Ангилал: Нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ивээл дор 2015 оноос өвлийн улиралд туулийг бүрэн эхээр нь хайлах зан үйлийг үйлдэж эхэлсэн юм. Үүний хүрээнд “Аргил цагаан өвгөн” их хөлгөн туулийг бүрэн эхээр нь хайлахаар болжээ.

Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, уншигчид номоор нөхөрлөх, бусадтай номоо солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор “Номоо солилцъё” өдөрлөгийг Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан зохион байгуулах гэж байна. Энэхүү өдөрлөгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлийн иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж оролцох аж. Мөн ном солилцсон эхний 100 хүнд Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн уншигчийн үнэмлэх нээлгэх эрхийн бичиг бэлэглэх гэнэ.

2016оны 12-р сарын 29-ны өдрийн 13 цагт Улаанбаатар чуулгын байранд “Ай Эйч Си”ХХК-ны зохион байгуулдаг 7 дах жилийн K-POP & Cover Dance амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээн нь жил бүр уламжлал болсон бөгөөд тэмцээний шагнал нотебүүк таб мөнгөн шагнал дурсгалын зүйлс болоод гол шагнал нь БНСУ-д суралцах сургалтын тэтгэлэг олгодог билээ.

Асар богинохон хугацаанд Монголын топ сэтгүүлүүдийн тэргүүн эгнээнд нэгдэж чадсан “PEOPLE of Mongolia” сэтгүүл шинэ оны босгон дээр “PEOPLE AWARDS”-ийг зохион байгуулж, анхны түүхэн номинациудын эздийг тодрууллаа.

Мэргэжлийн морин хуур урлаач С.Баярсүрэн, түүний хүү Б.Цолмон, “Талын Монгол” хамтлагийн уран бүтээлчид хамтран мөсөөр морин хуур урлажээ. Уран бүтээлчид ирэх оны нэгдүгээр сард Норвеги улсад болох Олон Улсын Мөсөн урлалын фестивальд оролцохоор төлөвлөжээ. Фестивальд оролцохоор явахдаа морин хуураа тусгай зориулалтын хөргүүрт авч явах юм байна

Монгол Улсын Гавьяат жүжигчин Э.Амартүвшин тун удахгүй дэлхийн шилдэг 10 театрын нэг, Италийн алдарт “Сан Карло” театрт дуулах гэж байна. Алдарт Неополь хотын театрт тэрээр Ж.Вердийн сонгодог бүтээл “Риголетто” дуурийг дөрвөн удаа дуулах бөгөөд сар гаруй хугацаанд ажиллах гэрээ байгуулжээ.

“Батгэрэлт үйлс” ТББ-ийн санаачлагаар энэ оны шинэ жилийн 30,31-ны өдрүүдэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 1000 хүүхдэд үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнээс бүрдсэн эрүүл бэлэгийг өвлийн өвөө цасан охины хамт тарааж баярлуулсан юм.

Зурагт зулын хойморт заларснаас хойш бараг хагас зуун өнгөрөхөд зул сарын ба шинэ жилийн баярыг энэ шидэт хайрцаггүйгээр төсөөлөхгүй явсаар иржээ. Сошиал ертөнц яаж ч “гангараад” зурагтыг оролтлоо удна л даа. Хэдхэн гавьяатуудтай, хошин шогийн гэх төлөөлөл бараг байхгүй байхад ч үзэгчид зурагттайгаа суухад 31-ний үдэш уйднаа нэг байхгүй үе байлаа. Л.Чаминчулуун гавьяат оройлоод час хийсэн хэдэн шинэ “хошин гараа” зурагтаар гардаг байсан тэр өдрүүдийг одоогийн хавтгай дэлгэцийн өнгөтэй жишихгүй ч муу байжээ гэж харьцуулах баярын эфир алга болжээ.

Их бага, хэлтэй хэлгүй, боловсролтой боловсролгүй “пэ” гэх таван үсэгтэй орос үгийг амны уншлага болгожээ бид. Маань мэгзэм мэт байнга дуудах энэ үгийн утгыг гарвал угаар нь мэддэг хэлтэнгүүд хараал болгон нэг хэлж байгаа байх.