Монгол-Солонгосын ЕБС-ийн сурагчдын хамтарсан “Өнөд орших-Өнгөлөг агшин” гэрэл зургийн үзэсгэлэн /2017.07.19/ Монголын Уран зургийн галарейд нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, БСШУСЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Э.Энх-Амгалан нарын холбогдох албаны хүмүүс оролцож, сурагчдын бүтээлийг үзэж, сонирхов. Тус үзэсгэлэнд БНСУ-ын талаас найм, Монгол Улсын талаас 20 сурагч тус тус хамрагдсан юм.
Ангилал: Уртын дуу
ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 41 дүгээр чуулган Польш улсын Краков хотноо 2017 оны додугаар сарын 2-12-нд хуралдлаа. Энэ чуулганы долдугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар Монгол улс, ОХУ-ын хамтран нэр дэвшүүлж өргөн барьсан “Дагуурын ландшафт”-ыг Дэлхийн байгалийн өвд бүртгэн авсан шийдвэрийг гаргасан юм. Дэлхийн өвийн хорооны гишүүн 21 улсаас 16 нь тус чуулган дээр үг хэлж, энэ номинацийг дэлхийн байгалийн өвд бүртгэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргахыг дэмжсэн байна.
Пуэрто Рикагийн дуучин Луис Фонси-гийн “Despacito” лайв стримингийн дээд амжилтыг тогтоогоод байна. Реппер Daddy Yankee-тай хамтран дуулсан энэ дуу Spotify, Apple Music, Google Play, Amazon Unlimited, Deezer гээд бүхий л стримингийг манлайлж байна. Одоогийн байдлаар 4,6 тэрбум удаа тоглогдсон нь Жастина Биберийн “Sorry” дууг /4,38 тэрбум удаа/ ардаа орхисон гэсэн үг юм.
Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав гуай ходоодны хорт хавдрын улмаас Бээжин хотод эмчлүүлж байна. Тэрбээр хүнд хагалгаанд орсон бөгөөд хагалгааны дараах эмчилгээнд зориулж 100 гаруй сая төгрөг хэрэгтэй байгаа аж. Түүний эмчилгээнд зориулж Хэнтий аймгийн нутгийн зөвлөл хандив цуглуулах аяныг эхлүүлээд байна.
“Mongolian next top model” нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын нэг мисс Ю.Балжидмааг мисс гэхээсээ илүү “Оппозит” хамтлагийн Гантулгатай болздог байсан гэдгээр нь хүмүүс анддаггүй байсан цаг саяхан. Гэвч өөрийн хүч авьяас билгээ гайхуулж, чамгүй чадварлаг нэгэн гэдгээ тус шоуны үеэр харуулсан Ю.Балжидмаад ард түмэн онц дүн тавиад буй.
Монгол улс Испани улстай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Испанийн соёл урлагийг Монголд сурталчлан таниулах, цаашид хоёр орны соёл урлагийн байгууллагууд урт хугацааны хамтын ажиллагаатай ажиллах зорилгоор Испанийн L’Home Dibuixat театрын “Помодорогийн адал явдал” хүүхдийн жүжгийг тоглоно. Мөн тус театрын зүгээс жүжигчдэд зориулсан мэргэжлийн воркшопыг хийнэ.
Walt Disney кино компани хүн бүрийн хайртай гүнжийн үлгэрүүдийг бүрэн хэмжээний кино болгох ажилд шуудран ороод байгаа. “Үнсгэлжин”, “Үзэсгэлэнт гүнж ба жонон хоёр” гээд эхнээсээ үзэгчдийн хүртээл болсон. Одоо “Мулан”, “Аладдин” киноны ажил эхэлсэн байгаа юм. Тэгвэл, Disney зөвхөн гүнжийн үлгэрээр хязгаарлагдахгүй, дэлхийд алдартай “Цөмөөхэй”-гийн үлгэрийг бүрэн хэмжээний кино болгохоор шийджээ. Дүрийн сонголт хийгдэж эхэлсэн бөгөөд Холливудын хөөрхөн бүсгүйчүүдийн нэг Кейра Найтли дагинын дүрд тоглох гэнэ. Харин бяцхан охин Кларагийн дүрд Макензи Фой сонгогдсон байна.
Улаанбаатар хотын анхны соёл, аялал жуулчлалын шөнийн гудамж нээгдээд нэг сарын хугацаа өнгөрчээ. Долоо хоногийн баасан, бямба, ням гаригийн үдэш бүр өөр онцлогтойгоор зохион байгуулагддаг гэрэлт гудамжны энэ долоо хоногийн хөтөлбөрийг хүргэж байна.
Энэ жил 47 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Италийн “Giffoni Film Festival”-д монголын хоёр уран сайхны кино оролцож байгаа ажээ. Дэлхийн 100 мянган төлөөлөгчтэй хүүхдийн хамгийн том кино наадам өнгөрөгч ням гаригт /07.16/эхэлж, албан ёсны нээлтээ хийжээ. Уг наадмын нээлтийг Холливиудын алдарт жүжигчин Жулиан Мооре хөтөлсөн байна.
Үнэхээр өргөн дэлгэр үзэх, харах шагшин бишрэх зүйл арвинтай. Үнэхээр манай Хошин урлагийнхан, Нийтийн дуучид Урлаг соёлын алдартнууд маань хүндэтгэн оролцдог бэсрэг наадам маань гайхалтай өргөн дэлгэр болж өндрөллөө.