Цагаан морин жилийн төвөргөөн нэгэнтээ гучин оны цаанаас сонсогдож байна. Эрх чөлөөний мэдрэмж бас л гуч дахь жилээ үнэрлэгдэж байна. Огт өөр соёл иргэншлийн бойтогны хонхны дуу гуч дахь өвлөө жингэнэж байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, бид хүний насны үеэр бодох ахул бүхэл бүтэн нэг үе бараг л болчихож. Яахав нийгмийн ухаан болон бусад салбарт янз бүрээр бичдэг ч, түгээмэл ойлголтоор бол хүний нэг үе гээд авч ярьж баримжаалдаг л даа.
Ангилал: Уртын дуу
Монгол найруулагч Л.Номингийн “Хүрд” нэртэй бүтээл баримтат киноны дэлхийн хамгийн том, нэр хүндтэй наадам болох The International Documentary Film Festival (IDFA)-иас шагнал хүртжээ. Монгол Улсад жилээс жилд өсч байгаа амиа егүүтгэх үзэгдлийг хөндсөн энэ баримтат кино нь фестивалийн уралдаант хэсэгт сонгогдож, “Дунд хэмжээний баримтат кино”-ны төрөлд нэр дэвшин, тэргүүн шагнал авсныг уран бүтээлчид дуулгалаа.
Монгол улсын Биет бус соёлын өвийн Төлөөллийн үндэсний бүртгэлд бүртгэгдсэн 7 ай 279 өв, Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн Үндэсний бүртгэлд бүртгэгдсэн 7 ай 83 өвийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/759 дугаар Сайдын тушаалаар шинэчлэн бүртгэсэн бөгөөд тус соёлын өвүүдийг иргэд, олон нийт тэр дундаа хүүхэд залуучуудад сурталчлан таниулах үүднээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газраас “Монгол өв соёлын гайхамшиг” хэмээх 7 цуврал нэвтрүүлгийг Соёлын өвийн үндэсний төв, Монголын Үндэсний Олон нийтийн телевиз, Монголын соёлын аялал жуулчлалын холбоо ТББ-тай хамтран бүтээж үзэгчдэд хүргэж байна.
Алтан үсгээр бичсэн “Жадамба” судраас эхлээд “Үлгэрийн далай”, “Очироор огтлогч”, “Алтангэрэл” гэсэн судруудын хулсан үзгийн бичмэл, Буриад модон барын судар гэсэн тэртээ 1728 онд хэвлэгдсэн маш ховор нандин номнуудыг торгоор баринтаглан, шилэн хоргонд хадгалсан нь ирсэн зочдын нүдийг хужирлаж байлаа. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд 1000 гаруй Монгол, тод бичгийн судар, олон мянган төвд судар байдаг төдийгүй тод номын цуглуулгаараа дэлхийд дээгүүрт бичигддэг билээ.
Гэрэл зураг бүхэн тодорхой нэг утгыг агуулж байдаг. Өнөөгийн нийгмийн нөхцөл байдал, хүний дотоод сэтгэл гээд бүхий л зүйлийг гэрэл зургаар илэрхийлж болно. Бид энэ удаад “Edelweiss” арт зочид буудалд арваннэгдүгээр сарын 06-20-ны өдрүүдэд дэлгэж буй “Тусгал” фото зургийн үзэсгэлэнгээр зочилж, сурвалжиллаа.
Балетын урлагийн түүхиийн агуу бүтээлүүдийн нэг П.И.Чайковский “ХУНТ НУУР” балет өнгөрсөн ням гарагт /2020.11.08/ танхим дүүрэн үзэгчдийн алга ташилт дор Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа амжилттай тоглогдлоо.
БНСУ, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан Кибер дипломат төлөөлөгчийн газар VANK Солонгос Монголын соёл, түүхийн талаар зөв мэдээлэл агуулсан картуудыг бүтээн танилцуулжээ.
Дэлхийн сонгодог урлагийн тайзнаа “Монголын баритон” нэрээр алдаршсан П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны шилдэг эрэгтэй дуучин, “Чингис хаан” одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар эх орондоо зохион байгуулах “Би Монгол” тоглолтынхоо товыг зарлалаа.
Соёлын сайдын зөвлөлийн анхдугаар хуралдаан өнөөдөр (2020.11.05) Соёлын яамны хурлын танхимд болж байна. Зөвлөлийн хуралдаанаар соёлын салбарын бүтээн байгуулалт, Соёлын тухай хууль, Киноны тухай хууль, Музейн тухай хуулийн төслүүдийн танилцуулга хийхээр төлөвлөжээ.
Монголын залуу найруулагч П.Лхагвадуламын найруулсан “Шилүүс” богино хэмжээний кино Каннын кино наадмын уралдаант хэсэгт сонгон шалгарчээ. Каннын олон улсын кино наадам аравдугаар сарын 27-ноос 29-ний өдрүүдэд “Cannes Special” гэдэг бэсрэг хувилбараа зохион байгуулсан. Энэ тусгай наадам залуу уран бүтээлчдийг онцлон, богино хэмжээний киноны уралдаант хэсгээ олон нийтэд үзүүлсэн байна.