Ангилал: Нийгэм

Монголын урлаг тэр дундаа сонгодог урлаг маань дэлхийн түвшинд яваа гэдгийг батлан харуулсан олон сайхан үйл явдлууд болж өнгөрсөн билээ. Тэгвэл тэр олон гайхалтай үйл явдлуудын үргэлжлэл болж олон улсын дуурийн дуулаачдын наадам ирэх намар Монголд болох ажээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит ари, романс дуулаачдын улсын V уралдаан буюу Олон улсын II уралдаан ирэх арваннэгдүгээр сард Улаанбаатар хотноо болох юм.

Алдарт дуучин, жүжигчин Женнифер Лопес өчигдөр 43 нас хүрч мартагдахааргүй тэмдэглэлээ. Тэрээр улаан даашинзаар гоёсон бөгөөд түүний найз залуу Каспер Смарт хүрэн өнгийн пиджакаар гангарсан байлаа. Найз залуу нь түүний нүдийг боогоод завинд суулган бөгөөд завин дээр Желогийн найзууд нь лаатай бялуу, цэцэг барин угтав.

“Монголын Лектор” төвөөс санаачлан “Залуу Манлайлал-4” хөтөлбөрийн хүрээнд залуусын унших 100 номыг нэрлэжээ. Заавал унших 100 номонд хүний хөгжил, шинжлэх ухаан танин мэдэхүй, амьдрах ухаан, эрүүл мэнд, улс төр, эдийн засаг, түүх, уран зохиол, урлаг гоо зүй, философи сэтгэлгээ, гадаад хэл, компьютер гэсэн салбарын шилдэг номууд оржээ.

Оюуны өмчийг, зохиогчийн эрхийг дээдэлдэг газар, хууль хэрэгждэг газар хуулбарлах, санаа хулгайлах явдал гарах нь нэн ховор. Монголд энэ нь түгээмэл зүйл болоод буйгаас харвал хууль гэх зүйл хэрэгждэггүй бололтой.

Испанийн Дотоод хэргийн сайдын мэдээлснээр тус улсын нэрт зураач, уран барималч Пабло Пикассогийн зургийг хулгайлах гэж байсан дөрвөн этгээдийг баривчилжээ. Гэмт этгээдүүдийн гарт орох гэж байсан уг зураг нь 1.2 сая евро буюу 1.5 сая ам.долларын үнэтэй тосон будгаар зурсан зураг байжээ. Албаныхны мэдээлснээр “The bust of Jeune Garcon” нэртэй уг зураг нь Пикассогийн 1964 онд зурсан зураг гэнэ. Гэвч уг зургийг нэрт зураачийн зурсан жинхэнэ хувилбар эсвэл хуурамч эсэхийг Испаний Урлагийн музейн ажилтнууд болоод бусад албаныхан нягтлан шалгаж байгаа юм байна.

Хөгжим сонирхогч залуусыг “амьд” хөгжмөөр цэнэглэх “Playtime 2012” рок наадам энэ жилийнхээ сүлд дууг тодрууллаа. Наадмын үеэр хамтлаг, дуучдын тоглолт, төрөл бүрийн арга хэмжээний сул зогсолт бүрийд цаана дэвсгэр дуу буюу сүлд дуугаар “Dutch Uncles” хамтлагийн “Cadenza” хэмээх уран бүтээл нүргэлэх гэнэ. Наадам ирэх сарын 4, 5-нд Гачууртын “Монгол шилтгээн”-д болох аж. Харин наадмын зочин хамтлагаар Японы “Taffy” хамтлаг ирэхээр болсон байна. Өмнөх жилүүдэд ОХУ-ын болон Английн хамтлагууд зочноор ирж байсан юм.

7 сарын 24-нд шөнийн 2 цаг 30 минутын үед Nichkhun JYP-ийнхантай хамт тоглолтын бэлтгэл хийж дуусаад юм идэнгээ 2 шил шар айраг уусныхаа дараа гэр лүүгээ харихаар машинаа унаад явжээ. Замдаа Hakdong Crossway-ий ойролцоох гудамжинд мотоциклтэй мөргөлджээ. Цагдаагийн ажилтнуудын мэдээлж байгаагаар цусан дахь алкохолны хэмжээ нь 0.056% байжээ. Одоогоор жолооны үнэмлэхээ түр хугацаагаар хураалгаад байгаа юм. Аз болоход энэ ослоор Nichkhun, мотоциклны жолоочийн хэн ч гэмтээгүй байна. Nichkhun байцаалтанд орсны дараа гэртээ аюулгүй хүрч очсон” гэсэн байна.

Монголын анхны Facebook сонгууль амжилттай үргэлжилж байна. Facebook сонгуулиар Дуучин Болд, BX нарыг “Хэн нь илүү гуншаа вэ?” гэсэн асуулт доор өрсөлдүүллээ. Сонирхолтой нь дуучин BX “тулаанд” 58 хувийн саналаар тэргүүлсэн байна. Бид энэ удаагийн сонгуулиар хоёр дуучны нэр хүндэд халдах гэсэнгүй. Болд, BX хоёр бол Монголын рок поп хөгжмийн салбарт аль аль нь дорвитой уран бүтээл туурвиж, хүүхэд залуучуудыг байлдан дагуулсан томоохон уран бүтээлчид гэдэгтэй хэн ч маргах учиргүй. Харин сүүлийн үед залуучууд маань өөрсдийнхөөрөө байж, өөрсдийн байгалиас заяасан хоолойгоор дуулахын оронд хамраараа гунших “маяг” үзүүлэх болсон нь харамсалтай санагдсан тул ийнхүү хоёр дуучныг өрсөлдүүлэв. Заавал бусдыг дуурайх албагүй биз дээ. Ямартай “FaceBook” сонгуулийн дүнд та эргэлзэх хэрэггүй юм.

“Ханилснаас илүү амраг” “Хоймор сайхан нутагтаа” зэрэг дуунуудаараа сонсогчдын танил болоод буй шинэ залуу дуучин Гэрэлчулуунд нутгийн зөвлөлөөс нь “Ланд-200” маркийн автомашин бэлэглэн гэнэтийн бэлэг барьжээ. Тэрбээр Хөвсгөл нутгийн Шинэ-Идэр сумынх бөгөөд нутаг уул усаа таниулсан сайхан уран бүтээл хийж байгаад нь залуу дуучинаа шинэхэн цомог гаргахаас өмнө уран бүтээлийн амжилт хүсч бэлэглэсэн аж.