Залуусын дуртай цав цагаан үдэшлэг долоо дахь жилдээ болох гэж байна. Энэ жил “Эх дэлхийгээ хайрлая” уриан дор зохиогдох “Silence white-2012” шоу ирэх наймдугаар сарын 17-нд уламжлал ёсоор “Мишээл экспо” төвд болох юм. “Mongol Mix Project”-ын “Silence White” шоунд электро, транс хөгжмийг Монголын шилдэг DJ нар мэдрүүлэн, нэг үдшийг бут авах нь ээ. Харин залуус хэдийнэ тэсэн ядан хүлээдэг уг шоунд бэлдэн, цав цагаан гоёлоо зэхээд эхэлчихсэн гэнэ шүү.
Ангилал: Нийгэм
Доктор, М.Дэлгэржав бичиж, МУИС-ийн хэвлэх үйлдвэрт хэвлэсэн энэхүү номонд шар айрагны түүх, үйлдвэрлэлийн технологи, төрөл, агууламж, шар айраг хүний эрүүл мэнд, гоо сайхан хэрхэн ач тустай болох талаар дэлгэрэнгүй шинжлэх ухаан мэдээллүүдийг 106 өнгөт хуудсан дээр хэвлэлийн өндөр түвшинд хэвлэжээ. Түүнчлэн олон улсын болон Монголын шар айрагны хэрэглээ, шар айргаар амталсан төрөл бүрийн хоолны жор, технологийг тодорхой оруулсан байна. Уг ном нь айл гэр бүрт, тэр дундаа өсвөр насны охид, хөвгүүдтэй эцэг, эхчүүдийн гэртээ байлгах ном болжээ.
Саяхан “nbc news.com сайтад” алдартай дуучдыг “Facebook”, “Twitter” дэхь шүтэн бишрэгч, дагалдагчдаар нь шалгаруулсан нэгэн сонирхолтой жагсаалт нийтлэгдсэн байна. “Facebook”-н хаанаар шүтэн бишрэгчдийнхээ тоогоор Америкийн рэппэр, жүжигчин, дуу бичлэгийн продюсер Эминем (III Маршал Брюс Майдэрс) алдартнуудыг тэргүүлжээ. Түүний “Facebook” хуудсанд 60 сая хүн хандаж “like” хийсэн байна. Эминемийн араас 59 сая шүтэн бишрэгчтэйгээрээ дуучин Рианна удаалжээ. Цахим ертөнцийн алдартнуудын жагсаалтанд тэдний араас дуучин Лэди Гага 53 сая шүтэн бишрэгчийнхээ ачаар гуравдугаар байран
ОХУ-ын попын хатан хаан Алла Пугачева барилгын бизнес сонирхсон нь дууны театраа нээхтэй холбоотой юм байна.
Нэрт дуучин эхлээд зөвхөн дууны театр нээхээр төлөвлөж байсан ч театр нь урлаг, спорт, цэнгээнт нэвтрүүлэг, зочид хүлээн авах төв болох аж. Барилгаа бетон, шилээр барих бөгөөд Пугачева гоёмсог байшин хүсч байгаа юм. Гурван жилийн өмнө барилгын ажлаа төлөвлөсөн боловч барилга одоо хүртэл эхлээгүй байна. Тиймээс тэрбээр өөрөө барилгын ажлаа эхлүүлэхээр ханцуй шамлан ороод байгаа гэнэ.
Өдгөө 38 настай Виктория Бекхэм ирэх есдүгээр сарын “Glamour US” сэтгүүлийн нүүрийг чимэх гэнэ.
Ер нь түүнийг аливаа сэтгүүлийн нүүрэнд гарахад тэр сэтгүүлийн борлуулалт хоёр дахин нэмэгддэг юм байна.Тиймээс “Glamour US” сэтгүүл Виктория Бекхэмийг сонгосон аж. Түүнээс ярилцлага авсан сэтгүүлч яагаад огт инээмсэглэдэггүй нь асуужээ. Ихэд балмагдсан Виктория “Би мэдэхгүй байнаа. Өмнө нь би байнга л инээмсэглэдэг байсан. Харин дизайнерийн ажил хийж эхэлснээсээ хойш инээмсэглэхээ больсон ч юм уу. Аа энэ моод миний инээмсэглэлийг хулгайлсан юм байна. Би Виктория Бекхэм гэдэг хувь хүнийг өөрөө бий болгосон. Гэхдээ сэтгүүлийн хавтсан дээр байгаа зураг жинхэнэ зан чанарыг минь гаргаж чадахгүй” хэмээн ярьсан гэнэ.
Америкийн кабелийн “HBO” телевиз Их Британийн алдарт “The Rolling Stones” хамтлагийн 50 жилийн ойд зориулж баримтат кино бүтээх гэнэ. Энэхүү баримтат киног Brett Morgan найруулах аж. Тэрбээр “The Rolling Stones” бол дэлхийн хамгийн алдартай рок-н-ролл хамтлаг. Баримтат кинонд тус хамтлагийн одоогийн гишүүд болон урьд нь байсан бүх гишүүдийг оролцуулна. Бид хамтлаг анх байгуулагдсан үеэс эхлээд алдрын оргилд хүрсэн үе хүртэлх бүхий л үеийг харуулах болно.” хэмээн ярьжээ. Баримтат киног хэзээ дэлгэцээр гаргахыг удахгүй мэдээлэх аж.
Английн жүжигчин Кейра Найтли Францын алдарт загвар зохион бүтээгч Карл Лагерфельдийн загварууд болох готек стилийн хувцаснуудад “дурласан” гэнэ.
Учир нь алдарт дуучин Аделийг хэтэрхий тарган, Английн дээд язгууртан Пиппа Миддлтоныг гаднах төрхөндөө анхаардаггүй гэж хатуухан шүүмжилсэн Карл Найтлигийн дүр төрхийг өөрчлөхөөр шийдсэн бололтой. “Карибын тэнгисийн дээрэмчин”, “Жинхэнэ хайр”, зэрэг олон киногоороо үзэгчдийн танил болсон Найтли энэ удаа Шанелийн загвар зохион бүтээгчдийн хувцсаар стилиэ өөрчилсөн байна.
ХБК-ийг 2010 онд дүүргэсэн З.Номин хэмээх уран бүтээлчийн монгол дахь анхны бие даасан тоглолт энэ сарын 29-нд болох гэж байна. Тэрээр АНУ-ын Сант-Льюс хотод 4 удаа морин хийл буюу виолончель хөгжмийн тоглолт хийж байжээ. Энэ жилээс АНУ-ын Техас мужийн “Southern Methodist University”-д мэргэжлийнхээ чиглэлээр элссэн хөгжимчин бүсгүй Америкийн шилдэг оркестрын хөгжимчидтэй нэг гэрт амьдарч, тэднээс их зүйлийг суралцсан байна. З.Номин чадамгай тоглолт, авьяасынхаа ачаар
СТА гэдэг тэмдэгнээс болж Киви хамтлагийн охид хоорондоо муудалцаж, Намуунаагийн өвөө гавьяат Д.Ухнаа ч тэр хэрүүлд нь хутгалдаж орсноос бөөн хэрэг мандааж, хамтлагийг тараах шахсан ч сайн продюссорынхаа ачаар бүтэн үлдсэн. Гэсэн ч нэгэнт цуурсан шаазан бүтэн болдоггүйн адил ан цавтай Кивичүүдийг Б.Долгионы гавьяатын найран дээр албан ёсоор зодог тайлах гэж буй тухай шуум ид тарж байна
Т.Баясгалангийн дуунуудыг чадварлаг гэгч нь амьдруулж, нийтийн дууны ертөнцөд төвөггүйхэн хөл тавьсан Э.Чулуунчимэг хэдийнэ олонд танигдсан нэгэн. Дунд сургуулийн сурагч байхдаа Т.Баясгаланг биширч, дууг нь сонсох дуртай байсан тэрбээр нэг л өдөр дуучин болно гэж шийдсэн гэдэг.
