Ангилал: Нийгэм

Эх орон гэж юу юм бэ. Энэ цаг үед бидний амар тайван оршин буй газар нутаг ямар үнэ цэнээр ирсэн бэ гэх асуултын яг одоо танаас асуувал та хариулж чадах уу. Мэдээж хүн бүр өөр өөрийнхөө бодлоор энэ асуултад төвөггүйхэн хариулах байх. Гэтэл бидний дунд өнгөрсөн үед өвөг дээдэс минь юу хийж бүтээсэн, энэ сайхан эх орныг минь бидэнд үлдээхийн тулд юу даван туулсныг мэдэх хүн алга дарам цөөхөн. Тэгвэл, эх оронч залуусын халуун амь, бүлээн цусаар бичигдсэн ч цагийн эрхээр бүдгэрч буй түүхэн үйл явдлыг эргэн сануулах гайхалтай бүтээлийг “Фантастик” болон “Жийж” продакшныхан үзэгчиддээ толилуухад бэлэн болжээ. Тэд гурван жилийн өмнө буюу 2015 онд 1970-аад оны барилгын цэргийн ангид болсон жинхэнэ бослогын үнэн түүхийг харуулсан “Маш нууц” хэмээх уран бүтээлийг дэлгэцнээ амьдруулсан байдаг. Харин зураг авалт эхэлсэн цагаасаа хойш үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй “Маш нууц-2” хэмээх шинэхэн уран бүтээлээрээ 1948 оны Байтаг богдын тулгаралтын тухай бодит түүхийг өгүүлэх юм байна.

Байтаг Богд уул нь Монгол улсын Ховд аймгийн Булган сумын нутагт оршдог уул. Оргил нь 3400 метр өндөр. Бүдүүн Харгайт, Нарийн, Хужирт зэрэг гол эх авч урсдаг. Монгол орны баруун урд хил дээр орших энэ ууланд 1947 оноос 1948 онд хил зөрчигчидтэй хийсэн томоохон тулаан болсныг түүх бичлэгт Байтаг Богдын тулалдаан хэмээн тэмдэглэнэ үлдээжээ. Дамжигийн сумангийн улс төрийн орлогч Г.Хаянхярваагаар ахлуулсан Б.Гиваан, Б.Тэгшээ, Л.Даваадорж, Н.Дандархайдав, Э.Архад, Т.Баян, Л.Гончигзэвгэ, Д.Чойжин, Ч.Пэлжээ нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа Байтаг богд уулын Бүдүүн харгайт голын хавцлын аман дахь харуулын цэг дээр үүрэг гүйцэтгэж байжээ. Энэ үед Осван шилдэг 22 баатруудынхаа өшөөг авах зорилготой Манат баатраар удирдуулсан 100 орчим хүнийг Сантуха тосгонд оршдог хуарангаас гаргасан байна.

“Чиний хайранд”, “Чамайгаа санахаар” зэрэг хайрын сэдэвтэй олон сайхан дуугаараа охид залуусыг уярааж явсан дуучин Ц.Мөнхбат, М.Үүрцайх хоёр уран бүтээлийн ажилдаа эргэн нэгдэж хайрын дууны романсаа эгшиглүүлэхээр болжээ.

“UBS” телевизийн бүтээл “Содура” уран сайхны кино ОХУ-ын үзэгчдэд хүрч эхлэх гэнэ. Хөвч тайгын амьдралыг өгүүлэх “Содура” кино ОХУ-ын Иркутск хотын Кино моллд үзвэрийн нээлтээ хийхээр болжээ.

Монгол Улс 2011 онд “Хүн амын суурьшил нь хамгийн сийрэг улс” гэж Гиннесийн дэлхийн дээд амжилтын номд албан ёсоор бүртгэгдэж байв. 1,564,160 хавтгай дөрвөлжин км газар нутаг дээр 3,1 сая /2011 оны байдлаар/ хүн амьдардаг, энэ нь ердөө хоёр хүн тутамд нэг хавтгай дөрвөлжин км талбай оногддог гэсэн үг юм. Тэгвэл дэлхийн дээд амжилт бүртгэдэг Гиннесийн номд хамгийн сүүлд сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал бүртгэгдлээ.

Улсын Филармониос жил бүрийн Валентиний баяраар уламжлал болгон зохион байгуулдаг I love you тоглолтоо 2018 оны 02-р сарын 14-нд 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа тоглох гэж байна. Тоглолтод Баянмонгол жазз найрал хөгжмийн уран бүтээлчид, удирдаач С.Саруул-Од, дуучин Л.Насанбуян, Б.Маралжингоо, С.Хишигжаргал, П.Баярцэнгэл, Г.Тэнүүн нар оролцож хайр дурлалын сэдэвт дуу, хөгжмийг үзэгч сонсогчдын хүртээл болгоно.

Монголын Зохиолчдын Эвлэл шинэ оны эхэнд Солонгосын Чэжүгийн зохиолчид МЗЭ-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Харин он гарсаар олон шинэ ажлын эхлэлийг тавьж гадаад дотоодын хувь хүн албан байгуллагтайхамтарч ажиллах хэд хэдэн уулзалт арга хэмжээг зохион байгуулжээ.

Хөгжмийн зохиолч, ая зохиогч, уран бүтээлчдийн оны шилдгүүдийг тодруулдаг “Морин хуур 2017” наадам энэ сарын 12-нд болно. 31 дэх удаагаа зохион байгуулагдаж буй “Морин хуур” наадмын шилдэг бүтээлийг мэргэжлийн, нийтийн, эстрадын /поп, рок, хип хоп/ дуу гэсэн гурван төрлөөр шалгаруулж, тэргүүн шагналтнуудаас оны шилдгийн шилдэг “Гранпри” шагналт хөгжмийн зохиолч тодруулах юм байна.