Ангилал: Нийгэм

Монголчуудын үндэсний баяр болох Цагаан сар нэгдүгээр сард, хоёрдугаар сард гэх маргаан намжиж, хоёрдугаар сарын 27-нд шинэлэхээр болсон билээ. Тэгвэл баяр ёслол, бүх нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд амралтыг зохицуулсан тусгай хуультай. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 2013 оны УИХ-ын гишүүн асан Су.Батболд нараас өргөн барьсан нэмэлт өөрчлөлтөөр Сар шинийн баяраар шинийн нэгнээс гурван хүртэл бүх нийтээр амардаг болсон. Тэгвэл энэ жилийн хувьд шинийн нэгэн даваа гаригт тохиож байгаа. Тиймээс хуулийн дагуу пүрэв гаригаас эхлэн ажлын өдрүүд эхлэх учиртай.

Монгол дахь хамгийн анхны олон улсын боловсролын групп dklkh “Фаро” International Education Group гадаад хэл сонирхогчдод зориулсан цуврал өдөрлөг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Тэгвэл энэхүү уламжлалаараа хятад хэл сонирхогчид болон БНХАУ-д тэтгэлэгтэй суралцах хүсэлтэй залууст зориулсан Хятадын боловсролын өдөрлөгөө зохион байгуулах гэж байна. “Сэрүүлэг оффис бюлдинг”-ийн 17 давхарт энэ сарын 14-нд буюу өнөөдөр 11.00 цагаас ердөө ганцхан удаа зохион байгуулагдах аж.

Энэ сарын 20-нд “Уулзахын хүслэн” хэмээх утга учиртай сайхан нэртэй уран бүтээлийн тоглолтоо сонсогч түмнээ өргөн барих гэж байгаа дуучин Х.Мөнгөнцэцэг олны хараанд “овжин” ихээр өртөх болжээ. СУИС-д МУГЖ, дэд профессор М.Найдалмаа багшийн удирдлаган дор таван жил суралцан төгсөж өдгөө СУИС-аас “чанартай бүтээгдэхүүн” гардаг гэдгийг батлан яваа түүний олон сайхан дуунуудын дотроос “Номин талст” хамтлагийн дуучин, МУСТА Т.Дэлгэрмөрөнтэй хамтран сэргээн дуулсан “Хайрын дээд хань минь” дуу сонсогч түмний сонорыг мялаан машид сайн үнэлгээ авсан билээ.

Ямар нэгэн кино үзээд энэ л газрын очиж үзэх юмсан гэдэг сэтгэл ялангуяа яалан явагч, жуулчдын ганц хобби байдаг. Одоо та амралтаараа хаа нэг тийшээ аялж явмаар байгаа бол дараах таван киног үзээд замд бэлтгээрэй хэмээн http://positime.ru сайтад бичжээ.

Жил бүрийн дэлгэцийн шилдэг бүтээл шалгаруулах “Алтан бөмбөрцөг” наадмын ёслол өнөөдөр болж өндөрлөлөө. Өдгөө 74 дэх удаагаа зохиогдож байгаа энэхүү наадам АНУ-ын Калифорни мужийн Беверли Хилтон зочид буудалд болж өнгөрсөн ба наадмын хөтлөгчөөр жүжигчин/телевизийн шоуны хөтлөгч Jimmy Fallon ажилласан юм.

ОХУ-ын “Бригад”олон ангит киноны Саша Беловын эхнэрийн дүрд тоглодог Ольга буюу жүжигчин Екатерина Гусевагийн Максим сэтгүүлд гарсан дур булаам, тачаангуй фтото зургийг хүргэж байна.

“Лантуун дохио” ТББ, “Тусгал” гэрэл зургийн клуб хамтран “Ub Art Gallery”-гийн дэмжлэгтэйгээр хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Зэрэгцээ ертөнц” баримтат гэрэл зургийн үзэсгэлэн, судалгаа, шийдэл багтсан цогц арга хэмжээг энэ сарын 11-17-ны хооронд “Ub Art Gallery”-д үнэ төлбөргүй дэлгэгдэж байна.

Ховд нутгийн унаган хөвгүүд ДБЭТ-ын дуучин МУСТА Б.Мөнхтөр, ДБЭТ-ын дуучин МУСТА Н.Төмөрсүх, Цагдаагийн сүлд чуулгын дуучин Ц.Бизьяа, ДБЭТ-ын гоцлол дуучин МУСТА Б.Гомбо-Очир нар хамтран “Ховд уянга” уран бүтээлийн тоглолтоо хийх гэж байна.

Дэлхийн хэмжээний од дуучин Селена Гомез, Жастин Бэйбер нарын хайр сэтгэлийн асуудал одоо ч олны анхаарлыг татсан хэвээр байдаг. Хоёр хос салсан хугацаандаа бие биенийгээ санагалзсан дуу хүртэл зохиогоод амжсан бол саяхны нэгэн мэдээллээр энэ бүхэн дуусгавар болсон бололтой.

Монгол циркчдийн амжилтын буухиа үргэлжилсээр байна. Тодруулбал Монголын үндэсний циркийн “PUJE & GUYS” хамтлагийн уран бүтээлчид Герман улсын Кассель хотод зохиогдсон Флик Флак циркийн наадамд амжилттай оролцож, хүрэл цомын эзэн болжээ. Тус хамтлагийнхан өнгөрсөн жил Францад болсон “Massy” олон улсын циркчдийн тэмцээнээс алтан цом хүртэж байсан билээ.