Арлын Япон оронд дэлхийн хамгийн олон хөгжимчин оролцсон дөрвөн чавхдаст жижиг хавай гитарын ансамбль чуулжээ. Японы нэгэн усан боомтод 2000 гаруй хөгжимчин дөрвөн чавхдаст жижиг хавай гитарыг нэгэн зэрэг эгшиглүүлж, дэлхийн нэгэн шинэ амжилтыг тогтоон Гиннессийн амжилтад бүртгүүлсэн байна. Өмнө нь Японы сумо бөхийн барилдаанд зодоглож явсан Хавай нутгийн бөх Конишикигийн хэлснээр хуран цугларсан хөгжимчид түүний зохиосон “Aloha Mahalo A Hui Ho” хэмээх дууны аяыг тоглосон аж.
Ангилал: Нийгэм
“Ядуусын хорооллын саятан” киног найруулсан Оскарын шагналт найруулагч Дэнни Бойл хатан хаан II Элизабетаг нээлтийн ёслолын үеэр “шүхрээр буулган”, даашинзыг нь сөхөж, эрхэм дээдсээ жижигхэн шоглоод авчээ. Мэдээж хатан хаан өөрөө шүхрээр буугаагүй боловч орлон тоглогч жүжигчин хатан хааныхтай адилхан хувцасласан байсан гэнэ. Энэ шоглоомыг хараад гадаадын зочид гайхаж байсан ч Англичууд зүгээр л инээмсэглэцгээж байжээ. Харин жинхэнэ хатан хаан энэ үеэр Букингемийн ордонд 007 тагнуул Жеймс Бондын дүрийг бүтээсэн англи жүжигчин Дэниэль Грегээр хамгаалуулан нээлтийн ёслолыг үзэхээр явж байсан гэнэ.
Их Британид чанартай бүтээлээрээ танил болоод байгаа Японы амьд хөгжмийн хамтлаг Монголд удахгүй ирэх гэнэ. “Taffy” хамтлаг нь дөрвөн гишүүнтэй бөгөөд вокалист, ритм гитарчин Айрис, басс гитарчин Койчин, гоцлол гитарчин Асано, бөмбөрчин Кен гэсэн бүрэлдэхүүнтэй юм байна.
Холливудын нэрт жүжигчин Деми Мур Шинэ Зеландын жүжигчин эр Мартин Хендерсонтой найзлах болжээ. Тэд өнгөрсөн долоо хоногт Коннектикутад хамтдаа хооллож, гадуур зугаалсан гэнэ. Life&Style-ийн баталж буйгаар бол Деми, Мартин хоёр нэг байшинд шөнийг хамтд өнгөрүүлсэн ажээ. Мурын шинэ амраг өөрөөс нь 12 дүү юм байна.
Дэлхийн хөгжмийн мэдээллийн хамгийн том сэтгүүл, цахим хуудас “Billboard” жагсаалт гаргаж эхэлсний 72 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Холливудын хамгийн ямбатай эрхмүүдтэй танилц…
Поп дуучин Лэди Гага анх удаа кинонд гол дүр бүтээжээ. Тэрбээр найруулагч Роберт Робригезийн “Machete kills” киноны Ла Камелоны дүрд тоглосон тухай “Billboard” мэдээлэв.
Энэ зуны хамгийн доргио тоглолт ирэх сарын 4, 5-нд Гачууртын “Монгол шилтгээн”-д болох гэж буй. Хөгжим сонирхогч залуусын жил дамнан хүлээдэг “Playtime” наадам энэ жил сул зогсолт хийнэ гэж байсан ч рок хөгжимд зүрхэн цохилтоо түргэтгэдэг залуусын хүслээр даллан, уламжлал ёсоор хоёр өдөр тогтсон цагтаа, товлосон газраа болох болсон билээ. Энэ жилийн наадамд онцлох зүйл олон бий. Тасалбарын хөнгөлөлт, Японы зочин хамтлаг гээд л. Жил бүрийн уламжлалаар наадамд оролцох шинэ залуу хамтлагуудыг шалгаруулдаг билээ. Энэ шалгаруулалт өнгөрсөн лхагва гаригт “С1” телевизийн студид жижиг “Playtime” хийх мэт боллоо. Ингээд наадамд оролцож, эрч хүчээ цэнэглэх хүсэлтэй рок хөгжимд сэтгэлээ өгсөн 30-аад шинэ залуу хамтлаг бүртгүүлснээс 23 хамтлаг тэнцсэн юм. Ингээд хөгжимлөг үдшээр зорчсон талаараа сонирхуулъя.
Петр Жин Хернандес буюу хөгжим сонирхогч залуусын дунд Бруно Марс нэрээрээ алдаршсан дуучин залуу 1985 оны аравдугаар сарын 8-нд Хавай арлын Хонолулу хотод төржээ. Тэрбээр 53 дахь удаагийн “Грэмм”-ийн шагнал гардуулах ёслолд зургаан номинацид нэр дэвшиж, “Шилдэг поп гоцлол дуу” номинацид ялалт байгуулсан билээ.
Түүний уран бүтээл 2009 оноос дэлхийн тавцанд эгшиглэж мянга мянган хөгжим сонирхогч залуусын сонорыг мялааж байгаа. Орчин үеийн хэмнэлт залуусын дунд “Nothing on you”, “Grenade” зэрэг дуугаараа алдаршиж буй Бруно Марсын “Musical” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэе.
Jared Fanning хэмээх дизайнер дэлхий дахинаа сүүлийн 50 жилийн турш зарагдсан бүх номын тоонд үндэслэн Дэлхий даяар хамгийн их уншигдсан 10 номыг графикаар гаргажээ. Энэ жагсаалтад харьцангуй сүүлийн үед гарсан зохиолууд цөөнгүй багтсан нь сонирхолтой.
