Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Б.Тамир: Уран бүтээлээрээ бид цэргийнхний мөрдэсгүй дайчид нь юм
Дуу хөгжим

Б.Тамир: Уран бүтээлээрээ бид цэргийнхний мөрдэсгүй дайчид нь юм

Урлаг Урлаг17/02/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
876547992052412021-02-17-11-18[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

100 жилийнхээ түүхийг бичиж байгаа орчин цагийн Зэвсэгт хүчний талаар урлаг, соёл, спортын алдартнууд ийн ярьж байна.

“Фантастик” продакшны найруулагч, жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б.Тамир: -Би Зэвсэгт хүчний алба хаагчдыг нэг л зүйлтэй жишнэ. Тэр нь торгон хилийн зурвас дээр байдаг сүлдэт багана. Яагаад гэхээр тангараг өргөсөн цэргийн хүн зөвхөн эх орныхоо төлөө л ажилладаг, амьдардаг хүмүүс. Жишээлбэл, би сайхан уран бүтээлийн төлөө шатаж, зүтгэдэг. Харин цэргийнхэн бол Монгол Улсынхаа тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө махран зүтгэдэг. Энэ утгаар нь хайрлаж, хүндлэхгүй байхын аргагүй салбар гэж ойлгодог юм. Магадгүй хайртай л учраас уран бүтээлээрээ дэмжиж ажилладаг гэж ойлгож болно.

Тэмцэл ялалт, хуучин цагийн цэрэг дайчид гээд л. Одоо ч гэсэн бид хугацаат цэргийн албыг сурталчилсан уран сайхны кино хийхээр төлөвлөж, судалгааны түвшиндээ байна. Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн журамт үүргээ биелүүлж хугацаат цэргийн албаа хаасан залуу амьдралдаа ямар их хүсэл тэмүүлэлтэй, эмх цэгц, дэг журам, зохион байгуулалттай, алдааг уучилдаг, алдар нэрэндээ барддаггүй тийм нэг жинхэнэ эр хүн болж төлөвшиж байгаа талаар өгүүлэх кино. Ахмад үеийнхээ үйл хэрэг, алдар гавьяаг эргэн сануулах, эх орныхоо ирээдүй болсон хүүхэд залуустаа цэрэг-эх оронч, үндэсний бахархалт үзлийг төлөвшүүлж, ёс суртахуун, сэтгэл зүйн болон бие бялдрын өв тэгш хүмүүжилтэй иргэд болоход нь чиглэсэн их сайхан уран бүтээл болно.

Хэрэв би СУИС-д шалгалт өгөөд тэнцэхгүй бол цэрэгт явна гэж бодож байсан л даа. Аав минь гурван жилийн цэрэг байсны хувьд онжавуудын тухай, нөхөрлөлийн тухай, цэргийн албаны тухай яриа манай гэрт уран бүтээлтэй зэрэгцээд л өрнөдөг байсан. Тийм ч учраас миний эчнээ танил салбар юм.

Энэ завшааныг ашиглаад Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас уран бүтээлүүдэд маань бүх талын дэмжлэг үзүүлдэгт талархал илэрхийлэхийн ялдамд удахгүй болох түүхт ойн баярын мэнд хүргэе. “Фантастик”-ийнхан бид тангараг өргөөд жагсаал дотор зогсож, хээрийн сургуульд оролцож, хилийн чанадад энхийг сахиулж, маршид гүйдэг эх орны эр цэрэг хөвгүүд биш ч гэсэн уран бүтээлээрээ цэрэг армийнхаа дайчид нь юм шүү гэж хэлье.

Ахлах дэслэгч Д.Болормаа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

G Dragon-ы “Ubermensch” дэлхийн хэмжээний аялан тоглолтыг кинотеатрт үзэх боломжтой боллоо

03/11/2025
Дуу хөгжим Урлаг

АПЕК-ийн хаалтын арга хэмжээнд G Dragon дууллаа

03/11/2025
Дуу хөгжим Урлаг

Ч.Мишээл “Silk way star” олон улсын уралдааныг тэргүүлж эхэллээ

02/11/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Дэлгэцгүй долоо хоног” аяныг өрнүүллээ

04/11/2025

Өндөр Гэгээн Занабазар мэндэлсний 390 жилийн ойд зориулсан үзэсгэлэн дэлгэнэ

04/11/2025

Артист D.Ark хар тамхины хэргээр баривчлагджээ

03/11/2025

G Dragon-ы “Ubermensch” дэлхийн хэмжээний аялан тоглолтыг кинотеатрт үзэх боломжтой боллоо

03/11/2025

Өмнөд Солонгосын “2PM” хамтлагийн гишүүн, дуучин, жүжигчин Уг Тэкён гэрлэх гэж буйгаа зарлалаа

03/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.