Нэрт топ модель бөгөөд Оросын бизнесмэн Владислав Доронины найз бүсгүй Наоми Кэмпбелл Ибица арлын наранд шарлагын газар дээр олны өмнө шившгээ тарьсан аж. “Хар ирвэс” хочит бүсгүй далайн уснаас гарах үедээ өөрийн хиймэл үсийг унагаж орхижээ.
Тэнд байгсад 42 настай загвар өмсөгч бүсгүйн толгой айхтар хожгортсоныг хараад цочсон байна. Түүний үс ихээр унаж, халзарч байгаа нь аль эрт тодорхой болсон зүйл. Ялангуяа шанаа, зулай орчим нь эрчимтэйгээр халзарчээ.
