Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Монгол охин ”Авъяаслаг Шведчүүд” тэмцээний эхний шатанд алтан “Баззер” авлаа
Уртын дуу

Монгол охин ”Авъяаслаг Шведчүүд” тэмцээний эхний шатанд алтан “Баззер” авлаа

Урлаг Урлаг17/04/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
17973882_434569316881511_7426980243881564547_o2772991302017-04-17-11-17[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
   Швед улсад амьдардаг Монголчуудын мэдээллийн Positive Mongolians агентлагийн сэтгүүлч Н.Дөлгөөний бэлтгэсэн мэдээллийг та бүхэнтэй хуваалцаж байна. Энэ Монгол охин дэлхийг гайхшруулж байсныг санаж байна уу?

   Нүдэнд бахархал омогшил зэрэгцээд нулимс бүрэлдэнхэн бичиж сууна. Ой тогтоолтоор дэлхийн шилдэг эмэгтэй болж алтан медаль нэг бус удаа зүүж байсан 22 настай Янжаа өнөөдөр "Авъяаслаг Шведчүүд" нэвтрүүлэгт ороод Алтан *Баззер* үнэлгээг анхны үзүүлбэрээрээ шууд авчихлаа. Энд байгаа Монголчууд цөм л баярлаж бахархаж байгаа нь ойлгомжтой. 5,6-хан насандаа Швед улсад ирсэн Янжааг нилээд олон хэлээр ярьж чаддаг, мөн ой тогтоолтоор дэлхийд данстай, ой тогтоолтын өөрийн гэсэн онцгой техниктэй гэдэг юм билээ.

Үзүүлбэр нь: Үзэгчдийн суудлаас 20 танихгүй хүмүүсийг тайзнаа уриад 1 мин 30 сек дотор тэдний орон орны өөр нэрсийг тогтоож цээжилж үзүүлэв. Санаанд буумгүй есөн шидийн өөр өөр нэрсийг богино хугацаанд тайвнаар тогтоож буцаагаад яг зөв хэлтэл шүүгч нар цөм ангайж гайхаж орхилоо… Үгүй ээ бүр ямар сайндаа л Баззер үнэлгээ авлаа.

Энэ шүүгчид Оюун ухааны академийн Хатанбаатарыг харвал бүр татаж унах юм шигээ… Монголчууд ой тогтоолтыг үнэхээр гайхшруулж байна аа. Янжаа харин ч чадвараа өнгөц харуулахад ийм байгаа юм чинь хүчээ шавхвал эдгээр хүмүүс бүүр…. 🙂

Шүүгчид:
– Чи шагналын санг хожвол юу хийх вэ гэж асуухад нь,
– Би шударга хэлчих үү?
Хэрэв энэ тэмцээнд хожоод мөнгөө авбал, 
шинэ Аппликэйшн бүтээж, Шведэд шинээр ирж буй олон олон хүмүүст Швед хэлийг түргэн сурахад тусалмаар байна гэлээ. Би мэт нь хүн ингэж асуувал хувьдаа ашиглахаа л хэлэх байсан байх. Хүнийг бусдын төлөө сэтгэл гаргатал хүмүүжүүлж буй энэ соёлд атаархаж сууна.

Өөрөө олон төрлийн хэлийг сурахдаа хурдан сурах арга барилаа олсон гэж бас ярилцлагаас нь уншиж байсан.
Өөрийнхөө чадахаараа бусдад туслах хүсэлтэй хүмүүс арвижих болтугай.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Gallagher” хөрөг дуудлага худалдаанд очлоо

20/06/2025

“Squid Game” цувралын гуравдугаар бүлэг Нью-Йорк хотноо дэлхийн нээлтээ хийлээ

20/06/2025

Монголын зохиолчид Бээжин хотод уншигчидтай уулзлаа

20/06/2025

“Чимээгүй хотын жолооч” кино шилдэг найруулагч, шилдэг жүжигчний шагнал хүртжээ

20/06/2025

Академич хэргэм хүртээв

20/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.