Ая, зохиогч, продюсер, дуучин Б.Ангирмаагийн “Удахгүй ээ”, “Өнгө аяс” нэртэй хос цомгоо өлгийдөн авсан талаараа өнөөдөр /2017.05.10/ мэдээлэл хийлээ. Тэрээр энэхүү хоёр цомгоо гаргах талаар удаан бодож, цомогтоо орсон бүх дуугаа өөрөө дуулж, Герман улсад хэвлүүлсэн талаараа хэвлэлийн хурлын өмнө сонирхуулсан юм.
Ангилал: Нийгэм
Монгол Улсын хамгийн залуу УИХ-ын гишүүн Д.Гантулга дэлхийн жишигт нийцсэн “Залуучуудын хөгжлийн ордон” байгуулах төслийг эхлүүллээ. 2016 оны байдлаар манай улсын нийт хүн амын 35,5 хувийг 18-34 насны 1.089.000 гаруй иргэд эзэлж байгаа нь 3 хүн тутмын 1 нь залуу хүн байгааг иэлрхийлж байгаа юм.
Forbes сэтгүүлээс жил бүр “Дэлхийн хамгийн хамгийн”-уудыг тодруулдаг уламжлалтай билээ. Тэгвэл Forbes сэтүүлээс 2017 оны байдлаар дэлхийн хамгийн ашиг орлого өндөртэй 5 репперийг тодруулжээ.
Тэрээр дэлхий нийтэд “Гангнам стайл” дуугаараа алдаршсан билээ. Түүний уран бүтээл хөгжилтэй, хөнгөхөн байдгаараа бусдаас ялгарч чаддаг нь нууц биш юм.
“Тавтай нойрсоорой” дууг тун эвлэг дуулж олны хайрыг татаад байсан Б.Аззаяа охин анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тодруулбал, “Сүүн далай ээж”…
Монголын ард түмний сэтгэлд хоногшин үлдсэн гайхалтай сайхан дуунуудыг хүргэдэг “20 зууны дуунууд 2017” супер шоу тоглолт болох гэж байна. Эрхэм үзэгч, сонсогч та бүхэн аав ээж, найз нөхөд, хайртай дотны хүмүүсээ нэгэн үдэш сэтгэл юуг нь баярлуулахыг хүсвэл “20 зууны дуунууд 2017” тоглолтыг үзүүлээрэй.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас сэтгүүлч, гэрэл зурагчин, гэрэл зураг сонирхогчдын дунд “Орчин үеийн Улаанбаатар” сэдэвт гэрэл зургийн уралдаан зарласан. Уралдаанд хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, гэрэл зурагчин болон гэрэл зураг сонирхогч хэн бүхэн оролцох боломжтой юм байна. Оролцогч нь дээрх сэдвийн хүрээнд баримтат уран сайхны гэрэл зураг буюу Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, өдөр тутмын амьдрал, түүх соёлыг харуулсан бүтээл ирүүлэх аж.
Монгол Улсад найрал дуу үүсч хөгжсөний 70 жилийн ойн хүрээнд “Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо”, нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр “УЛААНБААТАРЫН ХАВАР 2017” олон улсын анхдугаар их наадмыг энэ сарын 10-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. “Улаанбаатарын хавар 2017” олон улсын найрал дууны анхдугаар их наадмыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулж байгаа юм. Наадмын нээлт өнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо. Нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбооны тэргүүн, хормейстер Ц.Эрдэнэтуяа болон холбогдох албаны хүмүүс оролцов.
Ажил, амьдралыг хослуулна гэдэг ямар хэцүүг гэр бүл зохиосон хэн бүр сайн мэднэ. Амжилттай яваа бизнессмэн, улс төрч, алдартнуудын ард үр хүүхдээ сайн хардаг эхнэрүүд нь байдаг. Харин амжилттай яваа ээжүүдийн ард хэн байдаг бол?
Жил хагасын хугацаанд жаргалтай хосын төрхөөр уулзаж байсан дуучин Де Уикнд загвар өмсөгч Белла Хадид нар энэ хавар хоёр тийш болцгоосон. Салж буй шалтгаанаа тус тусынхаа карьерыг хөөхтэй холбож тайлбарлаж байсан юм.
