Холливудын жүжигчид шинэ кино уран бүтээлд тоглох болгонд өөрсдийгөө өөрчилж чаддаг билээ. Кино урлагт өөрийн бүх сэтгэл зүрхээ зориулсан урлагийн төлөө тоглосон кино болгоныхоо дүрд гайхалтай өөрчлөгдөж чадсан 20 жүжигчдийг энэ удаагийн фото мэдээ булангаараа онцолж байна.
Ангилал: Нийгэм
Америкийн реалити шоуны од Ким Кардашиан өнгөрсөн оны аравдугаар сард Францад халдлагад өртөж, дээрэмдүүлсэн билээ.
Парис хотын баруун хэсэгт Кардашиан явж байхад бүлэг этгээд түүн рүү буу тулгаж, ойролцоогоор 11.2 сая ам.долларын үнэтэй үнэт эдлэл зэргийг нь хулгайлжээ.
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2017.01.10/ Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцээд гишүүдийн олонхи дэмжсэнээр чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж, шийдвэрлэлээ.
Алтан бөмбөрцөг 2017 наадмын ялагчидыг танилцуулж байна.
Цаас 100 хувь хэрэгцээнээс гарахгүй нь 100 хувь үнэн. Гэхдээ л цаасан мөнгө, цаасан ном хоёул хэрэглээнээс шахагдаж байна. Шуудангийн марк үндсэн зориулалт нь өөрчлөгдөж бэлэг дурсгал, цуглуулгын эд болсон. Үүнтэй адилаар цаасан ном нь “ном” гэхээсээ бараг тавилга маягаар хэрэглэгдэх цаг ирж магад. Британика толь гэхэд л үнэтэй, чамин хавтастай нь жирийнээс хавьгүй олон зарагддаг гэх. Харин цаасан мөнгө голчлон хууль бус, далд эдийн засгийг эзлэх хандлагатай /500 –тын еврогийн дэвсгэртийн 98 хувь нь хууль бус арилжаанд хэрэглэгддэг/ учир дахиж хэвлэхгүй гэж европын холбоо шийджээ.
Феррис одоо 90 настай түүний гэргий Маргарет Феррисээс нэг насаар дүү. Тэд анх арван жилдээ танилцаж сурагчийн ширээнээс босоогүй байхдаа 1946 онд хуримаа хийжээ. Гэвч тус дурсгалт өдрийг санагдуулах хуримын зураг өдийг хүртэл тэдэнд байдаггүй аж учир нь тухайн үед хүриманд ирсэн зочид, хосуудад алинд нь ч гэрэл зургийн аппарат байгаагүй аж. Үүнийг мэдсэн мэргэжлийн хуримын гэрэл зурагчин Lara Carter тэдэнд туслахаар шийдэж 70 жилийн дараа тэдний хуримын зургийг авсан байна
МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиодог яруу найргийн “Болор цом” наадмын бүртгэл өчигдөр эхэллээ. Гучин дөрөв дэх жилтэйгээ золгож буй уг уралдааны бүртгэл сарын турш үргэлжилж байгаа ба энэ сарын 20-ны өдөр дуусах аж. Өнгөрсөн жилийн “Болор цом” наадмын эзнээр Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Ц.Эрдэнэбаатар шалгарсан юм. Харин “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Х.Эрдэнэбаатар дэд байрт орж байсан билээ.
2017 оны санхүүгийн жилд хэрэгжих япон хэл, япон соёлын чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан Япон улсын Засгийн газар (Япон улсын Боловсрол, шинжлэх ухааны яам)-ын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. Япон улсын Боловсрол, шинжлэх ухааны яам нь 2017 оны санхүүгийн жилийн Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Япон улсын их дээд сургуульд япон хэлний мэдлэг, Япон орон болон Японы соёлын талаарх мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор суралцахын тулд шалгалт өгөх хүсэлтэй монгол оюутнуудыг доорхийн дагуу бүртгэж байна.
“Лантуун дохио” ТББ, “Тусгал” гэрэл зургийн клуб хамтран “Ub Art Gallery”-гийн дэмжлэгтэйгээр хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Зэрэгцээ ертөнц” баримтат гэрэл зургийн үзэсгэлэн, судалгаа, шийдэл багтсан цогц арга хэмжээг энэ сарын 11-17-ны хооронд “Ub Art Gallery”-д үнэ төлбөргүй дэлгэх гэж байна.
1994 онд супермодель Кэйт Мосс дэлхийн хамгийн нэртэй, өндөр үнэтэй загвар өмсөгчдийн нэг байсан билээ. Тиймээс дэлхийн сая сая хүмүүс Мосстой харьцаа тогтоохыг эрмэлзэж байсанд гайхах зүйл үгүй юм. Тэд Кэйтэд захидал бичихдээ хайр сэтгэлээ илэрхийлж, түүнийг бахдаж, гарын үсгээ өгөхийг хүсдэг байв. Загвар өмсөгч бүсгүй тэдний бичсэн захидалд хариу өгдөг байсан нь тодорхойгүй билээ.
