Улаанбаатар чуулгын уран бүтээлчид үндэсний болон цахилгаан хөгжмийн зэмсгийг хослуулан шинэлэг өнгө төрх бүхий “5 Tones” тоглолтоо 2017 оны 3-р сарын 18-ны өдөр 19:00 цагт өөрийн тайзнаа дахин үзэгч олондоо толилуулахад бэлэн болоод байна.
Ангилал: Нийгэм
Х ТҮЦ Продакшны байгуулагдсан цагаас Одоо тоглогдож байгаа “Шилдэгийн шилдэг” тоглолтыг оруулаад нийт тайзны бүтээлүүдийг үзсэн хүмүүсийн тоог үржүүлэн бодвол ойролцоогоор 1.800.000 хүн үзсэн бөгөөд өөрөөр хэлбэл Монгол улсын хүн амын 3/2-нь үзжээ. Аргагүй л хүчирхэг хамтлаг шүү.
Голландын “Армийн музей”-д Чингис хааныг таниулах зорилготой “Чингис хаан морин дэл дээрээс дэлхийг эзэгнэгч” нэртэй үзэсгэлэн нээгджээ. Үзэсгэлэнд Чингис хааны эдэлж хэрэглэж алтан эмээл, хатдын гоёл чимэглэл, торгон хувцаснаас эхлээд баатруудынх нь дайн байлдаанд хэрэглэж байсан зэр зэвсэг зэрэг 200 гаруй үзмэрийг байршуулжээ. Тухайн үзмэрүүдийг Хөх хотоос авч ирсэн бөгөөд Европт анх удаагаа дэлгэгдэж байгаа аж.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Төв аймгийн Зуунмод хотноо “Миний сайхан ээж-1000″ хүндэтгэлийн цэнгүүн болж өнгөрлөө. Уг арга хэмжээг “Төв аймгийн Залуучуудын холбоо” ТББ болон Зүүний хүчний холбооноос санаачлан аймгийн Засаг Даргын Тамгын газар, Зуунмод сумын ЗДТГ-тай хамтран хоёр дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн хүндэтгэлийн цэнгүүн Төв аймгийн бүх сумдын ээжүүдийг хамарсан бөгөөд 1300 орчим ээжүүд нэг дор чуулсан нь өмнөх жилийнхээс онцлог байв.
Төрөлхийн авьяас чадвар, нүд гялбам гоо үзэсгэлэн, биеэ авч явах байдал, үлгэр жишээ болохуйц зан араншин зэргийг бүгдийг нь хослуулан яваа бүсгүйчүүдийг “үзэсгэлэнтэй” хэмээн тодотгох болов уу. Тэгвэл та бүхэнд өөрсдийн гэх бүх зүйлсээрээ дэлхийд үнэлэгдэн, үеийн үед дурсагдах гайхалтай байр суурь, нэр хүндийг цогцлоож чадсан хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн энэ оны шинэ жагсаалтыг танилцуулъя. Энэхүү жагсаалтыг эрчүүдийн “Esquire” сэтгүүлээс гаргасан байна.
Домогт попын хааны охин Пэрис Жексон загвар өмсөгчийн карьераа эхлүүллээ. Тэрбээр саяхан олон улсын “IMG Models” агентлагтай гэрээ байгуулснаас гадна Жижи ба Белла Хадид нарын хамт “CR Fashion” сэтгүүлийн 10 жилийн ойн баярын дугаарт зураг авахуулсан байна.
“Хэрвээ би шидтэн байсан бол” богино хэмжээний кино наадам дөрөвдүгээр сарын сарын 15-нд болно. Энэхүү наадамд хүүхдийн эрх зөрчигдөх, хүчирхийлэлд өртөх, түүнээс гарах үр нөлөөний талаар олон нийтэд мэдээлэх, түүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход хүн бүрийн оролцоо чухал гэдгийг уриалсан, ухаарал өгсөн байдлаар киногоо бүтээх шаардлагатай юм. Нийт 5 сая төгрөгийн шагналын сантай тус наадмын бүртгэл энэ сарын 26 хүртэл үргэлжилнэ. Харин шалгарсан бүтээлүүдийг дөрөвдүгээр сарын 15-нд “Ай Синема” кино театрт гаргаж олны хүртээл болгох гэнэ.
“Монголын кино урлагийг хөгжүүлэх сан”, “Нью тур сафарис” ХХК-тай хамтран Кино урлагийн шилдгийг шалгаруулах ёслолын арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Аливаа уран бүтээлийн шүүгч нь үзэгчид байдаг. Энэхүү арга хэмжээнд 2016 онд Монгол Улсад нээлтээ хийсэн 46 кино оролцох бөгөөд эдгээрээс шилдэг 25 киног үзэгчдийн санал асуулгаар тодруулах юм.
“Хүй”, “Нохой орон”, “Монголын дуу”, “Мөнхийн хөдөлгүүр”, “Хадаг”, “Хүсэл шунал”, “Алаг үрс”, “Алсын удирдлага” зэрэг кинонд зураглаач, найруулагч, продюсероор оролцож байсан Сахьяагийн Бямбын “Хэвтрийн хүн” кино төсөл Канны олон улсын кино наадамд шалгарчээ. Нийт 14 орны 16 найруулагчийн бүтээл уг наадамд шалгарсан бөгөөд Хятад, Өмнөд Африк, Мексик, Сингапур улсын найруулагчид багтжээ.
Хошин урлагийн “Эмоци” продакшн “Миний топ эхнэр” интертаймент инээдмийн шоу тоглолтоо Тусгаар тогтнолын ордонд өдөр бүр 19:00 цагаас тоглож байна.
Эмэгтэйчүүдийн баяраар эрчүүд та хайртай дотны хүмүүстээ, ээждээ, эгчдээ, эхнэртэй, охиндоо “Эмоци”-н тоглолтын билетээр бэлэг барьж болох нь ээ. Монголын болоод Европын соёлыг харьцуулан, бидний анзаардаггүй зүйлсийг хошин урлагийн төрлөөр тоглож, инээдэм аз жаргал бэлэглэх энэхүү тоглолтыг үзэж сонирхохыг хүсвэл 96629662 утсаар холбогдох боломжтой. Билетийг Тусгаар тогтнолын ордны билетийн касс болон “Easyticket.mn” ээр үнэгүй хүргүүлээрэй.
