Ангилал: Нийгэм

“Дорнод нутаг” клубын санаачилгаар Төрийн шагналт зохиолч Д.Мягмарын “Найрын ширээний ууц” жүжгийг мюзикл хэлбэрт хөрвүүлж, өнгөрсөн тавдугаар сард Соёлын төв өргөөний тайзнаа хоёрхон удаа тоглосон юм. Гэхдээ намар цагт дахин тайзнаа тоглоно гэсэн уран бүтээлчдийн амлалт чухам хэзээ биеллээ олох талаар тус жүжгийн ерөнхий продюсер, жүжигчин Амбий буюу Ц.Батхуягаас тодрууллаа. Тэрбээр одоогоор хараахан товлоогүй байгаа ч энэ сарын дундуур үзэгчдийн хүртээл болгохоор жүжигчидтэйгээ холбогдсон тухай мэдээ дуулгав. Тиймээс “Найрын ширээний ууц” жүжиг тун удахгүй тайзнаа амилах нь ээ.

Попын хатан хаан Уитни Хьюстоны нууц амраг гэгддэг Ray J дуучныг зочид буудалд нас барсан байхад нь хамгийн анх олж мэдсэн гэнэ. Америкийн R & B дуучин Ray J саяхан “The Rickey Smiley” шоу нэвтрүүлэгт оролцохдоо ингэж ярьжээ. 31 настай Ray J-г Уитнитай уулзахаар өрөөнд нь ороход тэр хэдийн нас барсан байсан гэнэ. Ray J Хьюстоныг амиа алдсаныг харж цочролд орсон бөгөөд түүний нас барсан өрөөнд орохоос айж байжээ.

Дэлхийн хөгжмийн томоохон наадам болох “MTV-Video music awards-2012” ирэх есдүгээр сард Лос-Анжелесийн Степлс цэнгэлдэх хүрээлэнд болох гэж байна. Тус наадамд Рианна 11, Дрэйк тав, Кэти Пэрри дөрвөн төрөлд нэр дэвшжээ.

Зууны манлай дуучин Б.Сарантуяа ирэх есдүгээр сарын 28-наас эхлэн АНУ-ын дөрвөн хотод аялан тоглохоор төлөвлөөд байгаа аж. Тэрбээр Вашингтон хотоос аяллаа эхлүүлж, АНУ-д ажиллаж, амьдарч байгаа монголчуудын холбоо болон Азийн холбооны урилгаар нутаг нэгтнүүддээ “Сэтгэл догдлуулсан орой” тоглолтоо хүргэх нь ээ. Тоглолтыг мэргэжлийн театрт мэргэжлийн төвшинд үзэгчдэд хүрэх гэнэ.

Амьд хөгжмийн “A-Sound” хамтлагийнхан наймдугаар сарын 25-нд “UB Palace”-ийн “Open air”-т “Зуун наст” тоглолтоо хийх гэж байна. Тоглолтод тус хамтлагийн хоёр цомогт багтсан хит дуунууд эгшиглэх бөгөөд тасалбарын хувьд 5000, 10000 төгрөг гэсэн сонголттой аж. Харин VIP зэрэглэлд зориулан 100 мянган төгрөгийн үнэтэй тасалбар борлуулах гэнэ. Тоглолтын тасалбар энэ сарын 10-наас эхлэн худалдаалах юм байна.

Холливуудын жүжигчин Эштон Катчер хуучин эхнэр Дэми Мураас салсны дараа хэвлэлийн сэдэв болсон. Тэрбээр саяхан шинэ найз бүсгүй Мила Кунистай Бали арал руу романтик аялалд гарсан гэнэ. Шинэ хосууд өнгөрсөн ням гаригийн өглөө Лос-Анжелесийн нисэх буудал дээр хамтаа аялалд явах гэж байгаад паппарацид ийнхүү өртжээ. Хосууд модон лаври ортой, дотроо усан сантай, тансаг зэрэглэлийн буудалд байрласан гэнэ. Ойр дотных нь хүмүүсийн хэлснээр тэдний харилцаа муудах нь нь байтугай улам л дотно болж байгаа гэнэ

Хошин урлагийн чинээлэг, царайлаг, сайхан бүсгүйчүүдийн жагсаалтыг жүжигчин Г.Ундармаа тэргүүлдэг. Нэг хэсэг Г.Ундармаад сайхан хүүхэн, царайлаг нууц амраг гээд дандаа “Мисс” дүр оногддог , оногдсон дүрүүдээ ч гайхалтай амилуулж чаддаг байснаараа үзэгчдээс өндөр үнэлгээ авдаг ялангуяа эрчүүдийг ёстой л нэг ханаруулдаг байжээ. Харин сүүлийн үед залуу жүжигчиддээ “Мисс” дүрээ өгч, голдуу сайн эхнэр, ээжийн дүрд тоглох болсон нь шинэ залуу үеэ дэмжсэн бас түүний нас хийгээд жин нэмэгдсэнтэй холбоотой гэнэ

Дуучин Д.Болдын “В” продакшнаар овоглож байсан өвөрмөц хоолойгоороо үргэлж ялгарч чаддаг дуучин бүсгүйчүүд бол Маралжингоо, Эгшиглэн нар юм. Тэд өөрийн чадалтай хоолой, стиль имижээ бүрдүүлж рок попын ертөнцөд орж ирээд удаж байгаа. Тэдний дуулсан дуу болгон хит болдог гэхэд буруу болохгүй болов уу. Тэгвэл энэ удаа Facebook сонгуулиар тэднийг “Хэн нь илүү хоолойтой вэ?” гэсэн асуултын дор өрсөлдүүлсэн юм. Энэхүү өрсөлдөөнд дуучин Маралжингоо 72 хувийн саналаар чадалтай

Аавыгаа даган “Дангийн даавуу майхан” нэртэй дуу дуулж, анх тайзан дээрч ирж байсан Баяраагийн Хонгор хүүхэд

байхын хятадад суралцаж, боловсролоо дээшлүүлж, өөрийн гэсэн бизнесээ эхлүүлсэн авьяастай нэгэн. Тэрбээр уран бүтээлийнхээ гарааг 2004 оноос эхэлсэн бөгөөд бие даан гаргасан хэд хэдэн цомогтой. Хуучны дуунуудыг түүвэрлэн дуулдаг байсан Хонгор шинэ уран бүтээлүүддээ өөрийн өнгө аясыг тусгаж, залуусын сонирхолд нийцсэн шинэлэг бүтээлүүд гаргаж байгаа билээ.

СГЗ Д.Ухнаагийн өнгөлөг ач охин Намуунаа Киви хамтлагийн амин сүнс яах аргагүй мөн бөгөөд рок попын тогоонд хамгийн өвөрмөц дүр төрх, имижтэй гэдгээрээ эрхгүй ялгардаг. Тус хамтлагийн Монгол охин байсхийгээд солигддог ч од болох хүсэлтэй авьяастай охид захаас аваад олдчихдог учраас хамтлагт хүндрэл төвөг учирдаггүй аж. Харин Укагийн хувьд хамтлагаас гарлаа гэхэд бас л нэг охины үсийг шараар будаад орлуулж болно.