Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Кэти Холмс болзоонд явжээ
Нийгэм

Кэти Холмс болзоонд явжээ

Урлаг Урлаг30/07/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images2476965712012-07-30-15-43[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

      Кэти Холмсыг дахин инээмсэглэхийг харах сайхан байлаа шүү хэмээн барууны хэвлэлүүд бичиж байна. “Romantic” киноны жүжигчин бүсгүй маань зургаан жил ханилсан нөхөр Том Крузээс салаад ердөө нэг сар өнгөрч байна. Харин тэрээр энэ сарын 27-ны өдөр Нью-Йоркийн нэгэн зоогийн газарт Охайогоос гаралтай нэгэн залуутай уулзсаныг гярхай папарацичид хэдийнэ олоод мэдчихжээ. Кэти Номад зоогийн газраас гарч ирэх үедээ залуугийн хацар дээр үнсээд баяртай хэмээн хэлсэн нь хэдийнэ дуранд бууж амжсан байна. Мөн бүсгүй тэр үдэш маш гайхалтай байсныг хүлээн зөвшөөрсөн гэдгийг эх сурвалжууд мэдэгдлээ.

      Холмс одоогоор охин Суригийн хамт Манхэттан дахь Чельсигийн байшинг сарын 12,500 долларын хөлсөөр түрээслэн амьдарч байгаа юм. Том Крузийн хамт охиноо эмнэлгийн анхан шатны үзлэгт хамруулсан Холмс ихэнх цагаа охины хамт Big Apple-д өнгөрүүлж байгаа ажээ. “Alice’s Teacup” хүүхдийн зуушны газар, Chelsea Piers’-т явж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн ээж, охин хоёр Fao Schwarz хэмээх алдартай хүүхдийн тоглоомын дэлгүүр, Төв амьтны хүрээлэнгээр зугаалсан байна.
 
 
      “Суригийн амьдрал өөрчлөгдөж байна. Кэти үнэхээр жинхэнэ ээж шиг байхыг хүсч, түүнд дэг журмыг зааж эхэлсэн” хэмээн түүний ойрын эх сурвалжууд ярьжээ. Одоогоор Холмс ирэх намар Бродвэйн тайзнаа тавигдах Тереза Ребекийн “Dead Accounts” хэмээх шинэ жүжигт тоглохоор ажиллаж байгаа юм. Таван дүрийн бүрэлдэхүүнтэй уг жүжгийг “Tony Awards”-ийн гурван удаагийн шагналт Жэк Обрайн найруулж байгаа аж.
 
 
 
 
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн үүсгэн байгуулагч Б.Нямбаяр “Wayfinder Award” шагнал хүртжээ

11/06/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Хү” хамтлагийн 10 жилийн ойн “Чонон сүлд” тоглолт наймдугаар сарын 8-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

24/06/2026

“Алтан өд” наадмын эхний шатны дүн гарлаа

24/06/2026

Кэти Перри Жастин Трюдотой үүсгэсэн харилцаагаа “бурхны ивээл” гэв

23/06/2026

Оззи Осборны сэнтийг үзэсгэлэнд тавина

23/06/2026

BTS-ийн Жонгүгийн гэрийн хонхыг 133 удаа дарсан эмэгтэйд ял оноож, БНСУ-аас албадан гаргаж магадгүй

23/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.