхээр төлөвлөж байгаа аж. Өнгөрсөн жил дэлхийн сонгодог “Ах дүү Гримми”- ийг тавьсан бол энэ жилийн жүжгүүд үлгэр домгоос сэдэвлэн хийж байгаагаараа онцлог гэнэ.
Мөн Хүүхэлдэйн театр энэ жил хүүхдийн урлагийн наадмыг зохион явуулахаар төлөвлөжээ. Уралдаанд шалгарсан хүүхдүүд олон улсын хүүхдийн их наадамд оролцох боломжтой аж.

Оскарын шагналт, Америкийн кино жүжигчин, найруулагч Николас Кейж Америкийн метал рок Motley Crue хамтлагийн дуучин Нил Винстей Лас Вегасын шөнийн клубт наргижээ.

Өдгөө 48 настай алдарт жүжигчин Николасыг Нил Винс оройн хоолонд урьсан бөгөөд тэд хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрөөж байгаа нь паппарацид ийнхүү өртжээ.

“Америкийн шүтээн” шоуны 11 дэх улирлын ялагч Филлип Филлипсийн “Home” дуу Хойд Америкийн хөгжмийн чартын эхний 10-т бичигдэж эхэллээ.Инди фолк урсгалын энэхүү уран бүтээлийг саяхан клипжүүлсэн байна. Үүнээс өмнө “Home” “Billboard” чартад нэлээд хойгуур бичигдэж байв.1990 оны есдүгээр сард төрсөн Филлип Филлипс “Америкийн шүтээн” шоунд түрүүлснийхээ дараа “Teen choice awards-2012”-ын шилдэг дуу, чадварлаг уран бүтээлч номинацид нэр дэвшсэн юм.Тэрбээр “Interscope” студитэй хамтран ажиллаж байгаа бөгөөд ирэх оны эхээр бие даасан анхныхаа цомгийг гаргах төлөвлөгөөтэй байгаа аж. Дуучин залуу ихэвчлэн кантри, инди фолк урсгалаар уран бүтээлээ туурвидаг.

Улсын хэмжээнд хот, дүүрэг, аймгийн музейн сан хөмрөгийг энэ наймдугаар сарын 15-наас эхлэн тоолох юм байна.
Эд өлгийн болон сан хөмрөгт хадгалагдаж байгаа түүхийн үнэт зүйлсийг бүртгэн тоолох бөгөөд орон нутгийн музей, сумдын орон нутаг сурталчлах танхимын сан хөмрөгийг тоолох ажлыг нэгэн зэрэг эхлүүлэх аж.
Энэ талаар өнөөдөр 15.00 цагт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн хорооноос мэдээлэл хийх нээ.

Алдарт жүжигин С.Сталоне, А.Шварценеггер нар хамтдаа шоронд хоригдох ажээ. Учир нь жүжигчид “Булш” хэмээх кинонд хамтран тоглож байгаа юм.

Тэд уг кинонд нэгэн хоригдол болон даалгавар авч шоронд орсон цагдаагийн дүрийг бүтээж байгаа гэнэ. /Сталоне/ Рэй Брэслин хэмээх цагдаа, /Шварценеггер/ хоригдолтой хамт шоронгоос оргох гэтэл шоронгийн хуяг Хоббс тэдэнд хэрхэн саад учируулж байгаа талаар өгүүлдэг ажээ. Тус кино 2013 оны намар нээлтээ хийх бөгөөд саяхнаас киноны зургуудыг интернетэд байршуулж эхэлжээ.

Америкийн алдарт дуучин Тейлор Свифт “Red”нэртэй дөрөв дэх цомгоо аравдугаар сарын 22-нд шүтэн бишрэгчиддээ хүргэхээр ажиллаж байгаа гэнэ. Энэ тухай Тейлор Свифт интернэтээр хийсэн шууд ярилцлагын үеэр мэдэгдсэн байна.

Тэрбээр уг шууд ярилцлагын үер улаан цагаан өнгийн судалтай даашинз өмсөж, улаан өнгийн ээмэг зүүн, уруулаа улаанаар будсан байжээ. Мөн Тейлор Свифт шууд ярилцлагын үеэр шинэ цомогт нь багтсан “We Are Never Ever Getting Back Together” хэмээх дуугаа дуулсан байна.

Попын хатан хаан Уитни Хьюстоны үхлийн талаар түүний экс нөхөр Бобби Браун нас барснаас нь хойш зургаан сарын дараа TMZ-д ярилцлага өгчээ.

Түүнийг эхнэрийнхээ үхэлд буруутай гэсэн олон нийтийн цуу яриа одоо ч тасраагүй байгаа билээ. Учир нь алдарт дуучинтай 14 жилийн турш хамтдаа амьдарсан түүнийг эхнэрээ хар тамхинд уруу татсан хэмээн ойр дотныхон нь буруутгадаг аж.

Харин Бобби Браун өнөөдөр өгсөн ярилцлагандаа Хьюстоныг хар тамхи болоод тайвшруулах эм ихээр хэрэглэдэг байсан хэмээн мэдэгджээ.

Холливудын жүжигчин Арнольд Шварцнеггер кино урлагтаа эргэн ирсэн байна. Нэгэн үе улстөрд хүч үзэж, Калифорни мужийн амбан захирагчаар ажиллаж байсан юм.

Хэзээ ч дахин кино урлагт ажиллахгүй хэмээн ярьж байсан тэрбээр “Баригдашгүй-2” кинонд дахин тоглох болсноо өөрөө ч гайхаж байсан хэмээн ярьсан гэнэ. Кинонд тулааны нэртэй жүжигчид Сталлоне, Лундгрен, Ван Дамм нар тоглосон юм. Шварцнеггер хамтран тоглосон жүжигчид нь түүнд маш их тус дэм болсон гэж Лондонд киноны нээлтээ хийх үедээ хэлсэн гэнэ.