Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Нэг зохиол бичээд л тэрбумтан болсон анхны хүн нь Жоанна
Уртын дуу

Нэг зохиол бичээд л тэрбумтан болсон анхны хүн нь Жоанна

Урлаг Урлаг16/08/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images1909911652012-08-16-15-15[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Зөвхөн зохиол бичээд л тэрбумтан болсон анхны хүн нь Жоанна Ядуу тарчиг, хүнд бэрх амьдрал дундаас жинхэнэ диваажинг өөртөө бий болгож байгаа тухай түүхийг бид ном зохиол, кино жүжгээс бишгүйдээ л нэг уншиж байсан. Харин энэхүү шидэт үлгэрийг амьдрал дээр жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж чадсан азтай, азтай гэхээсээ илүү дайчин эмэгтэй бол Английн зохиолч Жоанна Роулинг гэдэгтэй хэн ч санал нийлнэ. Нөхрөөсөө салж, өөрийн гэсэн орон байргүй, багахан цалинтай хэцүүхэн амьдрал дунд хэдэн жилийг үдсэн ч нэг л өдөр галт тэргэнд явж байхдаа нүдний шилтэй хүүг харан Харри Поттерыг цаасан дээр амилуулах санаа төрсөн юм гэдэг. Ийнхүү эгэл нэгэн хүүгийн өгсөн санаа номын хуудаснаа амилж, хэдэн сая  шүтэн бишрэгчтэй болж, улмаар дэлгэцийн бүтээл болсноор багачууд гэлтгүй томчуудын сонирхлыг ч ихэд татах болсон. Эзэндээ алдар нэр, хангалуун амьдрал авчирч, шүтэн бишрэгчдэддээ шидэт ертөнцөөр аялах ховорхон боломж олгосон Харри Поттерын тухай сонирхолтой баримтуудыг энд хүргэе.

• 2008 он гэхэд Харри Поттерын тухай ном 400 сая гаруй хувиар худалдаалагдаж, дэлхийн 67 орны хэлээр орчуулагдсан байжээ.

•  Роулинг ном бичээд асар их мөнгө олсон анхны тэрбумтан.

• 2007 онд Time  сэтгүүлээс Роулингийг оны хүнээр шалгаруулахаар нэр дэвшүүлж байв.

• Моанинг Майртлын дүрийг бүтээсэн жүжигчин эмэгтэй үнэн хэрэгтээ 37 настай байсан бөгөөд Хогвартын оюутнуудын дүрийг бүтээсэн жүжигчдээс хамгийн хөгшин нь байжээ.

• Харри Поттерын түүхэнд шидтэнүүдийн дунд холбоо барих гол арга нь ууль шувууг ашиглах байдаг. Харин дэлхийн олон оронд ууль шувууг муу ёр зөгнөдөг, үхлийн элч хэмээн үздэг юм байна.

• “Харри Поттер ба Эзкабаны хоригдол” ном Их Британид худалдаанд гарахад хүүхдүүд хичээлээ олноор таслахаас зайлсхийхийн тулд дунд сургуулиуд нэг өдөр амрах хүртэл ном зарахгүй байхыг дэлгүүрийн эздээс хүсч байжээ.

• Олон хэвлэлийн газраас татгалзсан хариу авч байсан Харри Поттерын түүх хүүхдүүдийг номонд шимтүүлсэн гайхалтай бүтээл болсны дээр, гагцхүү энэ номны ачаар хүүхдүүд өөрсдөд нь зориулсан бусад зохиолыг ихээр авч унших болсон гэдэг.

• Цуврал номонд тоон бэлгэдэл их ашигласан байдгаас хоёр, гурав, дөрөв, долоо гэсэн тоонуудыг чухалчилжээ. Жишээлэхэд Харри, Рон, Гермиона гэсэн гурвал нь эрх мэдэл, оюун санааны нэгдлийг илэрхийлдэг. Харри  Василискийг гурван цохилтоор шархдуулдаг бол Хагрид Хогвартын хаалгыг гурвантаа тогшдог. Хогвартын сурагчид долоон жил суралцдаг бол баг тус бүрд долоон хүн байдгийн дээр Сириус Хогвартын долоон давхарт байрладаг зэргээр тоон бэлгэдэлд онцгой анхаарчээ.

• Роулинг өөрийн бүтээсэн номныхоо Феникс хэмээх 500, эсвэл 100 жил болоод үнснээсээ дахин төрж, залуу, хүчирхэг болохын тулд шатдаг, домгийн ариун шувуундаа хамгаас их хайртай гэнэ.

• Харри Поттер, Роулинг хоёр нэг өдөр төрсөн. Харри 1980 оны долоодугаар сарын 31-нд төрсөн бол яг энэ өдөр, гэхдээ 14 жилийн өмнө Роулинг төржээ.

• Волдеморт гэдэг нь “үхлээс зугтах” гэсэн утгатай франц үгсээс гаралтай, түүний гол зорилго нь үхлийг даван дийлэх явдал юм.

• Волдемортын шидэт савааг улаан модоор хийсэн байдаг. Улаан модыг ид шидийн асар их хүчтэй, үхэл, сэхлийн бэлгэ тэмдэг гэж олон хүн үздэг бөгөөд энэ нь ч Волдемортын зорилготой нийцдэг юм. Ер нь үлгэрийн түүхэнд бараг бүх илбэчид хүчирхэг байдал, нэр хүндийн илэрхийлэл болсон төрөл бүрийн шидэт саваатайгаар дүрслэгдсэн байдаг юм.

• Харри Поттерын ертөнцийн аварга биетүүдийн нэг болох Голгомафын нэр нэгжийнхээ араас хэдэн зуун тэгтэй бичигддэг, өөрөөр хэлбэл шинжлэх ухаанд мэдэгдэх хамгийн их тооны нэг болох “гугол” хэмээх математикийн томьёоны үгнээс гаралтай.

Б.МӨНХЦЭЦЭГ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Eurovision” тэмцээнд Австрийн дуучин JJ буюу Йоханнес Питч түрүүлжээ

19/05/2025

ФОТО: “Шийдсэн хүн” уран сайхны киноны нээлтээс

19/05/2025

37 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүдийг шалгарууллаа

19/05/2025

Өнөөдөр Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын балетын тэргүүн гоцлооч О.Анужингийн төрсөн өдөр

19/05/2025

Уртын дуучин Б.Бямбадорж Олон улсын дуулаачдын уралдааны хоёр төрөлд тэргүүн байр эзэлжээ

19/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.