Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Байнгын үзэсгэлэн 2026”-д Монголын дүрслэх урлагийн сор бүтээлүүдийг толилуулж байна
Үзэсгэлэн

“Байнгын үзэсгэлэн 2026”-д Монголын дүрслэх урлагийн сор бүтээлүүдийг толилуулж байна

Урлаг Урлаг11/09/2026Шинэчлэгдсэн:11/09/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын уран зургийн галерей нь жил бүр “Байнгын үзэсгэлэн”-г зохион байгуулж, сан хөмрөгт хадгалагдаж буй сор бүтээлүүдээ үзэгч, олон нийтэд толилуулдаг.

2026 оны “Байнгын үзэсгэлэн 2026”-гээр нийт зургаан үзэсгэлэнгийн танхимд зургаан сэдэвчилсэн үзэсгэлэнг дэглэн хүргэж, та бүхэнд цувралаар танилцуулж байна.

Энэхүү үзэсгэлэнд Монголын уламжлалт сийлбэр, чимэглэлийн урлагийн хөгжлийн түүхэнд тод мөр үлдээсэн үе үеийн суут мастеруудын яс, мод, чулуу, шавар болон металлаар урласан сор бүтээлүүдийн дээжсийг толилуулж байна.

XX зууны нэрт уран бүтээлчид болох С.Чоймбол, С.Сэнгээ, Л.Чуваамид, Д.Маань нарын яс, зааны соёогоор урласан нарийн хийцтэй сийлбэрүүдэд Монголын түүх, үндэсний ахуй, зан заншил, уламжлалт бэлгэдлийг материалын онцлог, уран сайхны нарийн боловсруулалттай хослуулсан байдаг. Тэдгээр бүтээлээс монгол урчуудын дүрслэн урлах сэтгэлгээ төдийгүй жижиг хэмжээний орон зайд дүр, хөдөлгөөн, хэмнэл зэргийг багтаан өндөр ур чадвар ажиглагдана.

Модон сийлбэрийн төрөлд С.Жүгдэржав, А.Өлзийбаатар, Н.Бавуужав, Д.Гэвшээхүү нарын бүтээлүүд онцгой байр суурь эзэлнэ. Тэд монгол ахуй, нүүдэлчдийн амьдрал, хүн ба байгалийн харилцаа, амар амгалан чанарыг реалист дүрслэл болон бэлгэдэлт хэлбэрийн хослолоор илэрхийлж, модны бүтэц, ширхэг, өнгөний байгалийн шинжийг уран сайхны шийдлийн салшгүй хэсэг болгон ашигласан байдаг.

Мөн М.Мижирийн металл хайлш, ган цутгамалаар бүтээсэн амьтны сэдэвт жижиг баримлууд нь монголчуудын аж ахуй, байгальтай харилцах уламжлалт ойлголтыг хэлбэрийн ерөнхийлөл, зохиомжийн нягт шийдлээр илэрхийлж буйгаараа онцлог. Харин С.Одхүүгийн уламжлалт чулуун сийлбэр, Л.Давааням, С.Эрдэнэбилэг нарын шавар, керамик бүтээлүүд нь тогтсон арга барилыг орчин үеийн байдлаар шийдэж сийлбэр болон хэрэглээний урлагийн боломжийг өргөжүүлсэн юм.

Байгалийн материалын анхдагч шинж, бүтэц, хэлбэрийг хадгалан уламжлалт урлах арга ухааныг академик уран баримлын техник, үндэсний гоо зүйн мэдрэмжтэй хослуулсан эдгээр бүтээл нь Монгол урчуудын цаглашгүй оюуны ундарга, уран гарын ид хавыг баттай гэрчлэх түүхэн өв, урлагийн дахин давтагдашгүй үнэт туурвилууд билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Монгол хатдын домог” уран баримлын үзэсгэлэн дэлгэлээ

06/10/2026
Үзэсгэлэн Урлаг

“Дүрслэх урлагийн музейн-60 жил” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэж байна

04/10/2026
Үзэсгэлэн Урлаг

“Тэнгэрийн эзэд” үзэсгэлэнд нүүдэлчин ахуйг харуулжээ

03/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр Холливудын тэргүүлэх жүжигчдийн нэг Мэтт Дэймоны төрсөн өдөр

08/10/2026

“Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг гуравхан удаа дахин тоглоно

08/10/2026

Казахстанд монгол уран сайхны кино ихэд үнэлэгджээ

08/10/2026

“АйТиЭм-2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 27 дахь жилдээ болно

08/10/2026

Сильвестер Сталлоне, Ричард Гир нар 1974 онд зураг авалтын үеэр зодолдож байжээ

07/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.