Ангилал: Нийгэм

“Victoria’s Secret” фирмийн сахиусан тэнгэрүүдийн нэг Алессандра Амбросио ирэх сарын “Love Magazine” сэтгүүлд зургаа тавиулах аж.

Хүүгээ төрүүлээд гурван сар болж байгаа загвар өмсөгчийг төрөхөөс нь өмнөхөн Их Британийн зурагчин Бу Жорж зургийг нь авчээ. Алессандра Амбросио өөрийн төрсөн Флорианополисе хотынхоо наран шарлагын газарт зургаа авахуулсан гэнэ.

Зургийг гял цял орчинд биш, далайн эрэгт энгийн байдалтай авсан юм. Нүүрээ бараг будаагүй загвар өмсөгч жирийн хувцас өмссөн байна. Алессандра Амбросио одоо хоёр хүүхэдтэй болсон бөгөөд хүүдээ Ноа гэдэг нэр өгсөн гэнэ.

Америкийн дуучин Тейлор Свифт таван сая ам.доллараар Массачусеттс мужийн Кейп-Кодын далайн эрэгт орших тансаг харш худалдан авчээ. Тэрхүү харш нь тусгай хамгаалалт бүхий хотхонд байрладаг юм байна.

Тейлор Свифт энэ сарын эхээр найз залуу Конор Кеннэдигийн зочлон, амралтаа өнгөрүүлсэн билээ. Харин Конорын гэр бүл уг хотхонд тансаг харштай бөгөөд Тейлорыг зочлохыг урьсан байна. Тэнд байх нь үнэхээр их таалагдаж, амралтаа ч сайхан өнгөрүүлсэн тул харш худалдан авч, найз залуутайгаа хөрш болохоор шийдсэн байна.

Английн инээдмийн жүжигчин, хүүхдийн зохиолч Дэвид Уилльяс Францын Сан-Тропейний байгалийн үзэсгэлэн цогцолсон газар найзуудын хамт амарчээ. Түүний амралтын төлөвлөгөөнд тансаг хөлөг онгоц дээрх зугаалга багтсан бөгөөд тэрхүү аялалд нь Сэр Элтон Жон нэгдсэн гэнэ. Тэдний хамт дотны найз нар нь мөн байлцжээ.

Хошин урлагийн “Х-ТҮЦ” хамтлагийнхан энэ намрын анхны инээдмийн тоглолтоо дэлгэхэд бэлэн болжээ. Тус продакшныхан “Амьдрах сайхан” нэртэй тоглолтоо наймдугаар сарын 16-наас эхлэн өдөр бүр 19.00 цагт Соёлын төв өргөөнөө толилуулахаар бэлтгэлээ хангаад буй гэнэ. Өнгөрсөн жилээс эхлэн тэд тоглолт бүрээ “Цэвэр цэмцгэр нийслэлийн төлөө” уриан дор хийх болсон, энэ удаад ч тэр уламжлалаа хадгалжээ.

Холливудын сахилгагүй оддын нэг жүжигчин Линдсей Лохан дахин орлого ихтэй жүжигчний тоонд орох боллоо.

Тэрбээр хэд хэдэн удаа согтуугаар машин жолоодон, архины албадан эмчилгээнд яван олны хэл амны бай болсоор хэдэн жилийг үджээ. Гэвч тэрбээр шинэ хүн болохоор шийдсэн бололтой. Линдсей хэд хэдэн кинонд дүр бүтээж, “Playboy” сэтгүүлийн нүүрийг чимэн, Лэди Гагагийн кинонд тоглосноор нийтдээ хоёр сая долларын ашигтай ажиллажээ. Тэрбээр “Playboy” сэтгүүлээс нэг сая доллар, “Liz & Dick” киноноос 300 мянга, “The Canyons” киноноос 6480, “Scary Movie” киноноос 200 мянган доллар тус тус авчээ. Линдсей дэлгэцийн уран бүтээлийн хажуугаар Флип Клайны “Jag Jeans” брэндийн сурталчилгаанд тоглон нэлээд хэдэн долларыг халааслаад байгаа гэнэ.

Элэглэгч Ж.Булган-Эрдэнэ, Т.Анхбаяр, Б.Нямхүү нарын хамтран байгуулсан “Пароди” хамтлаг ирэх сард анхны бие даасан тоглолтоо үзэгчдэд толилуулахаар болжээ. Уг тоглолт дан элэглэлээс бүтсэн бөгөөд УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, дуучин Ноён Бондгор, “Хип хоп” холбооны тэргүүн Баавар зэрэг олон олны танил хүмүүсийг дууриан элэглэх аж.

Дэлхийн хөгжмийн урлагийн түүхэнд асар том хувьсал шинэчлэлийг хийсэн гэгддэг амьд хөгжмийн хосгүй мэдрэмж, сэрэхүйн таашаалыг бэлэглэдэг “гитар” хөгжим бол хөгжмийн зэмсгүүд дотроос хамгийн гайхалтай нь юм.
МЭӨ он тооллын үеэс сийлбэрлэж эхэлсэн гэгддэг гитар хөгжмийн орчин цагийн түүхийн эхлэлийг XII ба XV – XVI зуунаас эхтэй гэж үздэг бөгөөд одоогоор мэдэгдэж буй хамгийн эртний гитар нь 3300 жилийн настай ажээ. Ингээд хөгжим сонирхогч залуустаа зориулан хөгжмийн ертөнцийн түүхэн дэх домог болсон гитарнуудын тухай мэдээллийг сонирхуулж байна.

Сэтгэлийн илэрхийлэл болсон бэлэг гэдэг хүний амьдралын нандин дурсамжийг тээсэн хосгүй агшныг бэлэглэдэг. Үнэтэй гэхээсээ илүүтэй тухайн хүнд зориулсан хайрын халуун сэтгэл нь бэлгийг улам үнэ цэнэтэй болгож өгдөг билээ.
Тэгвэл алхам бүр нь олны өмнө ил байдаг одууд ямар бэлэг солилцдог юм бол? Ингээд оддын бие биедээ өргөн барьсан хамгийн үнэтэй гэгддэг бэлгэнд ямар ямар зүйл багтсаныг сонжсон дараах мэдээллийг хүргэж байна.

Хобби гэхээсээ илүүтэй мэргэжлийн түвшинд хүртэл хөгжсөн дэлхийн видео тоглоомын ертөнцийн сонин хачинаас Холливудын алдартай дараах 10 үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй холбоотой мэдээллийг хүргэж байна.
Тэд видео тоглоом тоглох сонирхол болон хобби, тэдгээрт хоолой оруулах мөн жүжиглэх зэргээр аль нэг байдлаар “Кино урлаг + Видео тоглоом”-ын салбартай салшгүй холбоотой “халуухан” оддын төлөөлөл юм.

Найруулагч Руперт Сандерсийн эхнэр загвар өмсөгч Либерти Росс нөхрөөсөө салах өргөдлөө өгсөн аж.

Жүжигчин Кристен Стюарттай сээтэгнэсэн нөхрийгөө уучлахгүйгээр шийдсэн Либерти Росс хуримын бөгжөө зүүхээ больсон гэнэ. Түүнчлэн тэрбээр сэтгэлийн хямралд автаад байгаа жүжигчин Роберт Паттинсонтой уулзана гэж Руперт Сандерст хэлсэн байна. Өөрийг нь доромжилж, хэл амны бай болсон Рупертэд эхнэр нь галзууртлаа уурласан гэнэ.