Ангилал: Нийгэм

Монгол улсын морин хуурын чуулга жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Novel Melody” концертоо дөрөв дэх жилдээ улсын Филармонийн тайзнаа тоглох гэж байна. Морин хуурын чуулгын уран бүтээлчдийн мэргэжил, ур чадварыг харуулсан тус тоглолт жил бүр шинэ хөгжим, шинэ дуугаралт, шинэ өнгө аяс, агуулга гээд бүгд шинэлэг байдгаараа өвөрмөц билээ. Тус тоглолтод 100 хувь шинэ бүтээл эгшиглэх бөгөөд концертын урын санд Монголын шинэ залуу хөгжмийн зохиолч Т.Пүрэвсүх, Японы Ryuichi Sakamoto, Францын Claude Debussy, Manuel Ponce, Gabriel Faure зэрэг зохиолчдын бүтээл багтах аж.

Дэлхийн Сэтгүүлчдийн форум БНСУ-ын Сөүл хотноо болж байгаа тухай мэдээллийг бид өмнө хүргэсэн. Тус форумын үндсэн илтгэлүүдийг 2017 оны 04 сарын 03-ны өдөр хэлэлцүүллээ. Форумын үдээс хойших үйл ажиллагааг БНСУ-ын CBS телевизийн нийтлэлч Пак Чон Рюл /Park, Chong-Ryul/ даргалж, “Дэйгу” Их сургуулийн Ерөнхий захирал Дак Рюл Хон /Duck Ryul Hong/, /БНХАУ-ын өдөр тутмын “People’s daily” сонины Гадаад харилцаа хариуцсан эрхлэгч Юн Чанг /Yong Zhang/, АНУ-ын Сан Дэйго хотын NBC7 телевизийн Эрэн сурвалжлах алба хариуцсан гүйцэтгэх продюсер Линн Уолш /Lynn Walsh/, БНСУ-ын Часон “Daily news”-ийн Стратеги төлөвлөлт, мэдээллийн орлогч эрхлэгч Уосук Кеннет Чой /Часоны “Dally news” сонины Орлогч эрхлэгч /Woosuk Kenneth Choi/ нар тус бүр илтгэл танилцууллаа.

Манай гарагийн хамгийн залуу оркестрийн удирдаач өчигдөр тодорсон байна. Тодруулбал, өдгөө 11 настай, Маттю Смит хүү, 75 гишүүний бүрэлдэхүүнтэй Ноттингхам симфони оркестрийг удирдаж, Австрийн нэрт хөгжмийн зохиолч Йоханн Штраусын төдийгүй дэлхий дахинаа сонгодог урлагийн ноён оргил болсон сор бүтээл хэмээн алдаршсан “Сарьсан багваахай” опереттаг тоглосон байна. Тоглолт Английн нийслэл Лондон хотын Рояал концертын танхимд энэ сарын 2-ны үзэш болсон бөгөөд, тоглолтыг энэ үдэш 1300 хүн үзэж сонирхжээ. Ийнхүү тэрээр дэлхийн хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй симфони оркестрийг амжилттай удирдсан манай гарагийн хамгийн залуу удирдаачаар тодроод байна. Харин түүний өмнө, 14 настай Жөүс Анжел Салазар хамгийн залуу удирдаачаар тодорч байсан байна.

Хошин урлагийн үе үеийн уран бүтээлчид, шог зохиолч, зураач, элэглэгчид, хошин урлагийн продакшнууд нэгэн тайзнаа чуулж, өөрсдийн сор болсон бүтээлүүдээ толилуулахын зэрэгцээ шилдгүүдээ тодруулдаг уламжлалтай “Азтай бадарчин” Монголын хошин урлагийн их наадам 13 жилийн дараа ард түмэндээ эргэн ирлээ.

БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооноос санаачлан хоёр дахь жилдээ Дэлхийн сэтгүүлчдийн форум /World Journalist conference/-ыг 2017 оны 4 сарын 3-7-ны өдрүүдэд Сөүл хотноо зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн форум “Дэлхий дахины энхтайваны үйлс дэх хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг” сэдвийн доор болж байгаагаараа онцлог юм. Энэхүү форумд 55 улсын 90 гаруй сэтгүүлчид оролцож байна. Тус форумыг БНСУ-ын Сэтгүүлчдийн холбоо зохион байгуулж, БНСУ-ын Соёл, спорт аялал жуулчлалын яам, Гадаад хэргийн яам, Солонгосын сан, Солонгосын Хэвлэлийн сан зэрэг байгууллагууд ивээн тэтгэж дэмжиж оролцож байна. Форумыд төгсгөлд оролцогч сэтгүүлчид нэгдэн “Дэлхий дахины энхтайваны тунхаг”-ыг батлан гаргах зорилготой юм.

Баян-Өлгий аймгийн Өлгий хотоос БНКазУ-ын Караганда хотын чиглэлд улс хоорондын байнгын зорчигч тээврийн үйлчилгээ эхэлсэн байна. Нээлтийн үйл ажиллагаанд Зам, тээврийн хөгжлийн яам, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, Баян-Өлгий аймгийн удирдлагууд тус тус оролцсон юм.

Нийслэлийн Соёл, урлагийн газар, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг өнгөрсөн 1 дүгээр сараас эхлэн сар бүрийн эхний 7 хоногийн Бямба гарагт тогтмол зохион байгуулж байгаа билээ. Энэ сарын өдөрлөг 2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 4 дэх удаагаа зохион байгуулагдсан бөгөөд өдөрлөгийг үндэсний шилдэг бүтээгдэхүүн “Шар доктор” болон “Интерном” номын дэлгүүр дэмжин ажиллаж, номоо солилцохоор хүрэлцэн ирсэн эхний 200 хүнд гарын бэлэг гардууллаа.

Боловсрол суваг телевизийн “Яг түүн шиг-2” шоуны хоёр дахь удаагийн тоглолт эхэллээ. Ням гаригийн үдэш бүр үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уядаг “Яг түүн шиг-2” шоуны хоёр дахь дугаарт “Камертон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар, дуучин А.Хишигдалай, “Х Түц” хамтлагийн жүжигчин Т.Бархүү, “Эмоци” хамтлагийн жүжигчин Б.Ариунцэцэг, дуучин Б.Халиун, дуучин С.Гантогоо, төгөлдөр хуурч С.Алимаа буюу Ами нар оролцох нь тодорхой байсан бол найм дахь оролцогч нь анхны дугаар дэлгэцээр цацагдтал нууц хэвээр байсан юм. Тэгвэл өчигдөр үдэш (2017.04.02) “Яг түүн шиг-2” шоуны анхны дугаар дэлгэцээр цацагдаж, найм дахь оролцогч буюу нууц ноёнтон тодорч, “Яг түүн шиг” шоуны анхны дугаарын шүүгч “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү байлаа. Тэрбээр уг шоунд оролцох гаргалгаагаа сошиал ертөнцөөр аялах явцдаа олсон гэдгээ зарласан юм. Тэрбээр “Яг түүн шиг-2” шоунд 60, 70-аад оныхныг төлөөлж оролцох бөгөөд олимпын “Түрүүлэхдээ биш оролцохдоо” гэдэг зарчмыг баримтална гэсэн юм.

Испаний Alcala de Henares хотод олон улсын өсвөрийн төгөлдөр хуурчдын GRAN KLAVIER IV уралдаан гуравдугаар сарын 30-аас дөрөвдүгээр сарын 2-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Долоон орон оролцсон тус тэмцээнд манай 20 төгөлдөр хуурчид амжилттай оролцож, гоцлолоор 10-11 насанд Б.Мишээл II, Г.Амина III байр эзлэв. Мөн Э.Энхдөлгөөн, Б.Ялгуун нар ангилалдаа IV байр эзэлсэн бол ансамблиар тэргүүн байрт шалгарлаа.