Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн I-XII ангийн сурагчдын амралтыг энэ сарын 30-ны өдөр хүртэл сунгасан талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Отгонбаяр мэдээллээ.
Ангилал: Нийгэм
Шинэ жилийн баярын өнгөлөг сурталчилгаанууд дуусч, шинэ оны анхны өдрөөс эхлэн хэвийн боовны хэв шинжийг гайхуулсан мэдээлэл биднийг бүрхлээ… Энэ цаг үед “Мишээл экспо” үзэсгэлэнгийн танхимд уламжлалт сар шинийн баярыг угтсан үзэсгэлэн өнгөрсөн баасан гаригт нээлтээ хийв. 140 гаруй аж ахуйн нэгж, баялаг бүтээгчид энэ удаагийн үзэсгэлэнд оролцож буй талаар албаныхан онцолж байлаа. Энэ нь өмнөх жилүүдээс өссөн үзүүлэлт гэнэ. “Анхдагч хямд үнээр ард түмэндээ үйлчилье” уриа дэвшүүлсэн энэ танхимд бараа, бүтээгдэхүүний үнэ 50 хүртэл хувиар хямдарсан тухай ч ярив.
ХБНГУ-ын Бундестагид Засгийн эрхийг барьж буй ЦСУ /CSU – Christian Socialist Union/ намын бага хурлын гишүүн, Бавари мужийн Сангийн сайд ноён Маркус Зоедер Монгол Улсад айлчлахыг үргэлж сэтгэлдээ тээн явдаг нэгэн гэнэ шүү.
Гурван хүүхдийн ээж 37 настай Коортни Кардашиан өөрөөсөө 15 насаар дүү дуучин Жастин Бибертэй “үе үе” нэр холбогддог. Кардашианы гэр бүлийн том эгч Коортниг өнгөрөгч онд Биберийн хүүхдийг тээж байгаа гэх яриа ч гарсан. Түүнчлэн тэд хувцсаа сольж өмсдөг болов уу гэмээр содон загварын ганц хүрмийг тус тусдаа авахуулсан зургандаа өмссөн байдаг юм. Нөхрөөсөө салаад ганц бие байгаа Коортни энэ амралтын өдрөөр тун тачаангуй хувцастай Жастин Бибертэй гадуур гарчээ. Тэд Холливуудын Пепперминт клубт цагийг өнгөрөөсөн бөгөөд Коортнигийн задгай хувцаслалт олны нүдэнд тусчээ. Тэд өмнө нь хамтдаа кино үзэж, гадуур зугаалсан зургаа цахим ертөнцөд тавьж шуугиан дэгдээж байсан билээ.
Загварын нэртэй сэтгүүл “Vogue” нэгдүгээр сарын дугаарынхаа нүүрэн дээр монголын сайхан бүсгүй Б.Ялгууны зургийг нийтэлсэн байна. 20 настай энэ бүсгүй италийн загварын Marco De Vincenzo ордны “pre-fall 2017”брэндий цуглуулгыг сурталчилсан байна.
Наадмын өмнөхөн адууны соёлын талаар үзэсгэлэн гарсан тухай телевизээр үзлээ. Мөн нийтлэлч Б.Цэнддоогийн өнөөгийн боловсрол, ялангуяа дээд боловсролын талаар бичсэн нийтлэлийг уншаад бичгийн соёлын талаар санаагаа бичье гэж бодлоо.
Энэ жилийн цагаан сар буюу тахиа жилийн хаврын эхэн сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 27-ны өдөр тохиож байгаа. Цагаан сарын шинийн 1-3-ны өдрүүдийг албан ёсоор амралтын өдөрт тооцдог бөгөөд энэ өдрүүд нь хоёрдугаар сарын 27, 28, гуравдугаар сарын 1-ний даваа, мягмар, лхагва гарагт тохионо.
Олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Цагаан хадаг” уран сайхны кино өнгөрсөн оны есдүгээр сард олон нийтийн хүртээл болсон. Уг кино олон улсын кино наадмуудад өрсөлдөж байна.
Монгол поп, опера “Uvertura” хамтлаг хоёр дахь бие даасан “Монгол минь…” цомгоо сонсогч түмэнд хүргэхэд бэлэн боллоо. Тус хамтлагийнхан “Монгол минь” цомгийн баяраа энэ сарын 31-ны өдөр Монгол бөхийн өргөөнд ганцхан удаа үзэгч, сонсогч түмэндээ зориулан тоглох юм. Улмаар Монгол улсын бүх аймгаар аялан тоглохоор болжээ.
2016 оны шилдэг тоглогч, санал асуулгаар шилдэг 50 хөлбөмбөгчдийн нэг болсон тамирчин бол Кристиан Роналдо. Түүний шагналын талаар та бүхэн аль хэдийнээ мэдсэн байх. Мөн тэрээр загвар өмсөгч Жоржина Родригестэй албан ёсоор болзож эхэлсэн байна. Тэдний харилцааны талаар зөвхөн цуурхал төдий л яригдаж байсан бөгөөд Диснейлэндэд хамт тоглосон гэх яриа ч гарч байсан юм. Роналдо өөрийн хүү Криштиано Жр-тай хамт шагнал гардуулах ёслолд оролцсон бөгөөд шинэ найз бүсгүйгээ ч мөн дагуулан очсон байна. Хамтдаа ногоон хивсний ёслолд оролцсон нь сэтгүүлчдийг ч, түүний шүтэн бишрэгчдийг ч багагүй цочролд оруулаад амжсан гэнэ. Гэхдээ энэ нь тэдний олон нийтийн өмнө ил гарч байгаа анхны тохиолдол биш бөгөөд өнгөрсөн оны 11-р сард Парисын үйл ажиллагаанд хамтдаа ирсэн ба Dolce & Gabbana-ийн үйл ажиллагаан дээр анх танилцсан гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
