Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Уитни Хьюстоны шүтэн бишрэгчдээс уучлал гуйжээ
Нийгэм

Уитни Хьюстоны шүтэн бишрэгчдээс уучлал гуйжээ

Урлаг Урлаг09/04/2018Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
15351351531443997112018-04-09-13-44[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Шинэ Зеландын дуучин Лорде дуучин Уитни Хьюстоны талаар цагаа олоогүй наргиан хийснийхээ төлөө уучлал гуйжээ. Тэрээр 21 настай дуучин бүсгүй  твиттер цахим хуудсандаа усаар дүүргэсэн ванны зураг нийтэлж, доор нь нас барсан дуучны 1992 онд дуулсан дууны үгээс  “And iiii will always love you,” хэмээн бичсэн нь Уитни Хьюстоны шүтэн бишрэгчдийн хараанд өртөж, эгдүүцэл дургүйцлийг төрүүлжээ.

   АНУ төдийгүй дэлхий даяар шүтэн бишрэгчдийнхээ дунд попын хатан хаан хэмээн өргөмжлөгдсөн дуучин Уитни Хьюстон 2012 оны хоёрдугаар сард Калифорни мужийн Беверли Хиллс зочид буудлын өрөөн дэх усны онгоцонд живж нас барсан юм. Түүний үхлийн шалтгааныг мансууруулах төрлийн бодис хэтрүүлэн хэрэглэсэн хэмээсэн билээ.

   Дуучин Лорде нэрт дуучны харамсалтай үхлийг шүтэн бишрэгчдэд нь сануулснаас болж цахим сүлжээний хэрэглэгчид дайрч, давшилсан тул тэрбээр бичсэн зүйл, оруулсан зургаа тэр даруй устгаж, цахим хэрэглэгчдээс уучлал гуйжээ. Тэрбээр цахим хэрэглэгчдэд хандан 'Миний бичсэн зүйлээс болж та бүхний тухыг алдагдуулсанд туйлаас харамсаж байна. Би хэнийг ч гомдоохыг хүсээгүй.  Сэтгэл хөдөлсөндөө болоод л ийм зүйл биччихэж. Би бол тэнэг. Уитнид би ч бас дуртай. Өршөөгөөрэй” гэжээ.

Эх сурвалж: CNN

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026
Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Д.Болд, Ука нар хамтарлаа

13/08/2026

Жонни Депп, “Dior”-ын хамтрал үргэлжилсээр байна

13/08/2026

Өмнөд Солонгосын алдарт найруулагч Ан Пан Сок 64 насандаа таалал төгслөө

13/08/2026

Их Британийн хамгийн том “Harry Potter” дэлгүүр Лондонд нээгдэнэ

13/08/2026

Д.Лувсаншарав агсны шилдэг уран бүтээлүүдийг анхны хувилбараар нь сонсогчдод хүргэнэ

13/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.