Ангилал: Нийгэм

Хошин урлагийн “Эмоци” продакшн “Миний топ эхнэр” интертаймент инээдмийн шоу тоглолтоо Тусгаар тогтнолын ордонд өдөр бүр 19:00 цагаас тоглож байна.

Эмэгтэйчүүдийн баяраар эрчүүд та хайртай дотны хүмүүстээ, ээждээ, эгчдээ, эхнэртэй, охиндоо “Эмоци”-н тоглолтын билетээр бэлэг барьж болох нь ээ. Монголын болоод Европын соёлыг харьцуулан, бидний анзаардаггүй зүйлсийг хошин урлагийн төрлөөр тоглож, инээдэм аз жаргал бэлэглэх энэхүү тоглолтыг үзэж сонирхохыг хүсвэл 96629662 утсаар холбогдох боломжтой. Билетийг Тусгаар тогтнолын ордны билетийн касс болон “Easyticket.mn” ээр үнэгүй хүргүүлээрэй.

Нийслэлийн Улаанбаатар чуулгын гоцлол хөгжимчин, “Авьяаслаг монголчууд” шоуны шүүгч, МУСТА хийлч Ч.Дэлгэрцэцэг “Хайр” тоглолтоо хийх гэж байна. Энэ тоглолт түүний бие даасан 10 дахь уран бүтээлийн цэнгүүн юм. Тэрбээр энэ удаагийн тоглолтоо Нийслэлийн алслагдсан дүүрэгт амьдардаг, өрх толгойлсон 300 ээжид үнэ төлбөргүй үзүүлэхээр зэхжээ. Харин үлдсэн 300 тасалбарыг худалдаалах юм байна. Түүний тоглолтод “Авьяаслаг Монголчууд” шоуны оролцогчдоос гадна хөгжмийн сургуулийн шавь нар нь оролцох юм байна.

“Тэнгэрийн Модун” ТББ-ын тэргүүн Г.Батхүү, “Мишээл экспо” ХХК-ийн захирал Э.Энхболд нарын урилгаар саяхан Казахстаны улсын жүжигчин Саят Исембаев Монгол-Казахстаны соёлын өдрүүдэд хэд хэдэн үйл ажиллагаанд оролцох зорилготой ирсэн.

“Монголын кино урлагийг хөгжүүлэх сан”, “Өргөө” кинотеатртай хамтран Кино урлагийн дээд шагнал олгох “IMAX AWARDS” ёслолын арга хэмжээ зохион байгуулах гэж байна. Энэ хүрээнд кино урлагийн дээд шагнал олгох “IMAX AWARDS” ёслолын арга хэмжээний шагналын цом зохион бүтээх уралдаан болж, тэргүүлсэн бүтээлийн эзнийг өнөөдөр тодруулан, нэг сая төгрөгийн шагнал гардуулан өглөө.

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний сэтгүүлзүй үүсэн байгуулагдсаны түүхт 104 жилийн тохиож байгаа энэ өдөр Чингис зочид буудлын Тэмүүжин танхимд “Сэтгүүлзүй – 104 жил” ёслолын ажиллагаа боллоо. Тэртээ 1913 оны гуравдугаар сарын 06-нд Монголын сэхээтнүүд “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаарыг гаргасан энэ өдрийг Монголын үндэсний сэтгүүлзүй үүссэн өдөр болгон жил бүр тэмдэглэх саналыг 1992 онд Монголын сэтгүүлчдийн холбооны VII Их хурлаас гаргаж, 2009 оноос хойш тогтмол тэмдэглэх болжээ.

Агуулга, зураглал, дүрслэл, жүжигчид, хөгжим, яриа гээд нэг дор бүхнийг хүлээн авч, цогцоор нь үздэг учраас юунд илүү анхаарлаа хандуулснаараа үзсэн киногоо эргэж санадаг. Кино урлаг үүсч хөгжихтэй хамт бий болж, хөгжмийн нэгэн томоохон урсгал болтлоо хөгжсөн киноны дуу, хөгжим нь аливаа уран бүтээлчдийн дуртай сэдвийн нэг билээ.

Монгол Улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 104 жилийн ойн баярын мэндийг Монголын сайтын холбооны нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс хэвлэл мэдээллийн салбарт мөр зэрэгцэн ажиллаж байгаа эрхэм нөхөддөө өргөн дэвшүүлье.

Дуучин Э.Болор-Уянга урлагийн ертөнцөд өөрийн өвөрмөц хоолой, чадварлаг дуулалтаараа олонд танигдсан билээ. Тэр дундаа Монголын алтан үеийн дуунуудыг амьдруулж дахин сонсогчдын хүртээл болгосон гэдгээр нь уншигчид маань түүнийг андахгүй. Тэрэээр “Учралын эгшиг” дуугаараа нэрлэгдсэн анхны тоглолтоо хоёр жилийн өмнө хийж байсан бол энэ жил Дархан хотын сонсогч фенүүддээ зориулж “Учралын эгшиг” тоглолтоо ахин хийхээр болжээ. Энэ удаагийн түүний тоглолт МУСТА Н.Оюунчимэгтэй хамтарч буйгаараа онцлог юм. Тоглолт 2017 оны 3 дугаар сарын 7, 8-ны өдрүүдэд буюу “Олон улсын эмэгтэйчүүд”-ийн баярын өдрөөр “Эзэнт гүрэн” ресторанд болох юм байна. “Учралын эгшиг” тоглолтонд Дарханчуудыгаа болон эрхэмсэг бүсгүйчүүд та бүхнийг хүрэлцэн ирж нэгэн оройг дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг урьж байна.

“Мартын -8” хаяанд иржээ. Та хайртай ээж, эхнэр, охиндоо олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр ямар бэлэг өгөхөө мэдэхгүй явна уу? Улс даяар амрахаар болсон энэ өдрөөр таны хайртай бүсгүй, элбэрэлт ээж, энхрий охиндоо урлагийн тоглолтын тасалбар яагаад бэлэглэж болохгүй гэж. Тиймээс “Мартын-8”-нд зориулсан тоглолтуудыг танд танд танилцуулъя.

“Тунгалаг тамиp” киноны Итгэлт баяны дүрээрээ Монголчуудын зүрх сэтгэлд мөнхөрсөн Монгол улсын Ардын жүжигчин А.Очирбат таалал төгслөө. Тэрээр 1928 онд Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуу буюу одоогийн Төв аймгийн Бүрэн сумын нутаг Монгол уулын энгэр хэмээх газар малчин ардын хүү болон төрсөн.