“Forbes” сэтгүүлээс саяхан хамгийн их орлого олсон оддын гэр бүлийн жагсаалтыг гаргасан байна. Дуучин Бейонсе нөхрийнхээ хамт 78 сая ам.долларын орлоготойгоор жагсаалтыг тэргүүлсэн аж. Гэхдээ Бейонсе нөхрөөсөө хоёр саяыг илүү олжээ.
Америк хөлбөмбөгчин Том Брэди эхнэр супермодель Жизель Бундхен нар 72 сая ам.долларын орлогоор жагсаалтыг удаалсан гэнэ. Хөлбөмбөгчин Дэвид Бекхэм, эхнэр Виктория Бекхэмийн хамт 54 сая ам.долларын орлоготойгоор жагсаалтын гуравдугаарт бичигдлээ.
