Ангилал: Уртын дуу

“Айзам” хамтлагийг үүсгэн байгуулагч, хөгжим, ая зохиогч Д.Ганболдод гурван өрөө байр бэлэглэжээ. Түүнд зориулсан хүндэтгэлийн тоглолтыг рок попын уран бүтээлчид хамтран өнгөрөгч арваннэгдүгээр сарын 13-нд “UB Palace”-ын концертын их танхимд хийхээр төлөвлөж байсан ч цар тахлын улмаас хойшилсон юм.

Монгол Улсын Засгийн газраас жил бүр соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчийг тодруулж, “Хүндэт өргөмжлөл”, 30.0 сая төгрөгөөр шагнаж урамшуулдаг болсон билээ.

Яг л 1999 он шиг бүжиглэхэд бэлэн үү, учир нь дуучин Бритни өчигдөр/2020.12.12/ Backstreet boys BSB хамтлагтай хамтран “Matches” нэртэй шинэ дуу цацжээ. Бритни Спирс нутгийн цагаар баасан гаргийн өглөө шинэ дуугаа цацмагцаа өөрийн твиттер дээр “Сайн найзууд болох BSB хамтлагтай хамтарсан шинэ дуу цацагдлаа. Та бүхний санал бодлыг сонсохыг тэсэн ядан хүлээж байна” хэмээн жиргэсэн байна.

Төрийн соёрхолт, Урлагийн гавъяат зүтгэлтэн, “Баян Монгол” чуулгын ерөнхий удирдаач, хөгжмийн зохиолч, Б.Ганбат нь хорт хавдрын эсрэг эмчилгээ хийлгэж байгаа ч биеийн байдал нь хүнд байгаа аж. Өнгөрсөн жил “Баян Монгол” чуулгынхаа 50 жилийн ойгоор Монгол Улсын Төрийн соёрхол хүртсэн тэрбээр хорт хавдартай гэдгээ хожуу мэдсэн байна. Түүний эмчилгээ нь удаан хугацаанд өндөр өртөгтэй үргэлжилж байгаа учраас санхүүгийн дэмжлэг нэн шаардлагатай болоод байгааг уран бүтээлчид дуулгалаа.

“Урт удаан хугацаанд ганцаардлын далайд сэлсэн дуучин Селена Гомес шинэ хайр дурлалтай учирсан байж магадгүй” гэж АНУ-ын зарим хэвлэл мэдээлж байна. Тэрээр 28 настай дуучин бүсгүй сүүлийн үед сагсан бөмбөгийн “Майами Хит” багийн тоглогч Жимми Батлертай хэд хэдэн удаа болзоонд явсан нь сэтгүүлчдийн хараанд өртжээ. Тэд франц ресторанд үдшийн зоогт хамт орж, гадуур зугаалсан гэнэ.

Монголын бяцхан уран нугараачид Олон улсын өсвөрийн циркчдийн тэмцээнд амжилттай оролцож, мөнгөн цом хүртжээ. ОХУ-д онлайнаар зохион байгуулагдсан энэ тэмцээнд дэлхийн 19 орны 200 гаруй өсвөр насны циркийн жүжигчин 60 шилдэг үзүүлбэрээр өрсөлдсөн байна.

“Чингис хаан” одонт “The Hu” хамтлагийн шинэ дууг “iTunes store”-оос хамгийн их татан авснаар шилдэг 100 рок дууны чартыг тэргүүлжээ. Мөн шилдэг хүнд металл дууны чартыг цацагдсан өдрөөсөө тэргүүлж байна.

Оюуны өмчийн эрхээр хамгаалагдах бүтээл, оюуны өмчийг хамгаалах зарчим, оюуны өмчийн байгууллагын тогтолцоо, чиг үүргийг тогтоох, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжихтэй холбогдсон нийтлэг харилцааг зохицуулах “Оюуны өмчийн тухай хууль” өнөөдрөөс буюу эхлэн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэллээ.