Ангилал: Уртын дуу

Олон улсын циркчдийн фестиваль энэ сарын 7-10-нд ОХУ-д болсон байна. Энэ жилтэй нийлээд 16 дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг тэмцээнд Монгол Улсыг төлөөлж Д.Мөнхбаяр ахлагчтай шидэлттэй акробатын есөн жүжигчид 12 орны 100 гаруй циркийн жүжигчид өрсөлдөн хүрэл медаль хүртжээ.

Цагаан, ногоон дарь эх бүтээлээс сэдэвлэж урласан хувцас загварын “Тара” шоу Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд олны нүдийг хужирлах гэж байна. Эмэгтэй хүний төгс нандин сэтгэлийг биеийн гоо сайхантай уялдуулж, орчин цагийн өнгө аястай хослуулсан тэдгээр бүтээлийг урлахдаа дизайнер Б.Энхбаатар “Өндөр гэгээн Г.Занабазарын ертөнцөөс хэтийсэн үнэмлэхүй гоо сайхныг төгс илэрхийлэгч лагшин дүрийн шүтээн Цагаан дарь эх, Ногоон дарь эх бүтээлээс сэдэв, санаагаа олсон” гэж тодотгожээ.

Нийслэлийн засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл, Монголын кино урлагийн зөвлөл хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон киног Монголын үзэгчдэд хүргэх зорилготой “Улаанбаатар” олон Улсын IX кино наадмыг 2017 оны 10-р сарын 10-15-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Тус кино наадамд Монгол, Америк, Ази, Европын кино уран бүтээлчид болон олон Улсын нэр хүндтэй кино наадмын зохион байгуулагчид оролцоно.

“Мисс монголиа” холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Miss Mongolia” тэмцээний энэ жилийн анхан шатны шалгаруулалт амжилттай зохион байгуулагдаж Монгол Улсын 21 аймаг 9 дүүргээс нийт 50 гаруй охид, бүсгүйчүүд анхан шатны шалгаруулатад бүртгүүлэн оролцсоноос 14 шилдэг оролцогчид шалгаран үлджээ. Энэ жилийн “Miss Mongolia” тэмцээний зохион байгуулагчаар “Мисс монголиа” холбоо, SBN телевиз ажиллаж байгаа бол “Наран групп” Ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж байгаа ажээ.

Монголын нууц товчооноос сэдэвлэн Чингис хааны амьдралын гол гол үйл явдлуудыг 108 метр эсгий дээр зээгт ширмэл оёдлоор урласан нэгэн хосгүй бүтээл Их жанжин Д.Сүхбаатарын талбайд ёслол төгөлдөр нээлтээ хийж Монголын ард түмний хүртээл боллоо.

Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар УДБЭТ-тай хамтран хүүхдүүдэд сонгодог урлагийн боловсрол олгох зорилгоор хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд 5 удаагийн тоглолт зохион байгуулсан юм. Энэ удаа театрын хамт олон соёл урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан “Хүмүүнлэг монголын соёлтой ирээдүйн төлөө” зорилтын дор Үндэсний сонгодог бүтээл тоглоно.

Монголын нэрийг дэлхийд дансалж, Гиннесийн номонд бүртгүүлэх нэгэн бүтээл өнөөдөр нээлтээ хийж олны хүртээл болох гэж байна. Тодруулбал Монголын нууц товчоо, Чингис хааны амьдралын гол гол үйл явдлуудыг 108 метр эсгий дээр зээгт ширмэл оёдлоор урласан нэгэн хосгүй бүтээл юм.

Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний болон Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиож байна. Түүхэн ойгоо тохиолдуулан хагас зуун жилийн түүхтэй Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн хамт олон үзэгч түмнийхээ санал бодлыг сонсох, хөтөлбөрийн бодлогоо танилцуулах зорилгоор Сүхбаатарын талбайд нээлттэй өдөрлөг зохион байгуулж байгаа юм.