Ангилал: Нийгэм

Хошин урлагийн үе үеийн уран бүтээлчид, шог зохиолч, зураачид, элэглэгчид, хошин урлагийн продакшнууд нэгэн тайзнаа чуулж, өөрсдийн сор болсон бүтээлүүдээ толилуулахын зэрэгцээ шилдгүүдээ тодруулдаг “Азтай бадарчин” Монголын хошин урлагийн их наадам өнөөдөр алтан цомын эздээ тодруулна. Арав гаруй жилийн дараа дахин зохион байгуулагдаж буй “Азтай бадарчин” наадам энэ жил “Шилдэг эрэгтэй жүжигчин”, “Шилдэг эмэгтэй жүжигчин”, “Шилдэг шог зураг”-ийн төрлүүдэд шилдгийн шилдгүүдээ олон нийтийн санал хураалтаар тодруулах аж. Түүнчлэн “Шилдэг үзүүлбэр”-ийн шалгаруулалт нь өнөөдөр тайзнаа шууд явагдаж, үзэгчдийн саналаар тодрох юм байна.

Туркийн “Хориотой жимс” хэмээх утга зохиолын сэтгүүлийн Дэлхийн яруу найргийн өдөрт зориулсан энэ оны гуравдугаар сарын дугаарт “Орчин үеийн Монголын яруу найраг” нэртэй булан нийтлэгджээ. “Хориотой жимс” сар тутмын сэтгүүлийг “Komşu” буюу “Хөрш” хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг бөгөөд үүсгэн байгуулагч нь зохиолч Энвэр Эркан юм. Мөн түүний байгуулсан Яруу найраг Орчуулгын академи нь олон улсын яруу найргийн цоморлог эрхлэн хэвлүүлдэг бөгөөд удахгүй Монголын яруу найргийн антологийг эрхлэн гаргахаар ярилцаж байгаа ажээ. Ийнхүү энэ жил 15 жилийн ой нь тохиож буй тус сэтгүүлд Монголын яруу найрагч Д.Нямсүрэн, О.Дашбалбар, Г.Мэнд-Ооёо, М.Уянсүх, О.Цэнд-Аюуш нарын бүтээлийг, доктор Б.Магсаржавын өмнөтгөл танилцуулгатайгаар турк хэлнээ нийтэлжээ.

Хэд хоногийн өмнө папарацци нар Лос Анжелес хотын гудманд алхаж явсан 53 настай Брэд Питтын гэрэл зургийг авчээ. Саяхныг хүртэл Холливудын секс-бэлгэ тэмдэг гэх алдрыг зүүж явсан жүжигчин залуу турж эцсэнээсээ болж ихэд царай алдсан харагдаж байв. Дүрслэх урлаг, уран баримлыг сонирхон оролдох болсон Брэд сүүлийн хэдэн сарыг өөрийн найз, британи зураач, барималч Томас Хаусигогийн урланд өнгөрүүлж, бүтээлээ туурвиж байгаа гэж эх сурвалж өгүүлжээ.

Мерилин Монро: Инээмсэглэхээ бүү зогсоо. Учир нь амьдралд инээмсэглэх олон гайхалтай шалтгаан бий.

Карл Урбан:Гайхалтай инээмсэглэл рүү “цохих” зүйл байхгүй.

Жеан Калмент:Үргэлж инээмсэглэж бай. Энэ миний урт удаан амьдралын нууц юм.

Хэзээний ширүүн, догшин байрын зантай ч хэнээс ч илүү ажилдаа үнэнч, чадварлыг жүжигчдийн нэг бол яах аргагүй Б.Навчаа юм. Хэлэх гэснээ хэнээс ч нуулгүй ширүүхэн хэлчихдэг жүжигчин Б.Навчаад хэр баргийн эр зүрхэлж ойртдоггүй гэнэ. Анхны нөхөр Уламбаяраасаа салж, өдгөө ганц бие, өрх толгойлсон ээжийн амьдралаар амьдарч ганц охиндоо хойд эцгийн гар, царай харуулахгүй гэсэн хатуу зарчимтай явсан түүнийг сүүлийн үед шар хэвлэлийн хуудаснаа хөл хүнд болсон тухайгаа хөврөх болсон.

Монголын хошин урлагийн үе үеийн уран бүтээлчид, шог зохиолч, зураачид, элэглэгчид, хошин урлагийн продакшнууд нэгэн тайзнаа чуулж, өөрсдийн сор болсон бүтээлүүдээ толилуулахын зэрэгцээ шилдгүүдээ тодруулдаг “Азтай бадарчин” Монголын хошин урлагийн их наадам эргэж ирлээ.

Монголын үндэсний цирк шинэ улирлын тоглолтоо үзэгчиддээ толилуулахад бэлэн болжээ. Саяхан шинэ оны эхээр олон улсын циркийг хоёр сарын хугацаанд амжилттай тоглож бар, арслантай тоглолтыг үзэгчдийн хүртээл болгосон билээ. Харин энэ удаагийн сурагчдын амралтад зориулан ээлжит нэгэн сонирхолтой тоглолтыг эхлэхэд бэлэн болоод байна.

Өнөөдөр дөрөвдүгээр сарын 1-н. Олон улсын инээдмийн баярын өдөр. Зарим оронд тэнэгүүдийн баяр ч гэдэг. Бүтэн жил хуралдсан духныхаа үрчлээсийг тэнийтэл инээдээр бялхдаг өдөр. Энэ баярыг дэлхийн олон улс оронд тэмдэглэдэг хэдий ч хаанаас хэрхэн үүссэн тухай бодитой түүх байхгүй байна. Гэвч олон домог, цуу яриа байдаг. Хамгийн ортой мэдээллээс хүргэвэл Григорийн он тооллын дараагаас ядарсан ард олныг амраах зорилготой инээдмийн баяр гэгчийг тэмдэглэж ирсэн хэмээх түүхэн баримт байдаг байна. Инээдмийн өдөр. Жил бүрийн 4 сарын 1 нд “Инээдмийн өдөр”, “Тэнэгүүдийн өдөр” хэмээн дэлхийн олонхи улс орнуудад тэмдэглэн өнгөрүүлдэг албан бус баярын өдөр. Энэ өдөр найз нөхөд, танилуудаа хуурах, элэглэх хөгжилдөх өдөр юм. Шинэ Зеланд, Ирланд, Их Британи, Авсрали, Өмнөд Африкт зөвхөн үдээс өмнө хуурах бичигдээгүй хууль, уламжлал тогтсон бөгөөд үдээс хойш хуурахыг “4 сарын тэнэг” хэмээн нэрлэдэг ажээ. Манай хойд хөрш болон хамтын нөхөрлөлийн орнуудын “Тэнэгүүдийн баяр” -ын өдөр буюу Юморина-г Одесс хотноо тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийг зуун хувь төрөөс бүрдүүлж, цаашдаа тус компанийн засаглал, удирдлагын бүрэлдэхүүнд ажиллах төрийн төлөөллийн тоог нэмэгдүүлэх үүргийг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат болон ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор нарт өглөө. УИХ-аар баталсан тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж Цэцэд маргаан үүсч буй энэ цаг үед Засгийн газар дахин хууль зөрчсөнд харамсаж байгаагаа хуульчид илэрхийлсэн байна.

Нийслэлийн Соёл, урлагийн газраас “Хотын соёл” аяны хүрээнд улирал тутам “Хотын соёл” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулахаар болж, 2017 оны Нэгдүгээр улиралд “Хот ба үйлчилгээний соёл” дэд сэдвийн хүрээнд 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд болж өндөрлөлөө. Хэлэлцүүлэгт Нийслэлийн Соёл, урлагийн газрын харъяа байгууллагууд, НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Анагаахын шинжлэх ухааны их сургууль, Соёл, урлагийн их сургууль зэрэг байгууллагуудын төлөөлөл, оюутан залуучууд оролцлоо.