Бүгд Найрамдах Солонгос Улс, Монгол Улсын Засгийн газрын хооронд байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд “Койка” олон улсын байгууллагатай Дархан сумын 9 дүгээр сургууль хамтран “Хүүхэд хөгжлийн төв- Номын сан” төслийг амжилттай хэрэгжүүлж өчигдөр нээлтээ хийлээ.
Ангилал: Уртын дуу
Оросын “Гайхалтай хүмүүс” нэвтрүүлэгт авьяаслаг Монгол охин оролцжээ. Тэрбээр уран нугардаг бөгөөд нугарч байх үедээ хөлөөрөө нум сум харваж үзэгчид болон шүүгчдийг алмайруулсан байна.
Дэлхийн загварын салбарын өнгийг тодорхойлдог “New York Fashion Week” буюу Нью-Йоркийн загварын долоо хоногт Монголын шилдэг 6 модель оролцохоор болжээ. Тодруулбал дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан А.Баярцэцэг, Т.Батцэцэг болон топ модель Х.Бадамгэрэл, О.Пүрэвдулам, Б.Буджаргал, Д.Долгион нар энэ сарын 7-13-ны өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотод зохион байгуулагдах загварын долоо хоногт оролцож эх орныхоо загварын салбарын нэрийг мандуулах нь ээ.
“Эмоци”-ийн тоглолтыг өчигдөр үзлээ. Амьдрал илүү гоё өнгөтэй, сайхан юм шиг санагдаад байдаг болчихов. Хүүхэд, залуусын хичээл сургууль орсон, намрын их ажлын энэ үед нэгэн үдшийг хөөр баяртай өнгөрүүлж, аз жаргалын инээд цацарсан өргөөнөөс эрч хүч аваад гарах нэгэн боломж гэж бодлоо.
Анхны гэх тодотголтойгоор хийгдэж буй “Мора” киноны нээлтэд рок попын одууд хүрэлцэн ирж дуулахаас гадна Монголын томоохон киночид уригдан ирэх аж. Эрхэм үзэгч та бүхэн нээлтэд хүрэлцэн ирж Монголын кино урлагийн түүхэнд анхдагч болж буй “Мора” киног үзэж сонирхоорой. Дашрамд дурдахад хүүхэлдэйн кино нь үүсэж хөгжөөд 140 жил болж байгаа аж. Дэлгэцийн урлагийн сонирхолтой энэ бүтээлийг Монголд “Амжилт” студийн залуучууд анх удаа хийжээ.
УДЭТ-ын уран бүтээлчид энэ сарын 9-21-ны өдрүүдэд орон нутагт аялан тоглолт хийхээр бэлтгэлээ базааж байна. Тус театрынхан есдүгээр сарын 9, 10-нд Архангай аймгийн Цэцэрлэг хотод, 12-нд Тосонцэнгэл суманд, 14, 15, 16-нд Завхан аймгийн Улиастай хотод, 19, 20, 21-нд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын үзэгчдэд уран бүтээлээ хүргэх аж.Аялан тоглолтын хөтөлбөрт зохиолч, найруулагч Н.Ганхуягын “Бүүвэй”, “Красногоров-7” төслийн хүрээний шилдэг бүтээл “ Би ч гэсэн жаргамаар байна”, хүүхэд багачууддаа зориулж Драгунская “Онц сурлагатнууд орохыг хориглоно” жүжгүүдийг тоглох юм.
“Хурд” хамтлагийн санаачлагаар Онцгой байдлын албанд туслахаар Монголын рок, попынхны хамтарсан “Бид эх орондоо хайртай” хандивын тоглолт Төв цэнгэлдэхэд боллоо.
XIII зууны үе бол монгол үндэстний хувьд нийгмийн бүхий л талаар сэргэн мандаж хүчирхэгжсэн цаг үе байлаа. Тухайн цагт дэлхийн бүх хуурай газар хэмээн ойлгогдож асан Евразийн өргөн уудам эх газрыг нэгэн төрийн дор нэгтгэн захирсан монгол үндэстэн энэ их газар нутаг дээрх олон улс гүрэн, үндэстэн ястантай нийгмийн бүхий л чиглэлээр өргөн хүрээтэй харилцах болсноор олон салбарт, түүний дотор соёл, урлаг, хэл бичиг, уран зохиол, шинжлэх ухааны харилцаа, солилцоо тогтож, тэр чинээгээр харилцан нөлөөлөлцөж ирсэн билээ. Энэ түүхэн их үйл явцын хүрээнд, түүнд татагдан орсон олон улс үндэстний хооронд харилцаа солилцоо, харилцан нөлөөлөл идэвхтэй явагджээ. Хөрш зэргэлдээ оршиж, энэ Догшин эриний дуулиант хэрэг явдалд татагдан оролцсон Монгол, Хятад хоёр үндэстний харилцааны түүхийг үзэхэд л ямаршуу их далайцтай судалгаа хийх боломж болоод шаардлага буй нь илхэн.
Нийслэлийн Соёл, урлагийн газар, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг өнгөрсөн 1 дүгээр сараас эхлэн сар бүрийн эхний долоо хоногийн Бямба гаригт Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгуулсаар байгаа билээ.
Эх орноо Дэлхийн мисст төлөөлөх охидын сонгон шалгаруулалт өнөөдөр дуусч, үндэсний ялагч тодорлоо. Есөн гоо бүсгүйгээс Цэвээндашийн Энхжин шалгарч Монгол Улсыг “Дэлхийн мисс-2017” тэмцээнд төлөөлөхөөр боллоо.