Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Жексоны ээж асран халамжлах эрхээ сэргээлгэв
Нийгэм

Жексоны ээж асран халамжлах эрхээ сэргээлгэв

Урлаг Урлаг06/08/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
index5529564812012-08-06-16-55[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Алдарт од дуучин агсан Майкл Жексоны ээж Кэтрин ач нараа асран халамжлах эрхээ дахин сэргээлгэжээ. Гэхдээ тэрбээр энэхүү үүрэг хариуцлагыг  хүүхдүүдийн үеэл “Ти Жи” Жексонтай хуваалцахаар болсон байна. Өчигдөр Лос Анжелес хотын Дээд шүүхийн шүүгч Митчелл Беклофф Жексоны насанд хүрээгүй хүүхдүүдийн асран халамжлагч 82 настай Кэтриний эрхийг сэргээсэн тухай мэдэгджээ. Шүүхээс өнгөрсөн сарын 25-нд түүний асран халжмжлах эрхийг түтгэлзүүлж, хүүхдүүдийг түр асран халамжлагчаар үеэл “Ти Жи” Жексонийг сонгосон билээ. Харин Кэтрин эрхээ сэргээлэх болсноор түүнтэй хамтран хүүхдүүдийг асран халамжлах болсон байна. Кэтрин Жексон шүүх дээр хүүхдүүийг асран халамжлахаа тангараглахдаа “Би өөрийн ач хүү “Ти Жи”-тэй их дотно байдаг. Түүнийг Принц, Парис, Бланкет нарыг асран халамжлахад туслана гэдэгт найдаж байна.” гэж хэлжээ. Өнгөрсөн долоодугаар сард Кэтринийг хэсэг хугацаанд сураггүй байх хойгуур түүний хүү Рэнди Жексон түүний биеийг их муу байгаа, өөрийгөө гадаад орчноос тусгаарласан гэх мэтээр худал мэдээлэл цацаж, Жексоны охин Паристай энэ талаар маргаан үүсгээд авсан билээ.  Харин энэ талаар Кэтрин шүүх дээр хийсэн мэдэгдэлдээ “Би хүүхдүүдэд ийм зүйл тохиолдсоныг мэдээгүй. Хэрэв мэдсэн бол аль болох  хурдан эргэж ирэх байсан. Би энэ хугацаанд Аризонад байсан бөгөөд тэнд байхад “iPad” нь эвдэрсэн.” гэж мэдэгджээ.

Б.Анхтуяа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Төв аймгийн Сэргэлэн сумын хүүхдүүд “Болор эгшиглэн” наадамд тэргүүллээ

01/10/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил эхэллээ

29/09/2026
Нийгэм Урлаг

Дэлхийн ур чадварын уралдаанаас Г.Номин Best of Nation Award шагнал хүртжээ

29/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр Дакота Жонсоны төрсөн өдөр

04/10/2026

Хагас зуун жил кино урлагт гялалзсан Сьюзан Сарандон 80 нас хүрлээ

04/10/2026

Найруулагч Н.Наранбаатар жүжигчнээр эргэн тайзнаа гарна

04/10/2026

“Дүрслэх урлагийн музейн-60 жил” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэж байна

04/10/2026

Баян-Өлгий аймгийн сурагчид бий биелгээгээр өв соёлоо сурталчиллаа

04/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.