Ангилал: Нийгэм

Дэлхий нийтээр жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдрийг “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тэгвэл энэхүү өдрийг тохиолдуулан Mонголын үндэсний музей, Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газартай хамтран энэ сарын 15-нд гэр бүлээрээ музей үзэхээр ирсэн үзэгчдэдээ үнэ төлбөргүй үйлчлэх гэнэ. Тус музей нь монгол нутагт хүн анх аж төрөх болсон хуучин чулуун зэвсгийн үеэс эдүгээ хүртэлх нүүдэлчдийн түүх, соёл, өв дурсгал, угсаатны зүй, уламжлалт зан заншлыг товчлон үзүүлсэн үзвэрийн 10 танхимтай ажээ.

Улсын Филармониос санаачлан хэрэгжүүлж буй БИД НЭГ ГЭР БҮЛ төслийн хүрээнд “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулж буй “Бид нэг гэр бүл” тоглолт 2017 оны 05 сарын 13-нд 19 цагаас Улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа тоглогдоно.

“Тавтай нойрсоорой” дууг тун эвлэг дуулж олны хайрыг татаад байсан Б.Аззаяа охин анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тодруулбал, “Сүүн далай ээж” дуугаараа нэрлэсэн хоёр дахь бие даасан цомгийнхоо баяр, анхны бие даасан тоглолттойгоо хамтатган энэ сарын 27-ны өдөр АСА Циркт хийхээр төлөвлөөд байна.

Дэлхий нийтээр жил бүрийн тавдугаар сарын 15-ыг “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тэгвэл энэхүү өдрийг тохиолдуулан Mонголын Үндэсний Музей, Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газартай хамтран энэ сарын 15-нд музейд нь зочилсон хүн бүрт үзмэрээ үнэгүй үзүүлэхээр болжээ.

Завхан аймаг хүүхэд нэг бүрийн хөгжлийн төлөө анхаарлаа хандуулдаг аймаг гэж хэлж болно. 2011 онд Улаанбаатар хотноо тухайн үед Чингисийн талбай гэж нэрлэгдэж асан Сүхбаатарын талбай дээр 999 морин хуурч аялгуу эгшиглүүлсэн. Мөн Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ойг тохиолдуулан 2222 морин хуурч хүүхдийн тоглолтыг амжилттай зохион байгуулсан байдаг. Тус аймаг 2016 онд Дэлхийн шатрын холбоонд 11 мянган шатарчин хүүхдийг элсүүлсэн. Тэгвэл өнөөдөр Завхан аймгийн төвд 1001 хүүхдийн найрал дуу эгшиглэлээ.

Энэ жил “Титаник” кино болон “My Heart Will Go On” дуу 20 нас хүрч байна. Киног бүтээсэн уран бүтээлчид болон дуучин Селин Дион энэ баярыг тэмдэглэхээр төлөвлөж байгаа ажээ. “My Heart Will Go On” дууг Жеймс Хорнер болон Уилл Женнингс нар бичсэн бөгөөд “Оскар” болон “Алтан бөмбөрцөг” шагналыг хүртэж байсан. Мөн энэ дуу нь дэлхийн хөгжмийн хит дууны чартуудыг байлдан дагуулж, хэдхэн долоо хоногийн дотор 900 мянган цомог борлуулагдсан түүхтэй.

Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров “Монгол төсөл” санаачилжээ. Тэрбээр санаачилсан төслийнхөө талаар “Үзэл сурталгүй нийгэм гэж үгүй. Тэр дундаа үндэсний үзэл сурталгүй үндэстэн өөрийн мөн чанараа гээж, түүхийн хог дээр хаягддаг. Үзэл суртал нь нийгмийг нэгтгэн нягтруулаад зогсохгүй олон түмний ертөнцийг үзэх үзэл, ухамсрыг төлөвшүүлэхэд нөлөөлдөг билээ.

БНЧУ-ын Усти Над Орлици хотноо 59 дахь жилдээ зохион байгуулагдсан өсвөрийн хийлчдийн Коцианы нэрэмжит олон улсын уралдаанд манай улсын Хөгжим бүжгийн коллежийн гурван сурагч оролцлоо. Энэ удаагийн уралдаанд 4 насны ангиллаар 56 шилдэг өсвөрийн хийлчид авьяас, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс 10 хүртэлх насны ангилалд Хөгжим бүжгийн коллежийн сурагч М.Азжаргал, Б.Жамбалбаярням нар хоёрдугаар байр, 11-13 насны ангилалд Э.Эмүжин тусгай байрт шалгарч өндөр амжилт үзүүллээ.