Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Олны танил эрхмүүдийн “VIP” тоглолтын тодорхойлолт…
Уртын дуу

Олны танил эрхмүүдийн “VIP” тоглолтын тодорхойлолт…

Урлаг Урлаг02/03/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
151351355131766285502018-03-02-13-58[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Жил бүрийн 03-р сарын 08-нд тохиодог Олон Улсын эмэгтэйчүүдийн баяраар олон гайхалтай уран бүтээлчид маань өөрсдийн уран бүтээлийн тоглолтоороо эмэгтэйчүүдээ бэлэг барьдаг. Баярын энэ сайхан өдрөө эмэгтэйчүүд маань хайртай гэл бүл, хамт олон, найз нөхөдтөйгөө сэтгэл баясгасан тоглолт үзэж, дурсамж дүүрэн өнгөрөөхийг хүсдэг. Тэгвэл эмэгтэйчүүдийн баярын хамгийн дурсамж дүүрэн тансаг тоглолт бол “VIP” тоглолт байдгийг УДЭТ-ын Ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар, Монгол Улсын гавьяат жүжигчин, Чингис хаан одонт Г.Ариунбаатар, Андра академийн гүйцэтгэх захирал, Мисс, Топ модель Х.Бадамгэрэл нар онцолж, энэ жилийн 03-р сарын 08-нд болох нэгэн “VIP” тоглолтыг онцлон танилцуулжээ.

   Олны танил эрхмүүдийн онцлон танилцуулж буй “VIP” тоглолт бол түмэн олондоо "Жамаас", "Тэнгэр ээж минь өршөө", "Тэнгэрийн хүү", "Ээж минь", "Халуун элгэн нутаг", "Тэмээн сүргийн говь" зэрэг олон арван гайхалтай уран бүтээлүүдээрээ танил болсон Монгол поп опера “Увертюра” хамтлаг юм. Тус хамтлагийн “VIP” тоглолт 400 хүнд зориулагдсан бөгөөд бүх хит дуунууд нь 100% амьд эгшиглэж, тав тухтай тансаг орчинд хүндэтгэлийн зоог, хундага дарстай халуун дулаан уур амьсгалтайгаар болох нь дамжиггүй. Мэдээж тус тоглолтын бас нэгэн сюрприз бол МУГЖ Г.Эрдэнэбат, МУГЖ Г.Ариунбаатар зэрэг олон гайхалтай алдар гавьяатаа уран бүтээлчид урилгаар оролцож, тоглолтын үзэгч эмэгтэйчүүдээ магтан дуулцгаана.

   Түүнчлэн олны танил эрхмүүдийн онцлон танилцуулж буй "VIP" тоглолтын хамгийн чухал нь үзэгч бүр сэтгэл хангалуун байх учир,  “Увертюра” хамтлаг тус тоглолтоороо үзэгч түмэндээ гайхалтай дуу хөгжим, тав тухтай орчин, хүндэтгэлийн зоогоор бэлэг барихын зэрэгцээ азтай үзэгчдийг Хайнань аралд аялах эрх, Монгол аялал компаны 3-10 %-ийн хөнгөлөлтийн эрх, Flex gym фитнес төвд 50% хөнгөлөлттэй үнээр явах эрх, Pc mall их дэлгүүрийн азтай худалдан авагч болох эрх зэрэг олон зүйлүүдийг бэлтгэсэн байна. Ийнхүү өөрсдийн гайхалтай уран бүтээлүүдээ хит болгон эгшиглүүлж, төр, түмний хайр хүндлэлийг хүлээж, Монгол төрийн үндэсний их баяр цэнгэл наадмыг гурвантаа нээж, сүүлийн арав орчим жил уран бүтээлээ тасралтгүй туурвиж, од болон гялалзаж яваа “Увертюра” хамтлагийн “VIP” тоглолт энэ жилийн эмэгтэйчүүдийн баярын хамгийн “ТАНСАГ” тоглолт болох нь дамжиггүй юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Том Круз кино урлагт оруулсан хувь нэмрийнхээ төлөө Оскарын шагнал хүртэнэ

19/06/2025

Дуурийн дуучин Э.Амартүвшин Италийн алдарт дарсны нүүр царай боллоо

19/06/2025

Азийн соёлын “ODASIS” хөтөлбөрийн тоглолт боллоо

19/06/2025

“Boston Dynamics”-ын роботууд “Авьяаслаг Америкчууд”-ын тайзнаа бүжиглэв

19/06/2025

Ж.Вердийн “Макбет” дуурийг ганцхан удаа тоглоно

19/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.