Ангилал: Нийгэм

Дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг “Гиннессийн ном”-ын тухай мэдэхгүй хүн ховор биз ээ. Харин хэрхэн үүссэн, ямар шалгуураар бүртгэдэг, бичигдсэн хүмүүст хэчнээн хэмжээний шагнал урамшуулал өгдөг гээд нарийн ширийн зүйлсийг нь мэдэхгүй л болов уу. Дэлхийн хамгийн алдартай номд Монголын минь орон зай ч бий.

Монголчуудын аугаа өв соёлуудын илэрхийлэл болсон “Морин хуур” хөгжим Европ тивд нутагших, эгшиглэх, алдарших нэгэн сайхан үлй хэрэг болсон тухай таатай мэдээллийг уншигчиддаа хүргэх гэж байна. Тодруулбал Австри улсын Вена хотын Ф.Шубертын нэрэмжит Консерваторийн оюутан, Морин хуурч Б.Санжаажав Монгол үндэсний морин хуур хөгжмийг тус сургуулийн сургалтын системд нэвтрүүлж, морин хуурын дөрвөн жилийн сургалттай бакалаврын зэрэг олгох анги нээлгэхээр болжээ. Энэхүү үйл хэрэг нь баталгаажиж тус Консерваторийн захирал хатагтай Даниела Эггтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.

Монголын нийтийн дууны урлагт өөрсдийн байр суурь, нэр хүндийг хэдийнээ бий болгож, олон сайхан уран бүтээлүүдээрээ түмэн олныхоо хайр хүндлэлийг хүлээсэн МУСТА Ж.Хишигсүрэн, Ж.Хишигдэлгэр эгч дүүс маань “Үзэмж Төгс” нэртэй уран бүтээлийн тоглолтоо дуунд дуртай ард түмэндээ өргөн барих гэж байна. Анх 2009 онд “Мөнхийн Үргэлжлэл” нэртэй тоглолтоо хийж байсан бол 2012 онд “Бодол шиг өдрүүд”, “Ижий эх орон” тоглолтуудаа тус тус үзэгч түмэндээ толилуулж байжээ.

Уралдааны нөхцөл: Өдөрт 20 секундын турш Flames made in Mongolia.-ын лого 70 удаа нийслэл ледээр гарч байх болно. Энэ хугацаанд та амжиж сонирхолтой байдлаар selfie зураг даран 4 сарын 10-аас 5 сарын 10-ны бидэнд илгээх ёстой. Бид 5 сарын 20-ний 21:00 цагт бүх зургийг Нийслэл LED page хуудсанд байршуулна. Энэ өдрөөс хойж та 20 хоногийн дотор өөрийн зурган дээрээ Like цуглуулах ба хамгийн их Like цуглуулсан эхний 5 хүнд “Flames made in Mongolia”-ын шагналыг гардуулах болно.

Британи дуучин бүсгүй Адель ээлжит нэгэн амжилтаа тогтоожээ. Түүний “21” цомог нь Billboard 200 хит парадад 319 долоо хоногийн турш байснаар, Адель эмэгтэй дуучдаа манлайлах болсон байна. Түүнээс өмнө америк дуучин бүсгүй Кэрол Кингийн “Tapestry” цомог 1971-ээс 1977 оны хооронд энэхүү жагсаалтад 318 долоо хоног “гүрийж” супер амжилт тогтоож байсан юм.

ОХУ-ын Москва хотноо 2017 оны 5 дугаар сарын 16-19-ы өдрүүдэд “Архимед 2016” шинэ бүтээл, ба инновацийн технологийн Моквагийн олон улсын 20-р үзэсгэлэн болно. Уг үзэсгэлэнгийн хүрээнд дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөсөн болно. Үүнд:

19-р зууны төгсгөл 20-р зууны эхэн үеийн хоёр уран барималчийн хайр дурлал хүн төрөлхтөний урлаг гоо зүйн сэтгэлгээнд үнэтэй хувь нэмэр оруулдаг. Францын нэрт уран барималч О.Роден болон насан туршдаа түүний нууц амраг хэмээгдэж явсан “хонгорхон” Каммила Клодел хоёр бол өөрсдийн хайр дурлалаа урлагийн бүтээл болгож үлдээж чадсан хоёр юм. Тэдний хайр дурлал Родены “Үнсэлт”, “Вальс”, Клоделийн “Шакантула” зэрэг бүтээлүүдэд мөнхрөн үлджээ. Харин саяхан гэр бүлээсээ салсан нэрт жүжигчин, продьюсер Брэд Питт Родены замналаар явахаар шийдсэн бололтой. Учир нь тэрээр өөрийн экс эхнэр Анжелина Жолид зориулж уран баримал бүтээж байгаа гэнэ.

Татварын Ерөнхий газраас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд Зохион бичлэг, гар зургийн уралдаан зарлалаа. Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү өдрүүдийн хүрээнд ирээдүйн татвар төлөгч сурагчдад татварын мэдлэг олгох, татвар төлөх нийгмийн сэтгэлгээг бий болгох, нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулдаг билээ.

Дэлхийн хамгийн сонирхолтой музейнүүдэд ямар суут бүтээлүүд хадгалагддаг вэ? Музейн сан хөмрөгт үзэгчдийн нүдэнд өртөөгүй, дэлхийн урлагийн суут бүтээлүүдолон бий.…