Сүүлийн үед нам жим байгаа “Киви” хамтлагийнхан тус тусдаа уран бүтээл хийж эхэлсэн. Тэгвэл тус хамтлагийн Намуунааг “Хар сувд” хэмээн үзэгч фэнүүд нь түүнийг өхөөрддөг. Тэрбээр тун удахгүй өөрийн бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Түүний чин хүсэл нь бие даасан төгөлдөр хуурын тоглолт хийхийг мөрөөддөг байсан аж. Энэхүү мөрөөдлөө ойрын хугацаанд биелүүлэхээр тоглолтынхоо бэлтгэл ажилд ороод тун завгүй яваа сурагтай. Тэгэхээр “Киви” хамтлагийн дуучин Ц.Намуунаа тун удахгүй бие даасан тоглолтоо тавих нээ.
Ангилал: Нийгэм
СУИС-ийн оюутан байхдаа дуучин Г.Чинболор багшийнхаа нүүрийг ганц сайн улалзлуулсан гэх.
Оюутан болоод удаагүй байсныг ч хэлэх үү. Танил нөхөд нь “Бакал тавина” гэлцэхийг сонсоод “Ашгүй дээ, нэг сайн гуталтай болж авдаг хэрэг ээ” хэмээн битүүхэндээ хүлээгээд л байж. Тэгээд өгөхгүй жаахан удах юм шиг санагдахаар нь нэг өдөр багшаасаа “Хүүе, бакалаа хэзээ тавих юм бэ” гэж асуугаад баахан инээдэм болсон гэдэг.
Алдарт дуучин, ая зохиогч, жүжигчин Кейти Перри “Elle” сэтгүүлийн есдүгээр сарын нүүрийг чимжээ. Бусдаас өвөрмөц, содон стилиэр үргэлжид ялгардаг тэрбээр энэ удаад “Elle” сэтгүүлийн нүүрэнд тэс өөр дүр төрхтэйгээр буужээ. Гялтганасан ягаан шигтгээтэй, биеэ барьсан загвар бүхий бүдэг ягаан өнгийн гоёмсог даашинзаар гангарсан нь түүнийг ихэмсэг, тансаг харагдуулж байлаа. Тэрбээр “Elle” сэтгүүлд “Би үргэлжид “Candy Queen” стилиэр байж чадахгүй” хэмээн өөрийн ажил, амьдралын талаар илэн далангүй ярилцлага өгчээ.
“Миний нууц хүү” жүжгээр уран бүтээлийнхээ салхийг хагалсан “Мөрөөдлийн театр”-ынхан өдгөө амралтын байдалтай байгаа гэнэ. Өнгөрсөн хавар “Ээжийн дайсан” нэртэй инээдмийн киногоор бэлэг барьж, дуучин Ч.Цэлмүүнийг гол дүрд нь тоглуулсан тэд чамлахааргүй ашиг олсон.
“Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид “шинэхэн” хошин шогийн тоглолтоо толилуулахаар бэлтгэл ажилдаа оржээ. Тэдний шинэ уран бүтээл энэ сарын 25-наас эхлэн “Тусгаар тогтнолын ордон”-д тавигдах ажээ.
Монголын үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо “Соёлын аж үйлдвэр” үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулж дууссан талаараа өчигдөр танилцууллаа.
Соёлын салбарын хөгжлийг түргэтгэх учиртай гэх Соёлын аж үйлдвэр нь дэлхийд танигдах Монгол брэндийг бий болгоход анхаарах гэнэ. Ингэхдээ Монгол улсын өвөрмөц зан заншил, соёл урлагаа түшиглээд үйлдвэрийг байгуулвал содон болох тухай төслийн мэргэжилтнүүд онцлов. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 458 тэрбум, 530 сая
Энэ зуны нүргээнт шоу, амьд хөгжмийн баяр “Playtime” хэвлэлийнхэнд хаалттай байх нь. Амьд хөгжим сонирхогчдыг цуглуулж чаддаг тус наадам энэ жил наймдугаар сарын 4, 5-нд Гачуурт дахь Монгол шилтгээн цогцолборт болно. Хоёр өдрийн турш задгай агаарт амьд хөгжим сонсч, амралт зугаалгыг утгаар нь мэдрүүлдэг болохоор хөгжим сонирхогчид
Дуу хөгмийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг дэлхий нийтэд хамгийн олон үзэгч, уншигчтай “Billboard” саяхан нэгэн сонирхолтой жагсаалт гаргасан байна. Энэ бол үзэгчдийн хүсэлтээр хамгийн халуухан, тачаангуй 10 бүсгүйг тодруулсан юм. Ингээд уг жагсаалтад ямар одод багтсаныг хамтдаа сонирхоцгооё!
Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын урилгаар БНСУ-ын Үндэсний театрынхан наймдугаар сарын зургаанд Монголд ирэхээр болжээ.
Тус театрын баг бүрэлдэхүүн 12 уран бүтээлч багтаж буй агаад “Тал хээрийн Ариран” тоглолтоо наймдугаар сарын 10-нд 15.00 цагт толилуулах юм. Уг тоглолтоор Солонгосын соёл урлагийн ертөнцийн гайхамшигт үндэсний болон орчин үеийн хөгжим, бүжгийн номеруудыг тоглож, багахан хэмжээний үзэсгэлэн зохион байгуулах ажээ.
Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Д.Долгормаа ОХУ-ын Буриад улсын ардын жүжигчин болжээ. Тэрбээр хоёр жилд нэг удаа зохиодог “Алтаргана” наадмын шүүгчээр найд дахь удаагаа ажилласан юм. Дорнод нутгийн уугуул түүнийг буриад зоны урлаг, соёлын өв хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлэн өнгөрсөн сарын 20-23-нд Чита мужид болсон “Алтаргана-2012” наадмын үеэр эл шагналыг олгосон байна.
