Ангилал: Нийгэм

“Дүнжингарав” төвийн бүсийн хурдан морины уралдааны хөтөлбөр гарчээ. Үүнийг уншигч танаа танилцуулья. 2017 оны гуравдугаар сарын 5-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Хүй долоо худгийн Цагаан хөтөлд зохион байгуулагдана

Улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжим, гоцлол дуучдын хамтарсан “Бүсгүй минь инээмсэглэж яваарай” Эмэгтэйчүүдийн баярт зориулсан тоглолт 3-р сарын 08-нд 19:00 цагт ганцхан удаа улсын Филармонийн тайзнаа үзэгч сонсогчдынхоо хүртээл болгох гэж байна.

УДБЭТ-ын тайзнаа энэ долоо хоногт тоглогдох уран бүтээлүүдийн хуваарийг танилцуулж байна. Тодруулбал Ц.Нацагдорж “Үүлэн заяа” дуурь 2017.03.04-нд 17:00 цагт, Л.Делиб “Цэнхэр нүдэн бүсгүй” балет 2017.03.05-нд 17:00 цагт тус тус тоглоглох аж.

Британийн “BBC” агентлагаас зохион байгуулдаг олон улсын дуурийн дуучдын “BBC Cardiff Singer of the World” уралдааны эцсийн шатанд УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал шалгаран үлджээ. Хоёр жил тутамд зохион байгуулдаг энэхүү уралдаанд Итали, АНУ, Англиа, Норвеги зэрэг орны дуурийн дуучин өрсөлдөж байгаа юм. Манай улсаас гавьяат жүжигчин, ОХУ-ын “Марийнский” театрын гоцлол дуучин Г.Ариунбаатар, ДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал нар өрсөлдөв.

Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулагдах “Улаанбаатарын үдэш“ нийтийн цэнгүүний найруулагчийн зохиол, хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг Нийслэлийн Соёл, урлагийн газраас зарлажээ.

Нийслэлийн Соёл, урлагийн газар, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг сар бүрийн эхний долоо хоногийн Бямба гаригт төв талбайд зохион байгуулсаар байгаа билээ.

Бид киног цогцоор нь үздэг… Агуулга, зураглал, дүрслэл, жүжигчид, хөгжим, яриа гээд нэг дор бүхнийг хүлээн авч, цогцоор нь үздэг учраас юунд илүү анхаарлаа хандуулснаараа үзсэн киногоо эргэж санадаг.

Дуучин Ш.Хүрэлбаатар буюу Хүрэлээгийн “Миний дурласан бүсгүй” анхны бие даасан тоглолт 2-р сарын 14-нд Гэгээн хайрын өдөр Монголын үндэсний Аса циркэд амжилттай болсон билээ. Тоглолтын хөтлөгчөөр МУСТА жүжигчин Сөрөлт хөтөлсөн бөгөөд МУСТА дуучин Баярцэцэг, МУСТА хайрын хос дууч Анхаа, Халиун, Салхи хамтлаг ая дуугаа өргөжээ.

2015 онд дуурийн дуулаачдын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “BBC Cardiff Singer of the World” наадамд ДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ Э.Амартүвшин оролцож, шилдэг тавд багтан үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртэж байсан. Тэгвэл BBC агентлагаас хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулдаг уг тэмцээний 2017 оныход УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал эх орноо төлөөлөн оролцож байгаа бөгөөд тэрбээр эцсийн шатанд шалгаран үлдсэн байна.

Энэ оны Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр томоохон ноцтой алдаа гарч “Шилдэг кино” төрлийн эзнийг зарлах үед будлиан үүссэн билээ. Уг нэр хүндтэй шагналын эзнийг зарлахаар 1967 оны сонгодог бүтээл болох “Бонни, Клайд хоёр” киноны одууд Уоррен Битти, Фэй Данэвэй нар тайзнаа гарч ирээд дугтуйг задалсан юм. Тэдний зарласнаар энэ жилийн Шилдэг киногоор “La La Land” шалгарчээ. “La La Land” киноны уран бүтээлчид тайзнаа гарч баяр хөөрөө хуваалцан сэтгэгдлээ ярьж байх үед зохион байгуулагчид шагнал буруу хүмүүст очсоныг гэнэт мэдэгдэв. Зарлагч нарт буруу дугтуй өгсөн болохыг тайлбарлаж, “La La Land” киноны продюсер Жордан Хоровиц зөв дугтуйнаас гарсан хуудсыг үзэгчдэд харуулаад “Moonlight” бүтээл энэ жилийн шилдэг кино болсныг дахин зарласан.