Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»МУГЖ Ж.Алтанцэцэг гавъяат болмогцоо найз нөхөдтэйгөө наргиж, архины хордлогод оржээ
Нийгэм

МУГЖ Ж.Алтанцэцэг гавъяат болмогцоо найз нөхөдтэйгөө наргиж, архины хордлогод оржээ

Урлаг Урлаг03/08/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images6933438722012-08-03-12-10[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хоолойн чадал чансаагаар рок попынхон дундаа нэлээд урдуур бичигддэг чансаатай уран бүтээлчийн нэг бол “будаг нь

ханхалсан” шинэхэн гавъяат Ж.Алтанцэцэг юм. Хориод жилийн тэртээгээс уран бүтээл туурьвиж, хийсэн бүтээл бүхэн нь олны сэтгэлд нийцдэг түүнийг өнгөрсөн баяр наадмын үеэр гавъяатын тэмдэгээр энгэрээ мялаахад нь өмнөөс нь баярлах хүн олон байсан нь лавтай. Дуучин гэх нэр зүүчихээд зурагтын дэлгэцээр бараг нүцгэн шахуу бахирч байдаг заримыг бодоход түүний хувьд хийсэн бүтээснээ харин ч оройтож үнэлүүлж байгааг хэлэх хүн олон бий. Шинэхэн гавъяат маань ч өөрөө үүнтэй санал нэг байгаа аж. Тэрбээр гавъяат болсон өдрөө баяр хүргэж ирсэн найз нөхдийнхөө хамтаар нэлээд наргисан бөгөөд энэ үеэрээ хожимдож шагнал авсандаа сэтгэл гонсгор байсан тухайгаа юу ч бодолгүй хэлээд тавьчихсан гэнэ лээ. Мөн дуучин бүсгүй маань урт удаан хугацаанд хүлээсэн шагналаа авсандаа сэтгэл нь хөөрж багагүй “балгалсан” бөгөөд үүнийхээ дараа балрах шахсан аж. Учир нь түүний нэгэн дотны найз баяр хүргэж алтаар урласан аяга бэлэглэсэн бөгөөд гавъяат маань хөөрсөн сэтгэлийнхээ хэрээр өнөөх аягаар нь архи сөгнөсөөр улмаар хордлогод оржээ. Тэрбээр олны хэл амнаас эмээж, гэрийн нөхцөлд хордлогоо тайлахыг хичээсэн боловч эмчид хандахаас өөр аргагүй болтлоо гүн хордлогод орсон байсан тухай бор шувуу нисч эхэлжээ.
Г.Мөрөн

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кардашиан хуулийн шалгалтдаа унасан тул түр завсарлана

06/05/2026

“Wanna One”-ийн Пак Жи Хүн айдолуудын нэр хүндийн жагсаалтыг тэргүүллээ

06/05/2026

Жон Малкович Хорватын иргэн боллоо

06/05/2026

Деми Мур Каннын кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд багтжээ

06/05/2026

Майкл Жексон дэлхийн №1 дуучнаар дахин нэрлэгдлээ

06/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.